Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав

Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав

Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав

Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлах тухай

Дугаар: 2025/04

Огноо: 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн, 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ.

Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан билээ.

Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзлээ.

Нөгөөтэйгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна. Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Дараах холбоосоор татна уу: татах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНС 2025-07-07 202.21.109.2

ЦААНА ЧИНЬ ӨМНӨД ИРГЭДДЭЭ МӨНГӨ ТАРААЖ БАЙХАД, МОНГОЛ ТӨР ХӨГШИДИЙНХӨӨ ТЭТГЭВЭРИЙН МӨНГИЙГ ЗЭЭЛҮҮЛЭХДЭЭ ХҮҮТЭЙ ТООЦОХ ГЭЖ, ТЭНГЭР ГАЗРЫН ЗӨРҮҮТЭЙ СЭТГЭХ ЮМАА.

Avatar

Нэргүй 2025-07-07 81.9.119.89

)))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

ИХОХЬ НЬ ӨӨРСДИЙ НЬ ХАМГАХЛСАН ЗОХИЦУУЛАЛТ БАЙСАН. 2025-07-07 122.201.31.250

и

Avatar

Нэргүй 2025-07-07 59.153.86.93

Нэх ажил хийсэн дүр үзүүлж хэдэн хөгшчүүлийн сэтгэхүүгээр баахан наадах шив дээ!!!
Арчаагүй төр юм аа!!!

Avatar

Нэргүй 2025-07-07 66.181.161.115

хүүг нь бууруулаач ээ

Avatar

Нэргүй 2025-07-07 59.153.115.89

Түмний төлөө тэмцсэн ахмадуудын маань тэмцлийн үр дүн гарсанд баяр хүргэе. Хүний мөнгөн дээр тоглох оролдлого ингээд дампуурлаа. "өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй" гэдэг нь тэтгэврийг нэмэх талд анхаарах хэрэгтэйг сануулсан боллоо. Харин тэтгэврийн хөгшидөө араандаа зууж тэтгэвэр нэмэхгүй гүрийвэл дахиад л тэмцэх болно шүү гэдгийг анхуураалья. .

Avatar

Нэргүй 2025-07-07 66.181.177.82

тэтгэврээ 36 сараар авчихаад бүхэл бүтэн 3 жил юугаараа яаж амьдрах вэ?!

Avatar

Нэргүй 2025-07-07 66.181.186.111

Амьдрах боломжгүй нь авахгүй байхад л болно.

Avatar

зочин 2025-07-07 66.181.182.118

Яаж ийж аргалж, заль мэх хэрэглэж байгаад л зээл авахуулна, Эсвэл нууцаар хулгайлна,Тэгээд юунд ч хамаагүй үрээд дуусгана Үүний дүнд зарим хөгшид тэтгэвэргүй,гар хоосон, бусдын гар харж,хоолтой хоолгүй,эмтэй эмгүй зүдэрч удаан хугацаанд амьдрахад хүрнэ,Эсвэл зовж зүдэрч ертөнцийг орхих б**х, Төв банк хүчгүйдлээ, Хөгшдөө хамгаалах гэж оролдоод дийлсэнгүй Дээрэм тонуулыг сайшаагч, эрхэмлэгч,хөгшдөө эцэг эхээ үл тоогч харгис этгээдүүд яллаа,

Avatar

зочин 2025-07-07 66.181.182.118

Хөгшдийнхөө тэтгэвэрийг дээрэмдэх нөхцлийг төр нь бүрдүүлж өглөө, Ардчилагч гэх бүлэг луйварчдын удаа дараагийн уйгагүй шаардлага,жагсаал цуглаан,суулт өлсгөлөнгөөс айж ийм шийдвэр гаргах шиг боллоо, Хөгшдийнхөө багахан тэтгэвэрийг дээрэмдэж, олон жилээр гарыг нь хоосолж, амьдрах эх үүсвэрийг нь тасалж, бизнес хийх санаачлага гаргадаг муухаг орон монголоос өөр байдаг болов уу ,

1 0
Avatar

Нэргүй 2025-07-07 202.126.90.12

битгий донгос….чам мэт нь цөөхөн юм даа….аль ч улс оронд байдаг л зүйл….

0 0
Avatar

Алтанчимэг 2025-07-07 202.126.90.12

амьдрана ш дээ….хүүхдүүд минь байнм

Avatar

Нэргүй 2025-07-07 122.201.31.134

Дараа жил энэ авсан тэтгэвэрийг зээлийг төр засаг төлж өгөөрэй Тэгэхгүй бол турж үхнэ шүү.

Сонгууль ойрхон бга шүү

Avatar

Нэргүй 2025-07-07 66.181.177.82

тийм дураараа юм гэж юу байхав дээ. авсан хүний хохь

Avatar

🗣 2025-07-07 202.9.47.40

"Хар хүний өмнөөс шар хүн " гэдэг шиг юм болсон шдээ, ханшийн өсөлттэй тэмцэхийн оронд айл гэрийн дотоод дахь шальдар бульдар хэрүүлийг зогсоох гэж тэнэгтэх ямар хэрэг байваа..

Avatar

зочин 2025-07-07 66.181.182.118

Ахмадуудаа анхааралтай байгаарай, Тэтгэвэрийнхээ картыг сайн нууСэрэмжтэй бай, Хэн нэгэн нь, банкны чинь картыг хулгайлж аваад нэг мэдэхэд тэтгэвэрийг чинь хэдэн жилээр бөөнөөр нь авсан байхад чи мэдэхгүй байх нөхцөл үүссэн юм биш үү,Чиний амьдралын батлагаа, тэтгэвэрийн хэдэн төгрөгийг чамаас өөр хэн ч бусдаас хамгаалахгүй болж байгаа юм байна, Би буруу бодож байна уу, Тэгвэл уучлаарай

Avatar

Нэргүй 2025-07-07 122.201.31.134

Тийм асуудал зөндөө л бгаа

Avatar

Нэргүй 2025-07-07 103.57.92.90

Хэдэн наймаачин бүдүүн авгай, архи уугаад тэнэгэрсэн хэдэн өвгөчүүл бусдадаа гай болж амиа бодно. 100 хувь зээлнэ гэж солиорч байхаар зээлийн хүүг бууруулая л гэнэ биз. Наймаачид бол бүтээгчид биш, дамчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж