Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт буруутгагдан хоригдон шалгагдаж байхдаа цагдан хорих байрнаас оргон зайлсан этгээдийг баривчилжээ.
Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байсан этгээд оргосон гэх мэдээлэл өчигдөр /2025.07.06/ олон нийтийн сүлжээнд цацагдсан.Тодруулбал, Цагдаагийн байгууллагад дээрх этгээд оргосон тухай мэдээлэл өчигдөр /2025.07.06/ өдрийн 18.00 цагийн орчимд ирж, эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан байна. Тэгвэл оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр Гэрэлт хөшөөний хойд талын уулын орой хэсэгт ганцаар нуугдсан байсныг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид олж тогтоон, дайчлан баривчилж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ажээ.
28 настай "Т" нь урьд нь гурван удаагийн ял шийтгэл эдэлж байжээ. Хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт машин дотроо насанд хүрээгүй 12 настай охиныг хүчиндэх гэмт хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байсан аж.
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.89
!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Иргэн 7 цагийн өмнө 202.9.47.42
Буудаж болохгүй, ялтан гэсэн хүн хүний эрх гэж нэг юм. Зохиох ялын өгөөд хорих хэрэгтэй . Энийн тулд шүүх цагдах байгаа и.
Буудаад алчих 8 цагийн өмнө 15.235.216.113
Буудчихаач, улсад ямарч хохиролгүй штэ, золгүй явдал л биз.
Нэргүй 9 цагийн өмнө 67.171.160.15
онц аюултай гэмт хэрэгтэнАНУд бүгээд үеүе хошигроод байгаа шүү. та нар мэднэ дээ мэднэ.
ннн 11 цагийн өмнө 66.181.164.23
Барилгын компанид хууль бусаар ажиллуулж байсан удирдлагыг нь зайлуул. Хууль хэрэгжих ёстой шүү, удирдлагыг нь зайлуулахгүй бол сайд нь огцороорой, ард түмэн албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэхийг нь анхааралтай ажиглаж байгаа шүү, албан тушаалтан хариуцлагаа үүрэхгүй бол бүх телевиз сонин сайтууд огцортол нь давалгаалах болно. Онц аюултай этгээд хүний аминд хүрсэн бол яах вэ