Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал тэрбээр, "өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Засгийн газрын хийж хэрэгжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөний талаар сайд нарын саналыг сонсч нэгтгэлээ. Энэ хүрээнд ирэх долоо хоногоос эхэлж Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв болон И-Монголиа платформоор дамжуулан иргэдийн саналыг авна. Хамтарсан Засгийн газраас гаргасан 14 мега төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасарсан. Цаашид экспортын орлого тэр дундаа нүүрсний экспортын орлого 13-30 хувиар буурахаар байна. Тиймээс ирэх жил эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна.
Тиймээс 14 мега төслөө эрэмбэлэх шаардлага үүссэн. Дөрвөн шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэхээр болсон. Тухайлбал, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, санхүүжилтийн эх үүсвэр,бэлэн байдлын үнэлгээ, нийгмийн ач холбогдол зэргээр үнэллээ.
Ингэснээр одоогийн байдлаар таван төсөл хэдийн эхэлж ажил нь явж байна. Эдгээр таван төслийн хувьд улсын төсөв шаардахааргүй байгаа. Үлдсэн дөрвөн төслийг зайлшгүй хойшлуулахаар байна. Гашуунсухайт -Ганцмод хил холболтын төмөр зам барих ажил урд хил дээр эхэлсэн. БНХАУ ажлаа эхэлсэн, манай тал ирэх сард ажлаа эхлүүлнэ. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороотой гэрээ байгуулсан. Энэ мэт бэлтгэлийг нь хангасан төслүүдийг үргэлжлүүлнэ. Харин зарим төслийг хойшлуулна. Ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хэрлэн-тооно төслийн ТЭЗҮ 2025 оны сүүлээр гарна. Харин Туулын хурдны зам нийслэлийн 24 төслийн нэг нь. Туулын хурдны замын ажил хэвийн үргэлжилнэ. Гүйцэтгэгч компани шалгарсан наймдугаар сарын 1-нээс бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Зарим төслүүд гаднын зээл тусламжаар хийгдэнэ.
Энэ жил эдийн засгийн форумыг өндөр түвшинд хийнэ. 1000 орчим зочин оролцоно. "Эдийн засгийн форум" ТББ зохион байгуулдагЗасгийн газрын зүгээс зардал гаргаагүй. Зөвхөн төрийн алба хаагчдын мандатын зардлыг шийдсэн" гэлээ. Мөн тэрээр эдийн засаг агшиж буй өнөөгийн нөхцөлд төр эсрэгээр нь төсвөө тэлэх ёстой. Монголбанкнаас авсан мэдээллээр манай улсын гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар байна гэв.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
-Эрдэнэтэд байгаа Мэдипасс эмнэлгийг хавдрын салбар эмнэлэг болгохоор боллоо. Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн зургадугаар сарын 23-нд 230 мянган хүүхдэд дархлаажуулалтыг хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 130 мянга гаруй хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж дархлаажуулалт 40 гаруй хувьтай явагдаж байна. Булган, Өвөрхангай, Сүхбаатар зэрэг аймгуудад нөхөн дархлаажуулалт 60 гаруй хувьтай байна. Хоногт 500-600 хүүхэд улаанбурхан өвчнөөр яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлдэг байсан бол дархлаажуулалт хийснээр хоногт 100-150 гаруй хүүхэд ирж байна.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
-Засгийн газар, Монголбанк ярилцаж тохироод тэтгэврийн зээлийг хуучин хэвээр үлдээлээ. Одоогийн байдлаар, Хаан банкт хэвийн олгож эхэлсэн бол Төрийн банк удаашралтай байна. Мөн сум хороо бүрт нийгмийн ажилтан ажиллаж байгаа. Тун удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарч ажиллахыг нийгмийн ажилтнуудад даалгалаа.
3,595.72






















































Холбоотой мэдээ