Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар хүрэлцэн ирлээ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар хүрэлцэн ирлээ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар хүрэлцэн ирлээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нарын төлөөлөгчид угтлаа.

Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцоно.

Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хаан ширээндээ заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (Үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито хаан сэнтийдээ заларснаас хойш 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улс, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилсан бөгөөд төрийн гурав дахь айлчлалаа Монгол Улсад хийж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-06 81.9.119.89

)))))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-06 202.9.40.219

Манай сайхан оронд тавтай морилно уу. Хүнд хэцүү үед Монгол улсад тусламжийн гараа байнга сунгаж байсан Японы засгийн газар, ард түмэнд Монголчууд бид дандаа ач санаж явдаг. Агтны хариу жилдээ гэдэг шиг Монголчууд бид японы ард түмэнд хэцүү үед нь туслах болно. Аригота гозаймас

Avatar

Аюулгүй байдал 2025-07-06 202.126.89.171

Эмэгтэй Хүнд АЮУЛТАЙ УЛС МОНГОЛ…..

Avatar

зочин 2025-07-06 66.181.182.118

Хэвлэлээр солиорч байдгаа болимоор байна,Нэвтрүүлэгтээ хяналт тавь ноцтой хэрэггүйэнэ мэт зүйлийг устгаж бай

Avatar

ЖИРИЙН ИРГЭН 2025-07-06 122.201.25.6

SAIXAN ZOCHLOOD SAIXAN AMRAAD BUTSAARAI DAA…YAPON ULS ARDCHILALD SHILJSEN XUND TSAG UED MONGOLD MASH IX TUSALSAN SHUU….ODOO CH TUSQLSQAR……

Avatar

Japan is a declined country of diminished. Japan in 2025 will be in crisis. 2025-07-06 176.77.142.139

Japan is a declined country of diminished. Japan in 2025 will be in crisis.

Avatar

Гэхдээ арлын Япон улс бол сөнөж дампуурч яваа улс даа. Удахгүй далайн усан доогуур орно энэ улс. 2025-07-06 176.77.142.139

Япон улс явцгүй болгоныг Дэлхий нийтээрээ мэдэж байгаа даа.

Avatar

Манай Монгол шиг арчаагүй буурай ёс зүйгүй улсад Япон улсын ЭЗЭН ХААН айлчилж байгаа нь үнэхээр харамсалтай. 2025-07-06 176.77.142.139

Ухнаагийн Хүрэлсүх ерөнхийлөгч Япон улсын ЭЗЭН ХААН-ыг Монголд хүлээж авсанаараа тэр Монголын хамгийн азтай хүн боллоо. Үнэхээр харамсалтай. Одоо Хүрэлсүх юунд дийлдэхээргүй боллоо. Түүнийг Монголын ХААН-аар өргөмжилцгөөе.

Avatar

Нэргүй 2025-07-06 66.181.185.124

Тавтай зочилно уу. Монголчууд өндөр хүндэтгэлтэй хүлээж авч байгаа. Манайд маш сайн ханддаг морин хуурын чуулгатай хамтарч ая тоглож байсан хан хүү хаан болоод зочилж байна. Цог жавхлант Хаан Нарухито, эрхэм дээд Хатан Масако тавтай морилно уу.

Avatar

Нэргүй 2025-07-06 66.181.178.11

Ёс суртахуун хүндлэл сахилга батыг энэ улсаас сураад авбал монгол дахин хүчирхэгжинэ!

Avatar

Нэргүй 2025-07-06 202.126.91.19

нэршлийн хувьд манж гэсэн нэр орсон маанжуурт болсон үйл явдал болхоос монголд үүрлэж хулгай шаасан манжууд хулгайн илрэх гэхээр хамаагүй улсруу тал тал тохой татах гэсэн арга ядсан арга болхоос япончуудад монголд үүрлж хулгай шаасан манжууд ямар ч хамааралтгүй.

Avatar

Нэргүй 2025-07-06 202.126.91.19

монголд үүрлсэн манжууд
1945 онд японы үүсгсэн манж го хольж хутгаж Японд ухуулх гэсэн орлдлго бодит бдалд дээр манж
манж го тусдаа ойлголт монгол эзлэж хулгай шаасан манж бол 1600 оны үйл явдал 1945 оны манж го япон үүсгэсэн хожуу үеийн үйл явдал монголд үүрсэн хулгай шаасан манжууд хужаагуудын монголд үүрлсэн манжууд манж манж гог нэг юм шиг ойлголт өгч тал тохой татах гэсэн арга ядсан маанж х***а ажиллагаа японууд манж манж го гоо ялачихтайгаа бгаа бхөө

Avatar

Нэргүй 2025-07-06 66.181.178.11

Мал

Avatar

Нэргүй 2025-07-06 202.126.91.19

манж хужаагууд газр газраас гуйж ирүүлж хулгай яааж хийдгийн сурталчлах нөлөөлийн арга хэрглж
японд хэзээч хулгай нөлөөлд авахгүй лэ дээ

Avatar

Нэргүй 2025-07-06 202.126.91.252

WARM WELCOME JAPAN

Avatar

Нэргүй 2025-07-06 66.181.184.252

Монголчууд бидний дотно анд, гуравдагч хөрш Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито таныг Эрхэм дээд Хатнынхаа хамтаар үзэсгэлэнт Монгол оронд минь морилон саатаж байгаад туйлын их баяртай байна. Монгол анд нөхөдийнхөө хамтаар дэнж хотойтол сайхан наадаарай. Welcome to Mongolia.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж