Оросын эрдэмтдийн хувь нэмрийг үнэлэв | News.MN

Оросын эрдэмтдийн хувь нэмрийг үнэлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Оросын эрдэмтдийн хувь нэмрийг үнэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол, Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн 40 жилийн ойг тохиолдуулан манай орны шинжлэх ухааны биологи, ботаникийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, ОХУ-ын хэсэг эрдэмтдийг төрийн одон, медалиар шагнасан билээ.
Тухайлбал ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, Ботаникийн хүрээлэн, тус хамтарсан экспедицийн эрдэм шинжилгээний удирдагч Рудольф Владимирович Камелин, ШУА-ийн Экологи ба эволюцийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, экспедицийн оросын талын дарга Петр Дмитриевич Гунин, ШУА-ийн Сибирийн салбарын Ойн хүрээлэнгийн зөвлөх Евгений Николаевич Савин нарыг “Алтан гадас” одонгоор, ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Николай Николаевич Слемнев, ШУА-ийн сурвалжлагч гишүүн, Экологи ба эволюцийн хүрээлэнгийн орлогч дарга Юрий Юлианович Дгебуадзе нарыг “Найрамдал” медалиар, ШУА-ийн Сибирийн салбарын Ойн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Юрий Николаевич Краснощеков, ШУА-ийн ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Тамара Ивановна Казанцева нарыг хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнажээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга эдгээр эрдэмтэнд шагналыг нь өнөөдөр гардуулж баяр хүргэв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч манай орны биологи, ботаникийн шинжилгээ, судалгааг хөгжүүлэхэд та бүхний оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж байдгаа надаар дамжуулан уламжилсныг хэлэхэд таатай байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга шагнал гардуулахдаа хэллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

eee 2010-09-08

bolj bn aa erdemted gdeg dandaa sain saihan yum hiih l gej zutgej yavdag gemgui ulsuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж