Даваа гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгаврын төслийг танилцуулсан. Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан даалгаварт ард иргэдээс санал авч, 100 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгахыг үүрэг болгосон юм.
Энэ дагуу ЕMongolia систем болон 11-11 төвөөр дамжуулж ард иргэдээс санал авч эхэллээ. ЕMongolia системд нэвтэрсэн даруйд санал авах тусгай цонх нээгдэж, иргэн таны саналыг шууд хүлээн авч байна. Харин иргэд, олон нийтэд үйлчлэх 11-11 төв 24 цагийн турш таны саналыг утсаар, цахим шуудан, вэб хуудас, фэйсбүүк чатаар хүлээн авах юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа хуулийн төсөлд санал өгөх D-parliament, нийтийн өргөдөл гомдлын D-petition талбаруудыг үүсгэн байгуулж, иргэдээс санал авах туршлагыг нэвтрүүлсэн. Зөвхөн 100 хоногт хийх ажил гэж хязгаарлахгүйгээр цаашид иргэдээ сонсдог байх, нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч ажиллахад дээрх туршлагыг Засгийн газрын үйл ажиллагаанд тусгахыг Ерөнхий сайд Г.Занданшатар зорьж байгаа юм байна.
Монгол улсын нийслэл, УБ-хотын иргэн 1 минутын өмнө 202.126.88.97
ХОТЫН ДУГААРТАЙ Авто машины ХЭТЭРХИЙ ӨНДӨР ТАТВАРУУДАА…багасгах хэрэгтэй
Улаанбаатар хотын иргэдийн амьдралд маш их дарамт болж байна…
Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.18
))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.188.37
ха ха эхлээд сайд нэртэй өлөн хулгайчуудаасаа салчих . нэг их худал дүр эсгээд жүжиг тавьж попроод яахав
Ззз 10 цагийн өмнө 103.229.122.180
яаралтай хийх ажлаа мэдэхгүй ЁС уу!!!эрчим хүчээсээ эхэл,ок!!!
Нэргүй 12 цагийн өмнө 202.126.91.126
Дүүргүүдийн хороог татан буулгах ажлаа 2026.01.01 нээс эхлэх хэрэгтэй.
үнэхээр урсгал зардал гэдэг энд л байна.
иргэн хорооноос ганцхан тодорхойлолт, лавлагаа л авах гэж орилж ирнэ.
Хорооны засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар тэр хооронд ямар ч ажилгүй л сууж байдаг шүү. энэ өчүүхэн чинь тэр төсвийн зардлыг хэмнэхэд их хэрэг болно.
Тэр тодорхойлолт, лавлагааг Н.Учрал сайд цахимд оруулчихсан шүү дээ. дав
Сайхан. 2025-07-08 202.126.90.231
1. Нэн түрүүнд төрийн албыг цомхотгож маш цөөн орон тоотой чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлж цахимжуулах ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна.
2. Төр дагасан төрөл бүрийн хулгайг таслан зогсоож нотлогдоогүй хөрөнгүүдийг хурааж улсын орлого болгох хэрэгтэй байна.
3. Иргэд бидэнд шударга журамтай ёс зүйтэй улс орноо гэсэн удирдлага нэн чухал хэрэгтэй байна.
Нэргүй 2025-07-08 202.126.89.100
шинэ зг.г маш цомхон чадварлаг болго..эмд боловсролын салбартаа онцгой анхаар…татвараа бууруул иргэдийнхээ амжиргааг саяжруул..үргүй ашиггүй бүх зардалаа тана…