Парис хотын Сена мөрөнд өнгөрсөн 100 жилийн хугацаанд усанд сэлэх, загасчлах, усан спортоор хичээллэхийг хориглодог байсан. Тэгвэл тус хотын эрх баригчид 1923 оноос хойш хэрэгжиж эхэлсэн хоригоо цуцалсан байна. Өнгөрсөн жил Олимп, паралимпийн наадмын үеэр триатлоны болон бусад усан спортын тэмцээнийг зохион байгуулахын тулд Сена мөрнийг цэвэрлэх хүчин чармайлт эхэлсэн байдаг.
Тэгвэл Бямба гаригт (2025.07.05) Сена мөрний эрэг дагуух гурван усан сэлэлтийн талбайг олон нийтэд нээлттэй болгожээ.
Энэхүү гурван сэлэлтийн талбайн нэг нь 70 орчим метрийн урттай бөгөөд нээлтийн өдөр өглөөний 08:00 цаг гэхэд 100 гаруй хүн усанд сэлэхээр цугларсан байв. Түүнчлэн Парис хотод уур амьсгал дулаан байгаа тул усны температур 20 хэмээс дээш хүрч байгаа аж. Сена мөрөнд сэлэхээр цугларсан олон хүн хоригийг цуцалсанд баяртай байгаа гэдгээ илэрхийлэх болсон байна. Парис хотын дарга Анн Идалго нээлтэд оролцож үг хэлэхдээ, голын усанд үнэ төлбөргүй сэлж болно. Энэхүү санаачилга нь хотын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга зам юм гэж тэрбээр мөн онцлон тэмдэглэжээ.
Нэргүй 2025-07-06 202.9.40.194
х***а. Манж пзданууд х***а манжууда чадхаараа хулгай хийгээд ав тэртэ тэрэнгүй нхм төрийн толгойд диэр х***а манжууд гараад авцан нэгч х***а манжуудыг Яллхгүй гнж яриад тохирцон бга шдэ харин монгол хүнийг худла яллах гэж шааж эндүрцийн.