Их Британийн домгуудын нэг "Spice Girls" хамтлагийн гишүүн Мел Би буюу "Scary Spice" 50 насандаа гэрлэлээ. Түүний сүйт залуу бол оддын үсчин Рори МкФий бөгөөд буржгар үсний засалтаараа мэргэшсэн нэгэн. Рори МкФий 37 настай. Мел Би, Рори МкФий нар 2018 оноос хойш болзсоны эцэст 2022 онд сүй тавихаа зарласан юм.
Гэгээн Паулын сүмд долдугаар сарын 5-ны өдөр болсон хуримын ёслолд хамтлагийн гишүүдээс Эмма Бантон оролцжээ. Тэрбээр нөхөр, хүүгийн хамтаар хүрэлцэн ирсэн байна.
Хосууд хилийн чанадад дахин ёслохоор төлөвлөж байгаа аж. Энэ нь илүү загварлаг, чөлөөт хэв маягтай хурим байна гэдгийг Мел Би хэлжээ. Хилийн чанад дахь хуримд хамтлагийн бусад гурван гишүүн ирж магадгүй гэж найдаж байна. Викториа, Мел Си нар хуримын ёслолд очоогүй ч гэлээ цахимаар баяр хүргэжээ.
Дашрамд дурдахад, энэ бол Мел Бигийн гурав дахь хурим. Тэрбээр өмнө нь арын бүжигчин Жимми Гулзар, кино продюсер Стефен Белафонте нартай гэрлэж байжээ. Мел Би гурван охинтой бөгөөд тэдний нэг жүжигчин Эдди Мерфигийн хүүхэд ажээ.






Нэргүй 2025-07-07 81.9.119.89
))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Иргэн 2025-07-07 202.9.47.42
З хүнээс салсан цаг хугацаа харуулна.
👠 2025-07-07 202.9.47.40
Гоё юмөө
Оогий 2025-07-07 202.9.47.42
Удахгүй сална