"Нүүрсний экспортын орлого 13-30 хувиар буурахаар байна"

"Нүүрсний экспортын орлого 13-30 хувиар буурахаар байна"

"Нүүрсний экспортын орлого 13-30 хувиар буурахаар байна"

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав. 


Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал тэрбээр, "өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Засгийн газрын хийж хэрэгжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөний талаар сайд нарын саналыг сонсч нэгтгэлээ. Энэ хүрээнд ирэх долоо хоногоос эхэлж Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв болон И-Монголиа платформоор дамжуулан иргэдийн саналыг авна. Хамтарсан Засгийн газраас гаргасан 14 мега төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасарсан. Цаашид экспортын орлого тэр дундаа нүүрсний экспортын орлого 13-30 хувиар буурахаар байна. Тиймээс ирэх жил эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна.

Тиймээс 14 мега төслөө эрэмбэлэх шаардлага үүссэн. Дөрвөн шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэхээр болсон. Тухайлбал, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, санхүүжилтийн эх үүсвэр,бэлэн байдлын үнэлгээ, нийгмийн ач холбогдол зэргээр үнэллээ.

Ингэснээр одоогийн байдлаар таван төсөл хэдийн эхэлж ажил нь явж байна. Эдгээр таван төслийн хувьд улсын төсөв шаардахааргүй байгаа. Үлдсэн дөрвөн төслийг зайлшгүй хойшлуулахаар байна. Гашуунсухайт -Ганцмод хил холболтын төмөр зам барих ажил урд хил дээр эхэлсэн. БНХАУ ажлаа эхэлсэн, манай тал ирэх сард ажлаа эхлүүлнэ. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороотой гэрээ байгуулсан. Энэ мэт бэлтгэлийг нь хангасан төслүүдийг үргэлжлүүлнэ. Харин зарим төслийг хойшлуулна. Ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хэрлэн-тооно төслийн ТЭЗҮ 2025 оны сүүлээр гарна. Харин Туулын хурдны зам нийслэлийн 24 төслийн нэг нь. Туулын хурдны замын ажил хэвийн үргэлжилнэ. Гүйцэтгэгч компани шалгарсан наймдугаар сарын 1-нээс бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Зарим төслүүд гаднын зээл тусламжаар хийгдэнэ.

Энэ жил эдийн засгийн форумыг өндөр түвшинд хийнэ. 1000 орчим зочин оролцоно. "Эдийн засгийн форум" ТББ зохион байгуулдагЗасгийн газрын зүгээс зардал гаргаагүй. Зөвхөн төрийн алба хаагчдын мандатын зардлыг шийдсэн" гэлээ.  Мөн тэрээр эдийн засаг агшиж буй өнөөгийн нөхцөлд төр эсрэгээр нь төсвөө тэлэх ёстой. Монголбанкнаас авсан мэдээллээр манай улсын гадаад валютын нөөц  5.2 тэрбум ам.доллар байна гэв.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Эрдэнэтэд байгаа Мэдипасс эмнэлгийг хавдрын салбар эмнэлэг болгохоор боллоо. Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн зургадугаар сарын 23-нд 230 мянган хүүхдэд дархлаажуулалтыг хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 130 мянга гаруй хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж дархлаажуулалт 40 гаруй хувьтай явагдаж байна. Булган, Өвөрхангай, Сүхбаатар зэрэг аймгуудад нөхөн дархлаажуулалт 60 гаруй хувьтай байна. Хоногт 500-600 хүүхэд улаанбурхан өвчнөөр яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлдэг байсан бол дархлаажуулалт хийснээр хоногт 100-150 гаруй хүүхэд ирж байна.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:

-Засгийн газар, Монголбанк ярилцаж тохироод тэтгэврийн зээлийг хуучин хэвээр үлдээлээ. Одоогийн байдлаар, Хаан банкт хэвийн олгож эхэлсэн бол Төрийн банк удаашралтай байна. Мөн сум хороо бүрт нийгмийн ажилтан ажиллаж байгаа. Тун удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарч ажиллахыг нийгмийн ажилтнуудад даалгалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-07 116.46.60.144

Монголд өвөл мөнхөд болно. нүүрсээ гамнавал яасан юм бэ?

Avatar

Нэргүй 2025-07-07 202.55.188.114

Ням Осорын Шээс ОДЖАРГАЛ новшын гошног алга бол доо

Avatar

Нэргүй 2025-07-07 66.181.182.235

алтан үед нь төмөр замаа тавихгүй алдсан одоо энэ хүнд үүргийг хойч үедээ үлдээгээд Солонгост очоод хэвтчихдэг өмнөх засгийн алсын хараа яасан бэ. хэнээс ял асуух вээ

Avatar

Нэргүй 2025-07-07 45.117.35.28

тэр хүнээ мөчөөр нь тоолж очоод цааш харуулдаг болговол улс төрчид галзуурахгүй болно. эби муухайбалаг баярцогт гээд цааш харуулах объект бэлэн байна

Avatar

Нэргүй 2025-07-07 103.229.123.139

Муухай жавхлан бямбацогт хоёроо зайлуулаачээ

Avatar

Агшилт 2025-07-07 202.70.43.34

Эдийн засаг агшиж байна

Avatar

Алт3 2025-07-07 202.9.47.40

Алтаа хурдан зарж вальют орж ирүүлээчээ!

Avatar

Зочин 2025-07-07 203.91.115.56

Хүүр ээ, чи тэгээд наад төсвөө 6 их наядаар бууруулаадахаач дээ! Яадаг хүүрнүүд вэ, та нар! Наад долир Жавхлангаа зайлуулаадахаач! Хулгайч Лхагвасүрэнгээ амбаардаад хөөгөөдөхөөч! Улсын эдийн засгийг Оюун-Эрдэнийн удирдлагаар самарч дууслаа. Яах гээд байгаа, тэвчээр барсан хүүрнүүд вэ, та нар! Монгол улсын төсөв гэж тийм толгой эргэхээр их юм байгаамуу! Та нарын, Ман-н хулгай цавчаагаар дүүрчихээд өнөөдөр ингэж алийгаа алдаж суугаа биз дээ! 80 сая тонн нүүрсээ 65 доллароор үржүүлээл орж ирэх валю

Avatar

Нэргүй 2025-07-07 203.91.115.56

тын нөөц болно. Орлого тодорхой болно. Тэрэндээ тааруулж хулгайн, цавчааны тендрүүд, шахаагаа цэгцлээл болоо биз дээ. Өөр юу байгаан! Хар хулгайч хүүрнүүд. Та нарын хулгайг энэ ард түмэн нуруундаа үүрсээр, даац нь хэтэрч хугарахдаа тулж байна.Та муусайн хулгайчууд хулгайгаа өрсөлдөн чихэж ядахдаа ингэж төсвөөр тоглож сууна. Улсын засаг, төр эрх барих байгууллагын хамгийн нэгдүгээр ажил нь жилийн төсөв батлах. Энэ, ердийн үндсэн үүргээ хийж гүйцэтгэжчадахгүй болсон бол, огцор, тарцгаа, та нар!

Avatar

Глё 2025-07-07 202.126.89.171

Мега Төсөл дампууруулдаг, Гацаадаг, Одон мёдаль тараадаг. Төсвийн мөнгө дураараа зардаг шагнал тараадаг НАМ ….

Avatar

зочин 2025-07-07 66.181.182.118

Бүх зүйлийг харлуулсан ,бүх хүнийг гүтгэсэн, төрийн эрхэнд шунасан,засаг төрөө байнга унагаж,газар сайгүй самуун үүсгэхийг мөрөөдсөн эх оронч дүр эсгэж иргэдийг хуурсан хоёр хөршөө дарангуйлагч, коммунист гэж хараасан, хэдэн бүлэг хэт туйлширсан ,бусдын тавиул хулгайчууд байх юм

Avatar

Зочин 2025-07-07 202.126.88.171

Цаазын хуулийг сэргээё

Avatar

Нэргүй 2025-07-07 81.9.119.89

Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-07 202.9.40.219

ОРОН ТООГОО ЦОМХТГООД БАЯЛАГЫН САНГАА АЖЛУУЛЖ УУЛ УУРХАЙН БАЯЧУУДААС УЛС АВАХ ЁСТОЙ 34 ХУВИА АВААРАЙ.

Avatar

иргэн 2025-07-07 202.70.38.18

эрчим хүчтэй холбоотой төслүүдээ л нэн тэргүүнд явуулмаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж