Санжидын Энхтуяа нь 2025 оны долдугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монгол Улсын хүнс үйлдвэрлэлийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолоо.
С.Энхтуяа нь 1965 онд Улаанбаатар хотод төрж 1982 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын 33 дугаар сургууль, 1988 онд ОХУ-ын Одесса хотын Хүнсний технологийн дээд сургуулийг ”Сүү, сүүн бүтээгдэхүүний инженер-технологич” мэргэжлээр төгссөн бөгөөд 1998 онд "Зах зээлийн үеийн сүүний ариун цэвэр" сэдвээр магистрын зэргээ хамгаалсан Монгол Улсын чадварлаг мэргэжилтэн юм.
Тэрээр ажлын гараагаа Монгол Улсын ууган үйлдвэр “Сүүний үйлдвэр”-ээс эхэлсэн бөгөөд 1988-1995 онд сүүний цех хариуцсан ээлжийн мастер, технологичоор ажиллаж, 1995 онд “Сүү-Вит” ХХК-ийг байгуулан технологич, захирал, 2000-2004 онд Хүнс хөдөө аж ахуйн яаманд Монгол Улсын сүүний бодлого хариуцсан мэргэжилтэн байв.
Мөн 2005-2007 онд Мерси Кор олон улсын байгууллагад сүү, цагаан идээний аяныг хариуцсан зөвлөх, 2006-2008 онд сүү, цагаан идээний үйлдвэрлэл, маркетинг, аюулгүй байдлын асуудлыг хариуцсан мэргэжилтэн, 2008-2010 онуудад хүнсний үйлдвэрлэл, өртгийн сүлжээний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, 2010-2012 онд хүнсний аюулгүй байдлын асуудлыг хариуцан ажиллаж хүнс үйлдвэрлэлийн салбарт үнэлж барамгүй хувь нэмрийг оруулж байсан түүхтэй.
Түүний хувьд хүнс үйлдвэрлэлийн салбарт олон арван жил ажилласны сүүлийн арав гаруй жилд нь буюу 2013-2021 онд үндэсний ууган үйлдвэр Сүү хувьцаат компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар, 2021 оноос хойш Дани улсын Chr.Hansen компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилласан арвин гавьяатай.
С.Энхтуяагийн хөдөлмөр, зүтгэл, идэвх санаачилгыг төр засгаас үнэлэн 2006 онд Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулж байсан.
С.Энхтуяа нь ажилсаг хичээнгүй, шулуун шударга, удирдагч, манлайлагч хамт олон, найз нөхдийнхөө төлөө бүхнээ зориулсан ухаалаг гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд мөнх хадгалагдан үлдэнэ.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сүү хувьцаат компани
Д.ЭРДЭНЭБАЯР 2025-07-07 202.126.91.107
эмгэнэл илэрхийлье
Нэргүй 2025-07-07 202.126.91.7
Ум мани бадми хум
184 2025-07-07 202.126.90.217
Эмгэнэл илэрхийлье
Нэргүй 2025-07-07 81.9.119.89
! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
гоё гоё 2025-07-07 202.126.88.200
нэг шаалцхад хэд гэдгийн
Нэргүй 2025-07-07 14.1.81.179
icc uhmeer yumbe
Нэргүй 2025-07-07 66.181.187.61
УМ МА НИ БАД МЭ ХУМ
Мэргэжил нэгт дүү 2025-07-07 103.57.95.77
ум ма ни бад мэ хум, оюутан байхдаа энэ хүнээс LPS фермент авч судалгааны ажил бичиж байлаа. сайн төрлийг олох болтугай
ЗОЧИН 2025-07-07 202.9.46.32
Чадварлаг , эрхэмсэг бөгөөд энгийн ажил хэрэгч, шулуун шударга хүн байсан юмсан. Үнэхээр манай салбарт нөхөж баршгүй хүнд зүйл боллоо. Хамтарч ажиллаж байгаагүй ч хүүхдүүдийнхээ эцэг эхийн хувьд бие биенээ мэддэг байлаа. Ум ма ни бад ми хум. Амгалан тайван нойрсож, эх оронлоо үр хүүхэддээ эргэн төрөөрэй.
Нэргүй 2025-07-07 108.147.103.25
Ум ма ни бад мэ хум…..энд том алдаа байна Одесса хот оросын хот биш шүү…1988 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин улсын хот байсан…одоо бол тусгаар тогтносон Украин улсын хот
Нэргүй 2025-07-07 66.181.161.209
ум мани бадмэ хум 😭
зочин 2025-07-07 203.217.139.240
Маш чадварлаг зохион байгуулагч, мэрэгжилдээ эзэн хүн байсныг ажлын шугамаар цөөн удаа уулзахдаа мэдэрч байсан. Бурханы орондоо тайван залраарай. Монголдоо эрхэм хүн болж төрөөрэй
Нэргүй 2025-07-07 103.57.93.166
😊😇😀