БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулж байгаа ШХАБ-ын олон улсын кино наадамд Монгол Улсаас “ Эцэг” уран сайхны кино өрсөлдөж, “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртжээ. Долоо хоногийн турш олон орны дэлгэцийн алдартай уран бүтээлчид чуулсан нэр хүндтэй энэ наадмаас монгол уран бүтээлчид ганзага дүүрэн ирж байгаа сайхан мэдээ ирлээ. Наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг найруулагч “ шагналыг “ Эцэг” уран сайхны киноны ерөнхий найруулагч С.Баттулга хүртсэн байна. Энэхүү киног “Мөрөөдлийн театр “-ын захирал, жүжигчин Г.Алтаншагай аавынхаа гэгээн дурсгалд зориулан продюсераар нь ажиллан санаачлан бүтээсэн юм. Тэрбээр аавынхаа төрсөн нутаг Хэнтий аймгийн Норовлин суманд уг бүтээлийн зураг авалтыг хийсэн бөгөөд киноны гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва , жүжигчин Г.Алтаншагай , Н.Баярмаа , А.Энхжин нар тоглосон. Одоогоор уран бүтээлчид Ази тивд төдийгүй ОХУ-д зохион байгуулах гурван том фестивальд оролцох урилга аваад байгаа гэнэ. Тус киног “ Uujim film” , “ Тулгатан пикчерс”, “Orange entertainment” , “Nomadia pictures хамтран бүтээжээ.
Зөв залуу 2025-07-07 202.126.91.206
мундаг бна шүү хө
Нэргүй 2025-07-07 81.9.119.89
) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom