Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар томоохон зах төв худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийг мэдээллийг танилцууллаа.
Тодруулбал, томоохон зах худалдааны төвүүдээр хонины мах 16,922 төгрөг, үхрийн мах кг 21,315 төгрөг, ямааны мах кг 12,774 төгрөгийн үнэтэй худалдаалж байгаа бол нэгдүгээр зэргийн гурил кг нь 2,350 төгрөг, сүү /задгай, литр/ 4,775төгрөг, элсэн чихэр кг нь 4,952 төгрөг, цагаан будаа кг нь 4.798 төгрөгийн үнэтэй байна.
Мөн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс өссөн үзүүлэлтээр, үхрийн мах 0.6 хувь, ямааны мах 1.4 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна. Харин шатахууны нэмэгдсэн үнийн мэдээллийг танилцуулбал, АИ-92 /литр/ нь 2,590 төгрөгөөр худалдаалж байгааг мэдээллээ.
Өмнөх долоо хоногтой харьцуулбал 0.3 хувиар буурч өмнөх сараас 1.3 хувиар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнийг ҮСХ-ноос мэдээллээ.
А.Тамир
- kntpl; 2025-07-07 50.169.138.78
# #
Нэргүй 2025-07-07 81.9.119.89
!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Зочин 2025-07-07 103.229.121.163
Зах худалдааны төвийн худалдаачид барааны үнээ дураараа санаанд орсон тоогоо хэлдэг болсоон. Ер нь ард иргэдийн амьжиргааг доройтуулж байгаа нөхцөл бол НАЙМААЧИД ШҮҮ ЭНЭ НӨХДҮҮДЭД АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ ТӨРИЙН ЭСРЭГ АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ ШҮҮ
13% 2025-07-07 202.9.47.40
1.3% тархи угаасан эерүү мэдээ шүү, 13% гэвэл үнэн болно.
зочин 2025-07-07 66.181.182.118
Бараа таваарын үнийг уралдаж нэмдэг, түүнийг дагаад имфляц болдог, Өрсөлдөөний дүнд үнэ буурна гэгч нь өөрөө бараг юу ч үйлдвэрлэдгүй, хэрэгцээт зүйлийнхээ хагасыг гаднаас зөөдөг манай орны хувьд бол бараг худлаа, Хомсдуулж байгаад л хэд нугалж зарна, Энгээд л иргэдийг мөлжинө