Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.
-Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол оруулахаар УИХ-д өргөн бариад байна. Нийт 3.2 их наяд төгрөгөөр төсвийг танах тооцоолол танилцуулсан. Энэ удаагийн төсвийн тодотголыг та юу гэж харж байна?
-Болох ёстой юм болдогоороо л болж өнгөрлөө. Харин ч хугацаа алдлаа. Сангийн сайд нь хэдхэн долоо хоногийн өмнө манай эдийн засаг хэвийн байгаа. Төсөв тотогох шаардлага үүсээгүй гээд хээв нэг яриад зогсож байсныг Монголын ард түмэн бүгд харсан даа. Монголын төрд байгаа хүмүүсийн хариуцлага шалан дээр унасан гэж харж байна. Энэ байдлыг дагалдаж тооцоо судалгаагүй бодлогогүй болсон. Төсөв гэдэг тухайн улсын бодлогыг шингээсэн байх учиртай юм. Ер нь төсвийн зарлагыг жилээс жилд огцом тэлдэг байдлыг таслан зогсоох, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөд дулдуйдсан урсгал зардлын тэлэлтийг 2-5 хувьд барих, нийгэм эдийн засагт ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт хийх, хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжих, татварын хэт ачааллыг бууруулах, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, иргэдээ хөдөлмөрлөх боломжоор хангахад чиглэсэн бодлого энэ удаагийн тодотголд ч үгүйлэгдэж байна. Бушуу туулай борвиндоо баастай гэх энэ төсөв нь 10-11 сараас бүр хүндрэх төлөв харагдаж байгаа.
-Сүүлийн жилүүдэд жил бүр төсвөө 1-2 удаа тодотгох үйл явц өрнөж байна. Энэ юутай холбоотой байна вэ?
-Хариуцлагагүй төрийн балаг гэж харж байна. Сангийн яам тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж чадахаа болиод удаж байгаагийн илрэл.
Уг нь Монгол Улсын эдийн засаг толгой эргээд байх тооцоолол хийхээр тийм нүсэр биш л дээ. Нүүрс, зэсийнхээ үнийг зөв тооцоолж төсвийн тэлэлтээ 2-5 хувиас хэтрүүлэхгүй байхад болох юм шүү дээ.
Гэтэл 2022 онд 18 их наяд төгрөг байсан төсвөө ердөө гурван жилд буюу 2025 онд 35.8 их наяд төгрөгт хүргэж, 100 хувиар тэлсэн. Монгол Улс шиг төсөв нь нугарч данхайсан улс дэлхийд байхгүй гэж зөндөө ярьсан. Төсвийн бодлогогүй улс Африкт ч байхгүй.
-Тодотгол тойрч ярилцахаасаа өмнө УИХ-аар 2025 оны төсөв хэлэлцэж байсан үеийг эргэн санацгаая. Тухайн үед энэ оны төсвийг хэт өөдрөг төсөв болж байгаа талаар ТББЗ болон, эдийн засагчид, судлаачид, УИХ-ын гишүүд ч хэлж анхааруулсан. Тэр үед гаргаж байсан таамаглал өнөөдөр үүссэн эдийн засгийн болоод улс төрийн нөхцөл байдал хэр хол зөрүүтэй байна вэ?
-Тиймээ бүгд л сануулж байсан. Энэ төр чихгүй болоод бас удаж байна. Тухайн үеийн судлаачдын хэлж байсанд ойртуулж төсвийн зардлаа танасан харагдаж байна. Гэхдээ тооцоо судалгаа бодлогогүй төсөв орж ирсэн.
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн нь төсөв тодотгох шалтгаан байв уу, шалтаг болчихов уу. Засгийн газар өөрчлөгдөхөөс ч өмнөх макро эдийн засгийн үзүүлэлтүүд төсөвт тодотгол хийх цаг болсон гэдгийг илтгэж байсан шүү дээ?
“Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь заалтад "урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх", мөн 34.1.4 дэх заалтад "төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх" тохиолдолд Засгийн газар тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулах хууль эрхзүйн үндэслэлээ дурдсан байсан. Өөрөөр хэлбэл, экспорт, төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарсны улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлого тасрахаар байгаа тул төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэсэн үг.
-Жилийн эцэст төсвийн орлого 3.2 тэрбум төгрөгөөр тасрана гэж үзээд ийм хэмжээний тодотгол оруулахаар тооцож байгаа юм байна. Тавдугаар сард нүүрсний үнэ төсөвт тооцсон үнээс даруй хоёр дахин буурсан. Цаашдаа ч буурахгүй гэх баталгаа бий юү?
