Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, сагсан бөмбөгийн шилдэг тамирчин Т.Санчирт гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ. Монголын сагсан бөмбөгийн ертөнцийн нэг үеийн тод од, бүх цаг үеийн хэмжээнд яригдах домог болох Т.Санчир ийнхүү хөдөлмөрөө үнэлүүлж, төрдөө үнсүүлж байна. Түүний цол тэмдгийг өнөөдөр/2025.07.07/ гардуулах аж.
Т.Санчир бол яахын аргагүй дээрх шагналыг хүртэх эрхтэй хүн. Түүний тоглолтыг шимтэн үзэж, сагсан бөмбөгт дурласан, хорхойссон, хичээллэсэн залуусын тоо мянгаар тогтохгүй. Талбай дээр ч Т.Санчир үлгэр жишээ тоглогч, тэмцэгч, ялагч нэгэн. Дээд лигийн аваргаас эхлээд Азийн наадам, дэлхийн универсиадын шилдэг оноо түүгч, Азийн лигт тоглосон Монголын анхны легионер гээд түүнийг тодорхойлох үгс мундахгүй.
Т.Санчир, Б.Билгүүн гэж холбоо үгс мэт яригддаг эдгээр шилдгүүд энэ жил гавьяат тамирчин боллоо. Үндэсний бөхөөр бол "Хоёр Мөнх", "Хоёр Эрдэнэ" мэтээр зүйрлэх эрхмүүд. Спорт сонирхдоггүй хүн бол нэг хүн гэж эндүүрмээр олон жил чихэнд хоногшжээ. Тэд хамтдаа Монгол төдийгүй Азийн сагсан бөмбөгт өөрсдийн нэр алдар, ул мөрийг үлдээж, цэнхэр тивийн цээжин дээр сагсан бөмбөг тоглодог ард түмэн байдгийг харуулсан.
Хамтдаа лигийн аварга болсноос эхлээд аваргын төлөө өрсөлдөгчийн дүрээр тулж, хамгийн гол эх орныхоо нэрийг олон улсын тавцанд хамтдаа хамгаалж, дархалсан билээ. Б.Билгүүн ч гавьяат тамирчин хүртэх үеэрээ Т.Санчир найзыгаа удахгүй энэ цолыг аваасай гэж хүсч байсан юм. Тэр нь ч биеллээ.
Энэ жил Монголын сагсан бөмбөг амжилт, бүтээлээр дүүрэн түүнийгээ дагаад ч шагналын хур бууж байна. Б.Билгүүн гавьяат тамирчин болсноос хойш саяхан 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчид, дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилтаараа мөн гавьяат тамирчин болсон билээ.
Дашрамд дурдахад, Т.Санчирын өвөө Монгол Улсын дархан аварга Д.Дамдин агсны тухайд Хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин цол хүртсэн түүхтэй. Ийнхүү өвөө, ач хүү хоёр хамтдаа гавьяат болж, ховор тохиох түүхийн эзэд болж байна.
Иргэн 3 цагийн өмнө 103.57.92.170
Одоо ЕТГ– гавъяатын өргөдөл анкет 9500, Хөдөлмөрийн баатарын өргөдөл анкет 1500- бн!!! Одоо яаахуу??? Шагналын зардлаа Монгол улсын татвар төлөгчид алсдаа дийлэхгүй болох бололтой!!
ИРГЭН 3 цагийн өмнө 103.57.92.170
Социализмын үед 350- орчим гавъяат, 40-гаран улсын болоод хөдөлмөрийн баатар байсан гэдэг байхаа!!! 1996- оноос хойш 2025- хооронд 8000- гаран гавъяат 300- гаран улсын болоод хөдөлмөрийн баатартай болсон сурагтай!!! ккк
Отгоо 3 цагийн өмнө 202.9.47.42
Манай улс баян юм чинь бүх хүн нь гавьяат болог.
Нэргүй 3 цагийн өмнө 59.153.112.249
Өөрийн дүү шигээ сагсчин хүүхдийг хоцорлоо гээд өшиглөөд байсан мал биз дээ энэ санчир чинь
хүннү 4 цагийн өмнө 122.201.31.81
Ерөнхийлөгч өө. Бүжгийн спортын тамирчидад шагнал өгөхгүй юм уу? Дэлхий аваргын мөнгөн медаль хүртээд ирсэн Бүжгийн спортын тамирчидыг зүгээр орхиж болохгүй байх аа.
Бат-үүл 4 цагийн өмнө 43.228.130.188
3*3 сагсны охидын шагналд өгсөн тэрбум төгрөгийг Санчирт өг Хүрэлсүх ялгаварлаж байна,
зочин 4 цагийн өмнө 66.181.188.133
МУ-н насанд хүрсэн хүмүүсийн тэн хагас нь гавьяат шүү дээ.
Тоогоо алдсан гавьяат 4 цагийн өмнө 14.1.81.185
Монголд хэдэн гавьяат байдаг юм бол
gaviyat gedeg togloom bolj dee.eserguutsej bna 5 цагийн өмнө 103.168.34.190
hun ushigluj zodson mangar batsaan biz dee.sags toglohiig ni medehgui yum bna.hun zodoj muu ulger uzuulsen gj l sonsoj harj bsan..azi tiviin aalz yum biz dee
Нэргүй 5 цагийн өмнө 202.21.124.29
сонгуулиар дарга долоож гүйсэнийх авлаа2
Нэргүй 5 цагийн өмнө 124.158.120.198
Өмхий амаа тат. Энэ залуусын хөдөлмөрийг төр үнэлэх ёстой.
Нэргүй 5 цагийн өмнө 43.242.242.201
Bayar hurgeye e. Sanchir
Зочин 6 цагийн өмнө 202.126.89.158
Хөөрхий ээж нь байсан бол баярлах байлаа