Гол, усны осол, ой хээрийн түймрийн тоо нэмэгджээ

Гол, усны осол, ой хээрийн түймрийн тоо нэмэгджээ

Гол, усны осол, ой хээрийн түймрийн тоо нэмэгджээ

Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймэр болон гол, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж, иргэдийг баяр, амралтын өдрүүдэд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн:

-2025 оны долдугаар сарын 7-ны байдлаар улсын хэмжээнд 12 аймгийн 26 суманд нийт 42 удаагийн гол, усны ослын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 26 иргэн амь насаа алдсан. Үүнээс 8 нь бага насны хүүхэд байна.

Онцгой байдлын байгууллагаас томоохон гол, нуурын эрэг дагуу завьт, морин, явган эргүүлүүдийг ажиллуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна.

Иргэд аялал, зугаалгаар явахдаа тухайн газар орны онцлогийг судалж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөж байна хэмээлээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд:

-2025 оны долдугаар сарын 7-ны 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 13 ой, хээрийн түймэр гарсан бөгөөд тэдгээрийг унтраахаар Онцгой байдлын 217 алба хаагч, орон нутгийн 43 хүн нийт 260 хүн, 13 автомашинтайгаар ажиллаж байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад нийт 11 ойн түймэр гарсан бол Дархан-Уул аймгийн Хонгор суманд нэг түймэр бүртгэгдээд байна. Эдгээрийн 8 нь зөвхөн долдугаар сарын 6-нд гарсан.

Ихэнх нутгаар хуурайшилт өндөр байгаа тул иргэн бүр галын аюулгүй байдлыг сахиж, болгоомжтой байх шаардлагатай” гэж мэдээлэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-07 202.21.99.52

одоо баяр наадам аа боль бүгдийг нь гал унтраах ажилд дайчлах хэрэгтэй бас баяны дүрд тоглодог онгоцоор ирж баяр наадам үзэх гэдэг нөхдүүдийг тэр онгоцтой нь хамт дайчлах хэрэгтэй юм шүү

Avatar

Нэргүй 2025-07-07 81.9.119.89

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж