"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусчээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусчээ

"Эрдэнэт  үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусчээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Ц.Даваацэрэнг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, “Эрдэнэт Медикал” төв эмнэлгээс үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан шалгасан байна.

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ. Түүнийг 2019 оноос Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байдаг.

Шадар сайд С.Амарсайхан гурван жилийн өмнө буюу 2022 онд “Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд  шилжүүлж авсан ч өнөөг хүртэл улсад ямар ч төлбөр төлөөгүй. Ингээд зогсохгүй "Эрдэнэт үйлдвэр"-ээс 2016-2022 оны хооронд 12,7 тэрбум төгрөг шилжүүлэн авчээ. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээрийг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна” гэдгийг онцолж байсан юм.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Гадаад улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Б нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тусгай шаардлага хангаагүй иргэнийг хууль бус тушаал гарган ажиллуулсан, дээрх төвийн үйл ажиллагаа явуулж байсан оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн барьцааны төлбөрөөс 49.6 сая төгрөгийг завшиж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан П.М нь Б.Х-тай урьдчилан тохиролцож, бусдын иргэний үнэмлэхийн лавлагаануудыг ашиглан эзэмшил газрыг нь худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар хийж, худалдан борлуулсны хариуд өөртөө эдийн давуу байдал бий болгож, улсад 32.4 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх,Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Нийслэлийн Хяналт шалгалтын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Т нь нэр бүхий компанийн хэрэгжүүлж буй дэд өртөө, цахилгаан дамжуулах кабель шугамын ажлыг улсын комиссоор баталгаажуулан, байнгын ашиглалтад хүлээн авах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Иргэн Ц.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, “Эрдэнэт Медикал” төв эмнэлгээс үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ннн 2025-07-07 66.181.164.23

Ийм гөлөгнүүдийг одоо зүгээр нухчхаж баймаар байнаа, арайл дэндүү байшдээ, монгол ноёд аймхай хулчгар мөртлөө захгүй их шуналтай. Чингис хаан үүнийг мэддэг байсан учраас өчиггүй алдаг байсан, Путин шиг л байлд аа Зандка

Avatar

Нэргүй 2025-07-07 66.181.191.245

bariaacheee

Avatar

Danko 2025-07-07 96.248.41.119

Tarvagiin buunii nohoig shorond hiihgui ee. Zamharna.

Avatar

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ажилтан. 2025-07-07 202.126.88.106

наад п***а чинь хамаг лам цуглуулаад ном уншуулж байгаа. манай Эрдэнэтэд байхын тэгдэг байсан юм. шоронд л байх ёстой п***а. Эрдэнэт үйлдвэрийг маань хог дээр гаргах зорилгоор л наад тэнэгт чинь захиралийн албан тушаал өгсөн. өөр ухаантай хүн Элбэгдоржийн үгэнд орж толгой цустсан юм хийхгүй л дээ.

Avatar

Иргэн 2025-07-07 103.57.92.170

МАН -АН мафиууд өөрсдийгөө шалгана гэж худлах шүү!!! Элбэгдорж Мие Энхболд нь Хулих Хүрэлсүхийн бүх хулгайг мэдэж байгаа, хавтаст хэрэг нь Элбэгдорж Мие Энхболд хоёрт байгаа учираас Хүрэлсүх хөдлөхгүй хөдөлвөл шорон! ь

Avatar

Нэргүй 2025-07-07 81.9.119.89

!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

зочин 2025-07-07 103.57.92.79

Энэ боловсролгүй тэнэгч юугаа /аймгийн заан/ мэдэхэв дээ. Гол нь сахал Эрдэнэбилэгийн заавараар 1-р орлогч Бэгзсүрэнгийн Шинэбаатар гэдэг хулгайчын хийсэн ажил. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг шиг эцэг нь хулгайч юм байсан юм. Хулгай хийх мөрөөрөө хулгай хийхгүй арван жилийн ангийн хүүхэд гээд Японд ажилж амьдарч байсан сайн инженерийг авч ирж захиралаар тавиад өөрийнхөө зуурсан шаварт хутгасан. Шинэбаатарын Хөгжлийн банкны хэрэг нь юу болсон юм болдоо.

Avatar

Нэргүй 2025-07-07 202.126.90.57

элбэгдржийн угаадасны гөлөг урвагч н**ш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж