Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр дараах агаарын бүс идэвхтэй байна.
Үүнд:
1.Төрийн ордон /байнгын/
2.Их тэнгэр цогцолбор /байнгын/
3.Төв цэнгэлдэх хүрээлэн /2024.07.11-нээс 12-ны өдрүүдэд/,
4.Хүй 7 худаг /2024.07.11-нээс 12-ны өдрүүдэд/
Иймд Аж ахуй, нэгж, байгууллага, иргэд та бүхэн дрон болон агаарын хөлгийг дараах бүсүүдэд нисгэхгүй байхад анхаарна уу. Дрон эзэмшигч нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд Иргэний нисэхийн дүрэм, Зөрчлийн тухай хуулийн 14.12 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэж, албадан буулгаснаас гарах хохирлыг төлүүлнэ. Эх сурвалж: www.ais.mn/ntmNtm
Холбоотой мэдээ