Үндэсний их баяр наадмыг угтан хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалт эхэллээ

Үндэсний их баяр наадмыг угтан хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалт эхэллээ

Үндэсний их баяр наадмыг угтан хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалт эхэллээ

 

Үндэсний их баяр наадмыг угтан хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт шалгалт улс орон даяар хийгдэж байна.Тус Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамнаас хамтран баталсан удирдамжийн хүрээнд 2025 оны зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 15-ны хооронд хяналт шалгалт үргэлжилнэ.

Шалгалтыг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын 171 улсын байцаагч хамтран гүйцэтгэж байна.

Шалгалтад баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын хангалтыг хянах, аливаа эрсдэлээс сэргийлэх, зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.

Хяналт шалгалтын хүрээнд иргэд болон хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт зориулсан зөвлөмж боловсруулагдан хүргэгдсэн бөгөөд энэ зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдөхийг холбогдох байгууллагууд уриалж байна.

Иргэдэд өгөх зөвлөмж

  • Хүнсний бүтээгдэхүүний хугацаа, шошгын мэдээлэлтэй сайтар танилцах
  • Гудамж талбайд ил задгай нарны шууд тусгалд худалдаалагдаж буй хүнснээс татгалзах
  • Жимс, жимсгэнийн гадаргуу нь тээвэрлэлт болон худалдаалах явцад бичил биетнээр бохирддог тул сайтар угааж хэрэглэх
  • Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэх
  • Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах
  • Гарал үүсэл нь тодорхой шинжилгээний бичигтэй бараа худалдан авах

 

Хоол үйлдвэрлэл эрхлэгчид өгөх зөвлөмж

  • Түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээ дүн, шаардлагатай бол бэлтгэл нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрдүүлсэн байх.
  • Чаналгын тосны чанарыг тогтмол шалгах
  • Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эдийг тус тусад нь зориулалтын хөргөх төхөөрөмжид хадгалах
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага сэрээ, хутга, усны сав бусад хэрэглэлийг сайтар угааж цэвэрлэх
  • Наадмын хоол үйлдвэрлэлд түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг (өндөг, хиам, майонез гэх мэт) хэрэглэхгүй байх
  • Хоол үйлдвэрлэлд оролцогч ажилтан нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан байх

 

Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд өгөх зөвлөмж

  • Гарал үүсэл, стандарт, чанар аюулгүй байдлын баталгаажилттай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хүлээн авдаг байх
  • Хүнсний бүтээгдэхүүн түүхий эдийг шошгод заасан нөхцөлд хадгалж, худалдаалах
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг жижиглэн савлахдаа стандарт шаардлага хангасан зориулалтын сав, баглаа боодолд савлаж, дагалдах шошгын мэдээллийн шаардлагыг хангуулж хэрэглэгчдэд хүргэх
  • Худалдааны ажлын байр, худалдааны тоног төхөөрөмж, багаж хэрэглэлийг тогтмол угааж халдваргүйжүүлэх
  • Хог хаягдлыг ангилан ялгах хогийн савтай, худалдааны газрын дотор болон гадна хэсэгт байршуулж, холбогдох газартай гэрээтэй байх
  • Дотоод хяналтыг тогтмол хийж хугацаа дууссан, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан бүтээгдэхүүн худалдаалахгүй байх

Та бүхэн хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөмжийг мөрдөн, САЙХАН НААДААРАЙ!

С.УЧРАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.89

Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж