Техас мужид долдугаар сарын 4-ний үүрээр орсон бороо үерийн гамшиг дагуулж, нас барагсдын тоо 82 хүрээд байна. 82 хүний дор хаяж 28 нь хүүхэд гэлээ. Мөн олон хүн сураггүй болж, аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Эрэн хайх аврах ажиллагаанд цэргийнхэн тандалт хийхэд ихэвчлэн ашигладаг алсын удирдлагатай цэргийн нисгэгчгүй онгоцыг ашиглаж байна. Түүнчлэн Холбооны Онцгой байдлын агентлаг долоон хоргодох байр нээжээ.
Ойролцоох "Camp Mystic" охидын зусланд амарч байсан хүүхдүүд болон нэг зөвлөх багш сураггүй болсон бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тус зуслангийн эзэн Дик Истлэнд амрагчдыг аврах гэж байгаад амиа алджээ. Түүнчлэн орон нутгийн сайн дурын гал түймрийн албаны дарга Майкл Филлипс дуудлагын дагуу ажиллаж байгаад сураггүй болсон байна.
Үерээс урьдчилан сэргийлэх дуут дохиоллын системийг санхүүжүүлэх талаар Техас мужийн Керр тойргийн албаныхан удаан хугацаанд хэлэлцсэн ч үр дүнд хүрч амжилгүй ийнхүү гамшиг тохиов. Мужийн комиссар аль 2016 онд л Техасыг үерт автах хамгийн эрсдэлтэй бүс нутаг гэж тодорхойлсон. Мөн тухайн үеийн мужийн анхааруулах системийг нэлээн хуучирсан гэж хэлж байв.
Дашрамд дурдахад, ерөнхийлөгч Дональд Трамп үерийн гамшигт Үндэсний цаг уурын албаны цомхотгол ямар ч хамаагүй гэж мэдэгджээ. Тэрбээр "Энэ бол Байдены зохион байгуулалтгүй байдалтай холбоотой. Гэхдээ би Байденыг буруутгахгүй" гэв. Түүнчлэн саяхан ажлаасаа гарсан цаг уурын мэргэжилтнүүдийг эргүүлэн авах эсэхийг асуухад тэгэх шаардлагагүй гэж хариулсан байна.












Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.89
))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Бүх зүйл тэд буруутай. 2025-07-07 192.82.92.204
Трамп сонгогдсоноос хойш америкт олон арван гамшиг тохиолдож, үй олон хүн амь үрэгдэж байна. Монгол бүх зүйлд Эби буруутайн адил Америкт бүх зүйлд Байден буруутай ккк, харин Данх, Салбархай чигт 2-ын бүх зүйл зөв болж наасан, уг нь эднийл буруутай баймаар юмдаа.
hucaad bgn, baigaliin gamshig Trumpas boldimyy ? 9 цагийн өмнө 66.181.188.145
lol