ЦЕГ: 13-19 насныхан машин хулгайлж, бусдыг хутгалж гэмтээсэн

ЦЕГ: 13-19 насныхан машин хулгайлж, бусдыг хутгалж гэмтээсэн

ЦЕГ: 13-19 насныхан машин хулгайлж, бусдыг хутгалж гэмтээсэн

Цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчилсан талаар мэдээллээ. Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс "Toyota Harier" "Toyota prius 11" маркийн тээврийн хэрэгслүүдийг хулгайлан, Сэлэнгэ аймгийн нутагт орхиж, улмаар энэ сарын 03-ны өдөр мөн аймгийн Баянгол сумын нутгаас "Toyota Harier" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж унаж явахдаа бусадтай маргалдаж нэг удаа хутгалж, гэмтээн зугтаасан байна. Уг этгээдүүд нь СХД-н 21-р хорооны нутаг дэвсгэрээс “Toyota prius 41”, “Subaru Forester” маркын тээврийн хэрэгслүүдийг хулгайлан зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчилан баривчлаад байна. Иймд иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгсэлээ хулгайд алдахаас сэргийлж харуул хамгаалалттай газар байрлуулах, тээврийн хэрэгсэлийнхээ хаалганы болон асаалтын системийн хуучирч элэгдсэн голыг солиулах, тээврийн хэрэгслээ онгорхой орхихгүй байх зэргээр гэмт халдлагаас сэргийлэхийг мөн эцэг эхчүүд өсвөр насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж хэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 81.9.119.89

!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-07 202.131.238.26

урьдчилан хориход хийгээд 13-тайг нь хэрэг шалгах хугацаагаа сунжруулж удаашруулж жаахан зовоо, бусад нь хэрэг хариуцах насанд хүрсэн учраас шууд шорон руу нь явуул

Avatar

ЗОЧИН 2025-07-07 192.82.64.167

19 НАСТАЙ ТАНХАЙ ХУЛГИАНЫГ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ХЭРЭГТЭЙ. ИЙМ БАГААСАА ИЙМ ХОГИЙН АМЬДРЛААР ЯВ ЭХЭЛЖ БАЙНА ГЭДЭГ БОЛ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ. ИЙМД ЭДГЭЭР НӨХДИЙГ БҮГДИЙГ НЬ ХОРЬ. ИЙМ ХОГИЙН АМЬДАРАЛ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. ЭНЭ ЭЦЭГ ЭХТЭЙ ХҮН СҮГНҮҮД ИЙМ ХОГНУУДАА ХҮМҮҮЖҮҮЛЭЭЧЭЭ.

Avatar

Нэргүй 2025-07-07 59.153.112.249

Тэр насанд хүрсэн тоглгойлогчыг нь хорь

Avatar

Нэргүй 2025-07-07 202.131.238.26

13-тайгаас бусад нь бүгд хэрэг хариуцах насанд хүрсэн тул бүгдийг нь шорон руу нь явуул

Avatar

Нэргүй 2025-07-07 59.153.115.23

Хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг хуулийн доор Аав нар юм хэлэх ч эрхгүй болсон доо. Хэрэв аав нар хатуухан үг хэлээд суран бүсний амт амт үзүүлбэл шууд л гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ гээд шорон ш****г болсон шүү дээ. ХЦЦСС нөгөө хэдэн цагдаа нар нь ч гэсэн ЦОЛ нэмчих гээд л байж болох бүх зүйл ангиудын хэрэг тохоод л нөгөө ААВ конец филмааа болж байгаам даа

Avatar

сонгогч 2025-07-07 202.9.47.4

МОНГОЛЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД ЗЭРЛЭГШИЖ БАЙНА………………….

Avatar

Нэргүй 2025-07-07 202.131.238.26

мөхөж сөнөж байгаа үндэстэн, яг Африкийн харуудаас гардаг зан авиртай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж