Тайландын ерөнхий сайд Паетонгтарн Шинаватрагийн Камбожийн ерөнхий сайд асан Хун Сентэй ярьсан утасны яриа задарсан хэрэг явдал өнгөрсөн сард гарсан билээ. Улмаар Паетонгтарн Шинаватраг шударга ёс, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн хэмээн буруутгаж Тайландын парламентын 36 сенатор өргөдөл гаргаж, үүнийг нь шүүх хүлээн авснаар түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн.
Болсон явдлыг эргэн санавал, Паетонгтарн Шинаватра Зүүн өмнөд Азидаа томоохон улстөрчид тооцогддог байсан Хун Сентэй утсаар ярихдаа Тайландын армийг үл хүндэтгэсэн хандлага гаргаж байжээ. Мөн Хун Сенийг ах аа гэж дуудан, найр тавьж байсан аж. Паетонгтарн энэ яриагаа сүүлийн үеийн хилийн маргаантай холбоотой хэлэлцээрийн арга гэж дүйвүүлсэн боловч консерватив хууль тогтоогчид түүнийг Камбожийн өмнө бөхийж, Тайландын армийг сул дорой харагдуулсан гэж буруутгажээ.
Паетонгтарн Шинаватра, Хун Сен нарын гэр бүлийн нөхөрлөл хэдэн 10 жилийн түүхтэй. Тэдний аавууд бие биеэ бурхнаас заяагдсан ах дүүс гэж нэрлэдэг байжээ.
Энэ үйл явдлын дараа Тайландын цаашдын ирээдүй тодорхойгүй, ээдрээтэй байгааг шинжээчид онцолж байна. Паетонгтарн Шинаватра албан тушаалдаа эргэн очсон ч онц ялгаа гарахгүй байх магадлалтай. Бүрэн эрхээсээ түдгэлзүүлэгдээд буй ерөнхий сайдад өдгөө 15 хоногийн хугацаа үлдээд байна. Өөрөөр хэлбэл, өөрийгөө өмгөөлөх, албан ёсны тайлбар хэлэх 15 хоног түүнд бий гэсэн үг.
Хамгийн гол асуудал нь Паетонгтарн Шинаватрагийн ажил үүргийг түр үргэлжлүүлж буй Пхумтам Вечаячай хоёрхон жилийн дотор зургаа дахь удаагаа ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Учир нь хууль эрх зүйн байнгын тэмцэл, цэргийн хөндлөнгийн оролцоо, улс төрийн гүнзгий хуваагдал зэргээс үүдээд энэ хугацаанд Тайланд улс ерөнхий сайдаа олон удаа албан тушаалаас нь түдгэлзүүлсэн аж. Гэвч энэ удаад дээсэн дөрөөн дээр дэнжигнэж үлдэх боломж Паетонгтарн Шинаватрад бараг байхгүй бололтой.
Зүүн өмнөд Азийн шинжээч Жошуа Курланцик хэлэхдээ "Би Паетонгтарныг дахин ерөнхий сайд болно гэж бодохгүй байна. Арми болон бусад хамтрагчид нь Шинаватрагийн гэр бүлийг бүрмөсөн устгахаар ажиллаж байгаагаас зайлахгүй" гэсэн юм.
Дашрамд дурдахад, Паетонгтарн Шинаватра нь сүүлийн 20 жилийн турш Тайландын улс төрд ноёрхсон хүчирхэг Шинаватра овгийн гурав дахь улстөрч. Түүний эцэг Таксин Шинаватра 2001–2006 онд Тайландын ерөнхий сайдаар ажилласан бол Таксины дүү Йинглак Шинаватра 2011–2014 онд ерөнхий сайдаар ажилласан юм. Йинглак Шинаватра нь Тайландын анхны эмэгтэй ерөнхий сайд гэдгээрээ онцлог бол Паетонгтарн Шинаватра Тайландын хамгийн залуу удирдагч гэдгээрээ түүхэнд үлдэж буй.
Шинжээчдийн үзэж буйгаар тус улсын эрх мэдэлтнүүд Шинаватрагийн гэр бүлийн ноёрхолыг таслан зогсоохыг оролдож байх магадлалтай.
Утасны ярианы "хар гай"-гаар эрх баригч эвслийн хоёр дахь том нам Бхумжайтай эвслээс гарсан. Ингэснээр Паетонгтарн Шинаватрагийн нам Тайландын доод танхимд арайхийн олонх болж үлджээ. Шинаватрагийн Феу Тай нам яаж ийгээд засгийн эрхэнд үлдэх магадлалтай ч засгийн газар ерөнхийдөө сул бүтэцтэй байгаа тул нэг юм уу хоёр сарын дараа задарч магадгүй гэж үзэж байна. Феу Тай намын нэр хүнд ерөнхий сайдын хэргээс хойш нэлээн унажээ. Шинаватрагийн үнэлгээ ч энэ өдрүүдэд 30.9 хувиас 9.2 болж буурчээ. Тэгэхээр Шинаватра ерөнхий сайдын суудалдаа үлдсэн ч түүний хүч суларч, дэмжигчдийн бүлэг нь тогтворгүйтсэн байх болно.
Улс төрийн тогтворгүй байдал Тайландын эдийн засгийг сэргээх хүчин чармайлтад нөлөөлж болзошгүй. Хэдийгээр тус улс аялал жуулчлалын эх орон боловч одоогоор оргил үе биш байна. Мөн Трампын засаг захиргааны татварын аюултай нүүр тулаад буй.
Засгийн газрын тэргүүн тогтвортой байхгүй бол АНУ-ын тариф зэрэг гадаад эдийн засгийн дарамтын өмнө Тайланд хүчин мөхөсдөнө.
Дональд Трампын харилцан татварын шийдвэрээ 90 хоногоор түр түдгэлзүүлээд буй. Энэ хугацаа долдугаар сарын 9-нд дуусах бөгөөд хэлэлцээр хийж амжаагүй орнууд өндөр татвараа төлөх болох юм. Тайландын тухайд 36 хувийн татвартай нүүр тулна.
Унтаарсан эдийн засгийг сэргээхийн тулд тодорхой чиглэл, зохицуулалтыг яаралтай хийх шаардлагатай. Гэтэл энэ үед ерөнхий сайдын балагаас болж хөрөнгө оруулагчдын итгэл суларвал тоогүй.
Дэлхийн банк хүртэл Тайландын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа өнгөрсөн Пүрэв гаригт бууруулжээ. Тодруулбал, Тайландын эдийн засгийн 2025 оны өсөлтийг 2.9 хувь гэж таамагласан байснаа 1.8 болгон огцом бууруулав. Харин 2026 оны өсөлтийг 2.7 хувиас 1.7 хүртэл бууруулжээ.
Гэхдээ Тайландын эдийн засагт тулгамдаад буй хамгийн том асуудал бол дан ганц тариф биш. Дотоодын чанартай асуудлууд эдийн засагт илүү тулгамдаад буйг эдийн засагч Пол Гэмблс хэлжээ. Тухайлбал, Тайландын айл өрхүүдийн өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй нь харьцуулбал Зүүн өмнөд Азийн орнууд дундаа толгой цохих аж.
Мөн аялал жуулчлалын салбар нь ч дарамт дор байна. 2025 оны эхний зургаан сард ирсэн жуулчдын тоо өмнөх оноос 12 хувиар буурчээ. Түүнчлэн Тайландын хамгийн том аялал жуулчлалын зах зээл болох Хятадаас ирсэн жуулчдын тоо мөн хугацаанд 34 хувиар буурсан байна. Энэ онд нийтдээ 39 сая жуулчин хүлээн авна гэж Тайланд төлөвлөсөн боловч энэ зорилгодоо хүрэх магадлал маш бага байгааг аялал жуулчлалын агентлагууд нь мэдээлжээ.
Нэргүй 2025-07-08 81.9.119.18
))))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нэргүй 2025-07-08 66.181.160.120
Чинаватра-ийн овгийнхон бол хятад гаралтай, дээр үеэс өвөг дээдэс нь хятад торгоны наймаа хийдэг баян удмын айл байсан! Ер нь Таиландын толгой баячууд нь хятад гаралтай хүмүүс байдаг!!
Нэргүй 2025-07-08 103.212.116.33
DYYDLGR80955877ANUSDI BOOW XXI VANXANDU MASSAJLI UILCHLI DYRTAI SEKSEER80955877