Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах форум 2025 оны долдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү форум нь Чикагогийн конвенцын есдүгээр хавсралт батлагдсаны 75 жилийн ой болон Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Монгол Улс нь бүс нутгийн 39 гишүүн орны 100 гаруй төлөөлөгчийг Улаанбаатар хотноо хүлээн авч, агаарын тээврийн хялбаршуулалтын үндэсний хөтөлбөр, хороодыг бэхжүүлэх, хил, гаалийн хяналт болон бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, хил нэвтрэх шинэ технологийг нэвтрүүлэх, аюулгүй, үр ашигтай, уялдаа холбоотой агаарын тээврийн тогтолцоог дэмжих чухал талбарыг бүрдүүлэхээр хоёр өдөр чуулах юм байна.
ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр:
-Монгол Улс 2021 оноос эхлэн олон улсын шинэ нисэх буудалтай болсон. Олон улсын стандарт шаардлагын дагуу бидэнд үйлчилгээ үзүүлж байгаа. Бид одоо цахим гарц ажиллуулж байна. Олон улсын түвшинд камераар царай таних, иргэдэд төвөг чирэгдэл учруулахгүйгээр шалгаж, аль болох автоматжуулсан технологийг ашиглаж байна. Монгол Улсад энэ удаагийн олон улсын форумыг анх удаа эх орондоо зохион байгуулснаар дэлхийн улс орнуудын туршлагыг судалж, ухаалаг олон улсын нисэх буудлууд хэрхэн үйл ажиллагаа явуулдаг, хэрхэн хамтран ажиллах вэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллахаар хэлэлцэж байна.
Монгол Улсын хувьд нэг зорчигч дунджаар 30-60 минутыг зарцуулж байгаа.
Зорчигчдын нүдэнд ил харагдахгүй маш олон үйлчилгээг үзүүлж байдаг. Ялангуяа энэ жилээс АНУ руу нисэхийн тулд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тусдаа агаарын харилцааны хэлэлцээр хийж, гэрчилгээ авах шаардлагатай байдаг. Тэгэхээр нэвтрэн өнгөрүүлэх чадавхи, зорчигчийг аюулгүй байдал гэх мэт асуудлыг олон улсын стандартыг хангаснаар АНУ руу нислэг үйлдэх боломж бүрдэх юм.
"МОНГОЛЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ЗОРЧИГЧ УРСГАЛ ЖИЛ БОЛГОН 10 ГАРУЙ ХУВИАР НЭМЭГДЭЖ БАЙНА"
ИНЕГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Мөнхнасан:
-Олон улсын иргэнийн нисэхийн байгууллага, Монгол Улсын Засгийн газартай хамтран өнөөдөр Улаанбаатар хотод агаарын тээврийг хялбаршуулах форумыг зохион байгуулж байна. Монголын агаарын тээврийн зорчигч урсгал жил болгон 10 гаруй хувиар нэмэгдэж байгаа. Энэ өсөлтийг улсдаа болон бүс нутагтаа түргэсгэх, агаарын тээврийн үйлчилгээг улам хялбаршуулах, ялангуяа хил гаалийн үйлчилгээг хялбаршуулахаар Олон улсын Иргэний нисэхийн байгууллагаас сүүлийн жилүүдэд идэвхтэй хийж байна. Энэ хүрээнд хийж буй Ази, Номхон далайн бүсийн форумд нийт 39 улсын 100 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энгийнээр хэлбэл, агаарын тээврээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн нисэх буудлаар орж, гарах хурдыг нэмэгдүүлж, орчин үеийн техник технологи, хиймэл оюун ухааныг ашиглан, төрийн хяналтыг аль болох хурдан шуурхай, аюулгүй үйлчилгээ үзүүлж, цаг хугацаа хэмнэх боломжийн талаар туршлага судалж байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын нисэх буудлуудад өөр өөрийгөө бүртгэх үйл ажиллагаа явуулахаас гадна нарийн технологийн аппарат нэвтрүүлж, зорчигчдын эрүүл мэндийн үзлэгийг алсын зайнаас хийх технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний цаана агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа давхар яригдаж байдаг. Төрийн хяналтын байгууллагаас томоохон хөрөнгө оруулалтыг хийж байна. Монгол Улсын хувьд 2021 оноос олон улсын шинэ нисэх буудлыг ашиглаж эхэлсэн. Энэ нисэх буудал маань жилдээ гурван сая хүртэлх зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл бид 2024 онд нийт 2,2 сая зорчигч хүлээн авсан бол 2025 оны эхний зургаан сарын байдлаар энэ үзүүлэлт 13 хувийн өсөлттэй явж байна. Цаашдаа олон улсын байгууллагуудын судалгаагаар 2040 он гэхэд дэлхий нийтээрээ агаарын зорчигч урсгал 86 хувиар өсөх төлөвтэй байна. Тэгэхээр энэ өсөлтийг олон улсын нисэх буудлуудад яаж, хэрхэн хангах вэ гэдэг дээр төвлөрч, ач холбогдолтой форум зохион байгуулж байна.
