Нийслэлчүүд ирэх жилийн наадмаар дүүжин тээврээр зорчино

Нийслэлчүүд ирэх жилийн наадмаар дүүжин тээврээр зорчино

Нийслэлчүүд ирэх жилийн наадмаар дүүжин тээврээр зорчино

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар метро, дүүжин тээвэр, хурдны зам барих гэх мэт томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж буй. Тэгвэл нийслэлчүүд ирэх жилийн наадмаар дүүжин тээврээр зорчиж эхлэх нь ээ. Энэ талаар Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн Баасан гаригийн чуулганы хуралдаанд мэдээлэл өгөхдөө “Дүүжин тээврийн төсөл 2019 онд Монгол Улсын Засгийн газраар орж, УИХ-аар батлагдсан Франц, Монголын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ. Өөрөөр хэлбэл, Намайг хотын дарга, сайд болохоос өмнө хэрэгжиж эхэлсэн байсан. Миний бие ажлаа авснаас хойш энэ төслийн зарим байршил, буудлын газар чөлөөлөлтийн ажлыг хийж, суурь багана цутгах ажлыг хийж байна. 2026 оны гуравдугаар сар гэхэд хөдөлгөөнд орж, зургадугаар сард туршилт хийнэ. Цагт дунджаар 4800 орчим хүнийг Яармаг-Хархорин захын чиглэлд нэвтрүүлнэ. Одоогийн байдлаар хиймэл оюун ухаан бүхий камерын нэгдсэн системээр Яармагийн замын оргил ачааллын үед нэг цагт 90 мянган автомашин хотын төв рүү орохоор хөдөлгөөнд оролцож байна” гэдгийг хэлсэн юм.

Нийт есөн жил гацаж, олон сайд, дарга нарын нүүр үзсэн  "Дүүжин тээвэр"-ийн эхлэл энэ оны гуравдугаар сард /2025.03.10/тавигдсан. Тодруулбал, уг төслийн хүрээнд эхний ээлжид Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна.

Нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлж байна. Тулгуур баганыг байрлуулж дууссаны дараагаар металл хийцийн ажлууд эхэлнэ. Төслийн барилга угсралтын ажил энэ оны арванхоёрдугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна ” гэж албаныхан мэдээлэв.

Тэгвэл, дүүжин тээвэр ашиглалтад орсноор үнэ ханшийн хувьд 1500-2600 төгрөг байхаар тооцоолсон энэ үнэ эцэслэгдээгүй байна. Ямартай ч иргэн бүр суух боломжийг бүрдүүлж, тарифыг тогтоох юм байна.

“Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ. Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ гэдэг мэдээллийг албаныхан өгч байв.

С.АМАРСАЙХАНААС Х.НЯМБААТАРТ ШИЛЖСЭН ДҮҮЖИН ТЭЭВЭР

2014 онд дүүжин тээвэртэй болно гэх сураг гарч 2019 онд тухайн үеийн Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан эрчимтэй ярьж, ажлыг эрчимжүүлэх талаар ярьж байв. Гэвч өнөөдрийг хүртэл бодит бүтээн байгуулалт байхгүй. Зөвхөн цаасан дээр хэрэгжсээр ирсэн. Ингэсээр бид дүүжин тээвэр ч үгүй, замын түгжрэл нь тартагтаа тулж анх ярьж эхэлсэн цаг хугацаанаас хойш долоо дордов. Хааны алба халаатай гэдэг. Нэг дарга гарч ирснээ тодорхой хугацаа зааж дүүжин тээврийг яг ашиглалтад оруулна гэж амладаг. Хийж хэрэгжүүлсэн ч юм байхгүй дараагийн дарга нь ажлаа авна,өгнө.Ийнхүү давтамжтай явсаар гурван хотын дарга, хоёр түгжрэлийн сайдын нүүр үзжээ.

9 ЖИЛ ЗӨВХӨН ДАРГА НАР ЯРЬСАН ТӨСӨЛ

2014 он: Дүүжин тээвэр байгуулах санаачилага гарав.

2019 ОН: С.Амарсайхан: Дүүжин тээврийг хавраас нэвтрүүлэх боломжтой.

2020-2021: Францын хөгжлийн Засгийн Газрын санхүүжилтээр "Cable car" буюу дүүжин тээврийн  үйлчилгээг нэвтрүүлэх дүүжин замын  тээврийн хэрэгслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусжээ. 2020 онд ашиглалтад орох боломжтой.

2020 он: Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард эхлүүлэх аж.

2021 он: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 300 саяар дүүжин тээврийн ТЭЗҮ-д зөвлөх үйлчилгээ авах тендер зарлаж байжээ. Уг төслийг мэргэжилтнүүд маш сайн дэмжсэн. ТЭЗҮ батлагдвал 2021 онд ашиглалтад оруулах байх.

2021: Дүүжин тээврийн захиргаа татан буугдав. Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан билээ. 2021 оны арванхоёрдугаар сард татан буугдсан.

2022 он: 2023 оны хавраас барилга угсралт хийгээд, 2024 онд ашиглалтад оруулна.

2023 он: Дүүжин тээврийг 12-16 сарын дотор бэлэн болгоно.

2024 он: Дүүжин тээвэр 2025 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ гэж Х.Нямбаатар амлаж байв.

2025 он: Дүүжин тээврийг 2026 оны зургадугаар сард туршина.

Улаанбаатар хотын Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдан 2021 оны төсөвт 414 тэрбум 348 мянган төгрөгийг, 2022 онд 498 тэрбум 770 сая төгрөгийг зарцуулж ажилласан байна. Харин 2023 онд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ-ын өр барагдуулахад зориулж 24 тэрбум 865 сая төгрөгийг зарцуулж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-07-07 66.181.187.76

төрий5 мөнгийг Үргүй зарсн Амарсайхан Үүгээр идсэн мөнгөөрөө Тамд хүрэх байхаа даа…. Үүний оронд хэдэн Гүүр барьсан бол Түгжрэлд х6эрэг болох байсныг

Avatar

ИРГЭН 2025-07-07 66.181.182.43

Төв цэнгэлдэх дүүжин тээвэртэй болж байгаа юм уу??

Avatar

Нэргүй 2025-07-07 81.9.119.89

))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

irgen 2025-07-07 202.131.247.59

ene mash buruu shiidel shuu zugeer mungu ugaasan ajil bolno. hun am bagatai salhi huiten tsas ihtei manaid zohihgui

Avatar

Болд 2025-07-07 103.57.94.203

Хотынхоо төвөөр эхлээд тавьчихгүй, тэгвэл ачаалал шууд буурна, яармагаас хархорин зах хир олон хүн орох юм бол до

Avatar

Батый 2025-07-07 43.228.130.85

Солиорчихсон юм уу? Эсвэл мөнгө идэх ббр арга олдохгүй байна уу??????????????????????

Avatar

ИРГЭН 2025-07-07 66.181.167.254

ТЭГЭЭД НААДАХААР ЧИНЬ ХҮЙ ДОЛООН ХУДАГ ОРОХ УУ ?

Avatar

Нэргүй 2025-07-07 45.117.35.13

данх ч их л том балагтай зүйл үлдээж зуларчээ.

Avatar

Зочин 2025-07-07 103.212.117.47

Дүүжин тээвэр ашиглалтанд орлоо ч юуг ч шийдэхгүй, түгжирдгээрээ түгжирсээр л байна, угаасаа зөв шийдэл биш, угаасаа зорилго нь нийтийн тээврийн асуудлыг шийдэх биш, мөнгө идэхэд л хэрэгтэй болоод хийгдэж байгаа эд

Avatar

Шоу 2025-07-07 202.9.47.40

24 оны сонгуулийн шоу болгож ашигласан, тэгж байтал Хүүкийн сонгуулийн шоу болгож ашиглах гэж байгаа юм, загасны ой санамжтай ард түмээн гэж ёстой л цагаан цаас шүү нээрээ.

Avatar

ЗОЧИН 2025-07-07 119.40.103.3

ЮУ ВЭ 2025 ОНЫ 7-Р САРД БИД ЧИНЬ ЖИГТЭЙХЭН Л ДҮҮЖИН ТЭЭВЭРЭЭР ЯВНА ГЭЭД БАЙСАН БИЗ ДЭЭ? ДАХИАД 1 ЖИЛЭЭР ХОЙШИЛЧИХСОН УУ?

Avatar

Нэргүй 2025-07-07 103.229.123.9

bi bol suuhgui

Avatar

Нэргүй 2025-07-07 103.229.120.52

SADAR SEXSDI8095877VANXANDI ANUSDI GOE BOOW XXNO

Avatar

sad 2025-07-07 180.149.80.134

25 оны 6 сард туршиж эхэлнэ гээд байсан 26 он болоод бүтэн жилээр хойшилж. Метро бол бүр олон жилээр хойшлох байх.

Avatar

Нэргүй 2025-07-07 103.229.123.182

Хайран мөнгө тэр мөнгөөр гүүрүүд барьсан бол

Avatar

хөх 2025-07-07 66.181.164.23

Аврах ажиллагааг яаж зохион байгуулах вэ, байнгын ажиллагаатай аврах баг бэлэн байх уу онцгой дуудах уу, дотор нь гал гарах боломжтой юу гарсан тохиолдолд яах вэ

Avatar

Нэргүй 2025-07-07 45.117.35.28

ГАЛЫН ХОР ТАВЬЧУУЛ ӨЛӨНГҮҮД ТУУГААД САЛАХГҮЙ. БАС НОЙЛ ЖОРЛОН БОЛЖ ДУУСНА. ХИЙГЭЭД ДАРАА НЬ БАС АШИГЛАХ ТАЛАА БОДООГҮЙ. ЗАМЫГ 2 3 тзүвшинд хийж л саадтай бөртаат замаа хийстэл хуйхалдаг болгоно

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-07-07 202.126.89.96

МОНГОЛД ХАМГИЙН ХЭРЭГГҮЙ МӨНГӨ УГААХ ТӨСӨЛ ШӨӨ……..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж