Өмнөд Солонгос улс дотоодын худалдан авалтыг дэмжих зорилгоор долдугаар сарын 21-нд бүх иргэддээ бэлэн мөнгө тарааж эхлэх болжээ. Энэ талаар албаны хүн мэдэгдэхдээ, Үндэсний ассамблейн Баасан гаригт (2025.07.05) баталсан 31.8 их наяд вон буюу 23.3 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний төсвийн тодотголыг Засгийн газар мөн адил баталсан. Улмаар Ли Жэ Мёнгийн засаг захиргаа анхны нэмэлт төсвөө иргэдэд мөнгө тараахад ашиглах болсон байна. Төлөвлөгөөний дагуу тус улсад оршин сууж буй Өмнөд Солонгосын бүх иргэдэд нэг удаагийн төлбөр болох 150 мянган воныг олгох юм байна. Орлогын түвшнийг харгалзан зорилтот нэмэлт тусламж үзүүлнэ.
Тодруулбал, орлогын түвшин бага, өрх толгойлсон гэр бүлд 300 мянган вон, амьжиргааны суурь тэтгэмжид 400 мянган вон олгоно.
Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжихийн тулд Кёнги муж, Инчон зэрэг Сөүл хотын гаднах оршин суугчдад нэмэлт 30 мянган вон олгоно. Улсын хэмжээнд хүн амын тоо буурах хандлагатай байгаа хөдөө орон нутаг, загас агнуурын 84 нийгэмлэгт амьдардаг хүмүүст нэмэлт 50 мянган воны тэтгэмж олгоно.
Гадаадын иргэдийг энэхүү хөтөлбөрт оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Гэхдээ байнгын оршин суугч, Өмнөд Солонгосын иргэнтэй гэр бүл болсон, дүрвэгсдээр хүлээн зөвшөөрөгдсөн хувь хүнд мөнгөн тэтгэмж олгоно. "Хэрэглээний купон" гэж тодорхойлогдож буй хөтөлбөр есдүгээр сарын 12 хүртэл найман долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. Иргэд зээлийн болон дебит карт, урьдчилсан төлбөрт карт, орон нутгийн засгийн газраас олгосон бэлгийн гэрчилгээ гэсэн хэд хэдэн аргын аль нэгээр дамжуулан хэрэглээний купон авах боломжтой.
Мөн есдүгээр сарын 22-гоос аравдугаар сарын 31-ний хооронд хоёр дахь ээлжийн хэрэглээний купон олгох бөгөөд өмнөх үнийн дүнгээсээ 100 мянган вон нэмж олгоно.
Өмнөд Солонгосын дотоод хэргийн дэд сайд Ким Мин Жэ хэлэхдээ, "Хэрэглээг нэмэгдүүлж, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх замаар эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Мөн эдийн засгийг сэргээх хурдасгуур болгохын тулд бэлтгэл ажлыг сайтар хангана" гэж мэдэгджээ.
Оссо 2025-07-06 66.181.161.42
Манай популистуудаас сурч дээ.Удахгүй улсаа манайх шмг сүйрүүлэх юм бна даа.Манай рроос орлоо шүү.Үйлдвэрлэгч орон болохоор гайгүй байж магадгүй л юм
Нэргүй 2025-07-06 59.153.113.62
Манайд ингэж мөнгө тараахаар л төгрөгийн ханш унадаг. Тэд яаж зохицуулдаг юм бол?
Нэргүй 2025-07-06 81.9.119.89
))))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-07-06 103.212.118.95
МОНГОЛ АРГЕНТИН шиг дампуурах магадлал их гэнэ???
Нэргүй 2025-07-06 142.126.123.77
Энэ X.Баттулга гэж 4 жил юу ч xийгээгүй шоронгоос бултсаар байгаа нөxрийг зайлуулвал Монгол нэг өөрчлөгдөнө
Нэргүй 2025-07-06 66.181.161.234
goe ym oo araguil hvchtei tur zasagtai uls oron iimel bhiimaa hvnee boddog uls goeiin goeiin
Зочин 2025-07-06 202.9.40.50
Монголд цалин нэмбэл эсвэл мөнгө өгвөл бүх юмны үнэ нэмэгдэж ард түмэн улс орон улам ядуурна. Монгол улс мөнхийн шулаа мөлжөөний төлөө амьдардаг учраас мөнхийн зовлон зүдгүүртэй амьдарч сөнөж устах замруугаа явж байна.
Нэргүй 2025-07-06 202.126.90.193
яасан муу амтай юм бэ
Нэргүй 2025-07-06 103.212.118.189
Солонгос бол сайхан орон. Шинэ ерөнхийлөгч нь зөв юм хийжээ. Мөнгө тараалаа гэхэд эдийн засгийнхаа бүх л салбарт дэмжлэг болно. Манай улсын хадны мангаа болсон инфляци энд хамаагүй. Манайх иом орд газраа хуваах хэрэгтэй. Ард түмнээ мөнгөжүүлэх хэрэгтэй. Иргэн баян бол улс баян.
Нэргүй 2025-07-06 103.145.234.83
өөрсдөө үйлдвэрлэл явуулдаг улс их хэрэгтэй, манай д бод мөнгө өгөөд л гадагшаа урсаад гарна гэж…
Нэргүй 2025-07-06 202.126.89.95
Үмхий кимчинүүд Монголын араас орж дэ
Нэргүй 2025-07-06 103.168.34.61
мөнгө тараах байсан юм бол шинэ хүүхэд гаргасан эхчүүдэд сайн дэмжлэг өгөхгүй. хүн ам нь буураад байгаа гэсэн.
Нэргүй 2025-07-06 45.117.35.28
СО боловсролооо л үнэ бага болгоод л зардал нь буурч хүүхэд гаргаад эхэлнэ
чагнаа 2025-07-06 66.181.179.219
Манайд ингэнэ гэвэл инфляци өдөөнө гэж айлгадаг. Дарга нар өөрсдөө дэндүү тансаг, олон нийт дэндүү зүдүү байна даа. Солонгосын үр дүнг харах л үлдлээ. Тэд манай дарга нар шиг тийм ч тэнэг улс биш дээ
Нэргүү 2025-07-06 175.223.15.216
bi solongosd baidag hvn bna in dariig sain hvn gej solongos hvn bolgon magtaad bnlee hutdlaa bish baihaa
Нэргүй 2025-07-06 66.181.161.30
Ханш унаж дампуурах эхлэлээ тавилаа
Зочин 2025-07-06 103.168.34.164
гоё юмаа тэ манайх удахгүй бас тараах байхдаа
Нэргүй 2025-07-06 38.42.106.107
Зөзө солонгосчуул хүртэл ингээд солиoрчихоор манай хэд ч аргагүй юм байна дөө 😝
Zochin 2025-07-06 103.212.117.202
ymar goy ym be
Нэргүй 2025-07-06 66.181.182.9
мэдрэл муутай коммунист гарч ирсэн энэ улсыг самрахандээ бэлэн мөнгө тараах ажлын 4 өдөр сүлжээ их дэлгүүр ажлын 5 өдөр гм дуусгахаар шийджээ
зочин 2025-07-06 66.181.182.118
Ардчилагч гэх луйварчид бусдыг гүтгэж,иргэдийг хуурч,нийгмийн өмчийг идэж уухаас өөр юу чадаж байлаа,Луйвар хулгай л бодно Эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж,өр зээлэнд оруулж ,иргэдийн амьдралыг хүндрүүлнэ, Хэдхэн хүнийг баяжуулж олонхыг ядууруулна, Харин тэр коммунист гэж гүтгүүлээд байгаа хүмүүс улс орныг хүнд байдлаас гаргана,Эдийн засаг бизнесээ сэргээн,иргэдийн амьдралыг хэвийн болгоно,Гадаад худалдааг өсгөн валютын нөөц ,төсвөө нэмж,жинхэнэ улс орны төлөө зүтгэнэ
Зочин 2025-07-06 103.212.118.211
66.181.182. 118 д Ардчиллын буянаар үгээ хэлдэг, сэтгэгдлээ бичдэг болжээ. Залхуучууд тэгшитгэн хувиарлах зарчимаа санагалзсан, бага хийж том халбагадахыг хүсэгчид ардчилал чөлөөт зах зээлийг муулдаг гэж байгаа….. Кккккк
Уулын өвгөн 2025-07-06 203.91.115.49
Фашизм-Коммунизм хоёр угаасаа нэг өмднийй хоёр гуя!
Нэргүй 2025-07-06 202.55.188.85
cham shig erguu yum gj yu bdiin