"АГААРЫН ТЭЭВЭР АЮУЛГҮЙ БАЙЖ, ЗОРЧИГЧИЙН МЭДЭЭЛЛЭЭ УРЬДЧИЛАН СОЛИЛЦДОГ БАЙХ ЁСТОЙ"
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг:
-Монгол Улсын Засгийн газар Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай хамтран Ази, Номхон далайн агаарын тээврийг хялбаршуулах бүс нутгийн форумыг зохион байгуулж байна. Дэлхий даяар 196 гишүүнтэй Чикагогийн конвенци гэж байдаг. Олон улсад агаарын тээврийн салбарыг зохицуулж байдаг үндсэн баримт бичиг юм. Монгол Улс далайд гарцгүй орны хувьд олон улстай холбогдох гүүр болох, дамжин өнгөрөх улс болох гэх мэт маш өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж байна. Ази, Номхон далайн бүс нутаг бол олон улсын агаарын тээврийн салбарт хамгийн том хэсэг. Тэр утгаараа Монгол Улс санаачлагаараа энэ бүсийн олон улсын форумыг зохион байгуулахаар болсон.
Энэ жил Чикагогийн конвенци есдүгээр хавсралт батлагдсаны 75 жилийн ой болон Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Агаарын тээврийг хялбаршуулах гэдгийн цаана маш олон мэдээлэл бий. Жишээлбэл, агаарын тээвэр аюулгүй байж, зорчигчийн мэдээллээ урьдчилан солилцдог байх ёстой. Мөн цахим виз олгохтой холбоотой бүх зохицуулалт агаарын тээврийн салбарын энэ эрх зүйн баримт бичгийн хүрээнд явагддаг. Тэр утгаараа Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагтаа тэргүүлж, туршлага судалж байгаа нь маш чухал үүрэг гүйцэтгэж байна.
"ХУУРАМЧ ПАСПОРТ АШИГЛАХААС ГАДНА ХҮНИЙ НАЙМААНЫ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ"
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Ма Тао:
-Юуны өмнө Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамныханд маш их талархаж байгаагаа илэрхийлье. Бид 2025 оны дөрөвдүгээр сард дэлхийн агаарын тээврийг хялбаршуулах олон улсын форумыг зохион байгуулсан бол энэ удаа долдугаар сард Монгол Улсад Ази, Номхон далайн бүс нутгийн агаарын тээврийг хялбаршуулах форумыг зохион байгуулж байна.
Энэ форумын гол зорилго нь зорчигчийн хөдөлгөөнийг хялбашуулах юм. Бүх агаарын тээвэртэй холбогдох авиа компаниуд болон иргэний бүртгэлийн агентлагуудын хоорондох мэдээллүүдийг илүү хялбараар солилцож, хурдан шуурхай болгохын төлөө туршлага солилцон, хамтран ажиллах тухай хэлэлцэж байна.
Агаарын тээврийг хялбаршуулснаар бүх улс орнуудын паспортын мэдээллийг агуулдаг нэгдсэн санд нэгдсэнээр хуурамч паспорт үйлдвэрлэх, хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэхээс гадна хүний наймаа, цагаачлалын асуудлаас урьдчилан сэргийлэх юм.
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.89
) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 12 цагийн өмнө 192.82.66.243
MIAT-ийн билет үнэтэй бнооо ….