"Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Тэгвэл цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дуусч, өнөөдөр /2025.07.08/ нээлтээ хийх гэнэ.
Урт цагааны нураасан барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Гэвч түрээслэгчдийн зүгээс эсэргүүцэж, тус дахин төлөвлөлтийн ажлыг удаа дараа хойш татаж байсан нэг бус тохиолдлууд бий.
Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу "Урт цагаан" үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгч "Бодь пропертийз" ХХК-тай байгуулсан.
Зөвхөн ногоон байгууламж, газар доорх авто зогсоолоос гадна тус газарт жуулчдад зориулсан хэсгийг мөн багтааж байгаагаар онцлог. Тодруулбал, B1 давхартайгаа нийлээд нийт дөрвөн давхар жуулчдад зориулсан үйлчилгээний барилгыг зураг төсөлд багтаасан. Одоо баригдаж буй барилга нь 30х32 харьцаатай бөгөөд нийт цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн 10 хувийг эзлэх аж. Нэгдсэн гараашийн нийт талбай 7484 метр квадрат байх бөгөөд ногоон байгууламжийн тохижилттой хамт ашиглалтад орох юм байна.
Урт цагааны үйлчилгээний төвийн буурин дээр 196 автомашины далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнг барих бөгөөд тус гудамжны тохижилтод 44 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Тендерт шалгарсан "Бодь пропертийз" ХХК нь 38.9 тэрбумаар гэрээлсэн байдаг.
Нэргүй 2025-07-08 66.181.182.248
нээсэн юм уу
Нэргүй 2025-07-08 116.46.60.144
ажил хийдэг хүнд монгол хүн дургүй. Популист сайхан ярьдаг хүнд дуртай.
Нэргүй 2025-07-08 81.9.119.18
!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Zochin 2025-07-08 202.126.89.25
За болж болж.Сайн байна
Нэргүй 2025-07-08 202.55.188.114
лалрыг шалгаач ээ
Нэргүй 2025-07-08 202.126.89.171
Хотын захиргаа эрвийж дэрвийхээрээ ажиллаж бга нь сайн. Цаашид Төр нь Хяналт, Удирдлагаа сайжруулаад ХувийниХэвшил, Ажиллах Хүч нь Ажлын Чанар Гүйцэтгэл, Технологио Дэлхийн Стандартын Түвшинд аваачвал сайнсан.
зочин 2025-07-08 66.181.184.224
Төр засгийн байгууллагын удирдлагууд ,хотын дарга Нямбаатар шиг л ажиллацгаа, Нийслэлээ тохижуулах болонбусад асуудлыг шийдэх гэж үнэхээр чармайж ажиллаж байнаҮрдүн ч их гарч байна
Зочин 2025-07-08 59.153.112.175
нямбаагийн хийсэн ажлууд ар араасаа дуусаж нээлтээ хийж иргэдэд мэдрэгдэж харагдаж эхлээд бна замуудаа засаад дуусчихвалч