–Тодотголд нүүрсний үнээ 70 ам.доллараар тооцож 85 сая тн олборлоно гэж тооцсон. Гэтэл өнөөдөр 62 ам.доллараар ч зарж чадахгүй байгаа. Нэмээд гарч байгаа нүүрсний ихэнх нь өмнөх Засгийн газрын нууцын зэрэглэлтэй 3 оффтейк гэрээтэй холбоотой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хилээр гарч байгаа нүүрсний статистик тоо байгаа боловч Монголын эдийн засагт валют нь орж ирэхгүй байгаа юм. Энэ л шинэ Засгийн газрын шийдэх хамгийн гол асуудал болно.
-Уул уурхайгаас орж ирэх орлого, түүнийг дагасан татварын орлого цаашид ч буурах эрсдэлтэй биш үү?
–Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2025 оны батлагдсан төсвөөс даруй 3,895.4 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон нь АМНАТ 1,7 ихнаяд төгрөгөөр буюу нийт бууралтын 45 хувийг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1,3 ихнаядаар буюу нийт бууралтын 35 хувь орчим байсан. Тэгэхээр төсвийн орлогын төлөвлөлтийг ч тооцоогүй хийсэн байна. Тийм болохоор эрсдэлтэй.
-Хэрэв 3.2 тэрбумаас давж төсөв тасарвал Монгол Улс эдийн засгийн ямар нөхцөл байдалтай нүүр тулах вэ?
–Гадаадын өрийн хэмжээ л нэмэгдэнэ дээ.
-Гадаадаас авсан зээлийн хэмжээ одоо ямар байна. Цаашид нэмэх боломж бий юү?
-2025 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 38 орчим тэрбум ам.доллар, Засгийн газрын өр нь 8.6 тэрбум болсон байна лээ. Миний тооцооллоор энэ ондоо Засгийн өр 9 тэрбум ам.доллар давна. Өнгөрсөн жилүүдэд энэ улс орныг сүйрүүлэх хэмжээнд аваачлаа. Гадаад өрийн асуудлаар сүүлийн найман жил ярьж, анхааруулж байна.
-Төрийн албан хаагчдыг 9 орчим хувиар бууруулж 14400 хүнийг цомхтох асуудал яригдаж байна. Төрийн албан хаагчдыг төсөв хэмнэх нэрээр хоморголон халах нь хэр зөв шийдэл бол?
-Эдийн засаг хүндэрч, аж ахуй нэгжүүдийн хаалга хаагдаж, ард иргэдийнх нь амьдрал уланд шилжчихсэн энэ үед ийм шийдвэр гаргаж байгаа Засгийн газрыг хамгийн муу үгээр хараахаас өөр хэлэх үг алга. Өнгөрсөн таван жилд мөнгөөр бялхаж байхдаа иймэрхүү бодлогын шинж чанартай шийдвэрээ гаргах байсан юм. 2022 оны төсөв дээр нэг ийм асуудал орж ирээд таг болсныг санаж байна.
Одоо наад халдлагад чинь тухайн байгууллагын ажлыг нуруундаа үүрдэг, мөрөөрөө ажлаа хийж яваа мянга мянган хүмүүс халагдана. Наад нөхдүүдийн чинь шахааныхан үлдэнэ.
-Дээрх шийдвэрээс үүдэн төсөв дээр хэдэн төгрөгийн бодит хэмнэлт гарах талаар тооцоо байгаа болов уу. Эргээд гэнэт ажилгүй болсон алба хаагчдад өгөх тэтгэмж төсөвт дарамт болох уу?
-Сүүлийн 9 жилд эдийн засагт ховорхон үзэгдэх таатай нөхцөл байдлыг МАН-ын дураараа дургиж авчирсан зохиомол хүндрэлийн горыг дахин Монголын 14 мянган өрх хүртэнэ. Уг нь тодотголынх нь хөрөнгө оруулалтаас “найрын ширээнийх” нь багагүй арга хэмжээг царцаахад л тэд ажилдаа үлдэх боломж харагдсан.
Данхар төрөө “цэрэг” нараасаа биш харин Сайд, агентлаг, ТӨК-уудаас эхэлсэн бол алгаа ташин хүлээж авах байлаа.
–Өмнөх Засгийн газраас зарласан 14 мега төслүүдийг бүгдийг нь хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ зарлалаа. Ач холбогдлын хувьд зөв эрэмбэлж чадсан болов уу?
–Анх Засгийн газар 14 мега төсөл гэгчээ зарлахад миний бие эсэргүүцэж хөрсөндөө буух хэрэгтэйг сануулж байсан. Харин ОУВС, Засгийн газрын төлөвлөгөөнд орсон мега төслүүдийн хэрэгжилтийг гадаад санхүүжилтийн эх үүсвэрийн олдоцтой уялдуулан үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж тооцвол төсвийн алдагдал 2029 он хүртэл тогтмол нэмэгдэж, санхүүжилтийн нийт хэрэгцээ, Засгийн газрын өр, төсвийн эрсдэлийг өсгөнө гэж анхааруулж байсан юм. Тэд хоорондоо, бидний тэнэгийг ярилцаж дооглосон байлгүй.
Нэргүй 4 цагийн өмнө 203.91.115.56
Энэ нэг балай тоо мэдэхгүй хүүхэн, ядаргаатай юм аа. Их наяд гээл яриад байхад зөрөөл тэрбум гээл асуугаад байх юм. Хүнийг олигтой яриулчихгүй. Чухал сэдэв шүү дээ, энэ. Энэ нэг балай их наяд гэдэг нэршлээ болимоор байна. Ядаж байхад толгой муутай хэдэн сэтгүүлчид нь бүүр буйдарчих юм. Би их олон бичсэн дээ. Бид нэгэнт Өвөрмонголчууд шиг их наяд, тэрбум, дүнчүүр, живаа, сая, бум, түм гэж орон болгоноор нь нэрлэж чадахгүйгээс хойш зүгээр л Европ нэршлээ ашиглаад явмаар байна. Трилион гээл болоо.
Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.89
)) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нэргүй 9 цагийн өмнө 103.212.119.63
ажилгүй хүмүүс маш олон байна аж үйлдвэрийн яам юу хийгээд байгаа юм вэ , соц нийгмээсээ дордсон, нэг ч үйлдвэр барихгүй байна
Мнгол гэж мангүү хэмээдэг хөршүүд онож хэлж 2025-07-07 202.9.46.152
Эдийн засгийг сүйрүүлж буй Жавхланг даруй солиоч ээ. Ийм анхан шатны – бага ангийн хүүхдийн мэдлггүй гараар Сангаа удирдуулаад олон жил сүйдэллээ ш дэ. МАН-ханы боловсон хүчин үнэн шалаар дүүрчээ
Нэргүй 3 цагийн өмнө 203.91.115.56
Мэн Гу. Аанай л төөрөгдөгсөд, хэзээний бүдүүлгүүд гэсэн утгатай Хятад үг. Энэ үг сунжирсаар Монгол, Мунхаг гэдэг үгнүүд үүссэн. Монг-гол, Мунг-хаг нэг язгууртай байгаа биз дээ. Мун-гхаг гэдэг үг нь олон тоон дээр Мунг-хас болоод тэрнээсээ Мунгхал гэж үүсээд Монг-гол болсон. Мугалын хаант улсын нэр нь бас энэ язгуураас үүсэлтэй. Миний санаа, бүгдээрээ Монгол гэдэг нэрээ халаад Халх гэдэг нэршлээ дагнацгаая! Халха гэх ёстой. Эм язгуурт үг. Халхагийн бүгд найрамдах улс. 3.3 сая Халха үндэстэн байна
Аягүй байна 2025-07-07 202.9.47.40
Үнэн үг аягүй сонсогдож байна, энэний оронд зүгээр л худлаа магтаад өгөөчээ, тэгвэл стрессгүй амар. Сүх далайтал үхэр амар гэдэг дээ.
Нэргүй 2025-07-07 103.229.120.52
UILCHLN VANXANI SEXSEER ANUSDI SEKSEER MASSAKJLI80955877
Нэргүй 2025-07-07 66.181.182.221
АН-ын шантаажинд ороод 10 гаруй сая төгрөгийн цалинтай хяналтын менежерүүдээсээ ч салж чадахгүй байгаа биз дээ
daldag ediin mongoo zasag n 2025-07-07 103.212.117.224
nudnees dald gahai honshoortoi humsiin tsoorhoi harmaand goshngii n huhuud bj bdg ji horoolliin jigmeduudiig niiluuleed 3 nugalsanaas tom bolhoor tolgoi ergeed bdn
Нэргүй 2025-07-07 202.126.91.122
Чадваргүй муу санхүүч , ухаангүй поп дарга 2 сүүлийн 5 жилд дургилаа
Эх оронч 2025-07-07 202.9.46.96
Сүүлийн жилүүдэд байнга Сангийн сайд хийсэн Жавхлангийн буруу маш их.Дураараа,хэнэггүй,их зантай,ажлаа мэддэггүй энэ хүнийг яаралтай огцруул.Одоо бол өөрөө баярлаад огцрох биз.
зочин 2025-07-07 103.229.120.193
…..тиймээ та нар отож байгаад л үгээ үнэд хүргэх гэдэг л УТ болохоос төр, түмэнийхээ төлөө хэрэгцээт санал бодлоо хэзээч ажил хэрэгчээр рьдаггүй зөвхөн"УХАХАД" л зориулдаг цэцэнгүүд шүү дээ..өнгөрсөн хойно нь цуурдаг лшарууд даа..нэг л их ухаантай царай гаргана..ичинэ гэж үгүй…
Нэргүй 2025-07-07 124.158.109.177
ОЭ гэгч боловсрол муутай, шуналтай нөхрийн балаг илэрч байна.
Нэргүй 2025-07-07 66.181.186.96
Ойрд сонсоогүй үнэн үг хэлжээ