Хятадад төвтэй Хойд Солонгосын аялал жуулчлалын "Young Pioneer" агентлаг Пёньянд болох олон улсын үзэсгэлэн худалдааг дайруулан аялал зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн худалдаа нь аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд болно. Энэ хугацаанд Пёньян руу 7 шөнө, 8 өдрийн аялалд явах барууны жуулчдыг тус агентлаг бүртгэж эхэлжээ. Харин сэтгүүлчид, контент бүтээгчид болон инфлюенсерүүдэд энэ аялал хаалттай.
Covid-19 цар тахлаас хойш Хойд Солонгос улс тодорхой хязгаарлалттайгаар хилээ нээсэн ч гэлээ ерөнхий аялал жуулчлал хаалттай байсан. Энэ удаад Пёньянд болох олон улсын үзэсгэлэн яармагт оролцох хүмүүст аяллын виз олгож байна. Мөн үүнийг ховор тохиох боломж хэмээн сурталчилж байна.
Аяллын хөтөлбөрийн хүрээнд жуулчид Ким Ил Суны талбай, "USS Pueblo" хөлөг онгоц зэрэг томоохон дурсгалт газруудаар зочилно. "USS Pueblo" хөлөг нь дэлхийн хоёрдугаар дайны үед ашиглалтад орсон бөгөөд 1967 онд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин тагнуулын хөлөг болгон хувиргажээ. 2013 оны эхэн үед уг хөлгийг Пёньянд бэхэлжээ. Түүнчлэн Мёхян уулын аялал хөтөлбөрт багтсан байна.
Эргэн сануулахад, Хойд Солонгос улс өнгөрсөн хоёрдугаар сард барууны жуулчдаас бүрдсэн таван аяллын бүлэгт анх удаа виз олгосон. Гэвч ердөө долоо хоногийн дараа хөтөлбөрөө зогсоосон юм. Контент бүтээгчид болон инфлюенсерүүд тус улсын аж амьдралын тухай илэн далангүй мэдээллийг олон нийтэд дэлгэсэн учир ийм шийдвэр гаргасан гэж үздэг ажээ.














Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.89
!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom