Монгол бөхийн дэвжээнд 2000-аад оныхны үе ирж байна

Монгол бөхийн дэвжээнд 2000-аад оныхны үе ирж байна

Монгол бөхийн дэвжээнд 2000-аад оныхны үе ирж байна

Монголын үндэсний бөхийн өнгө, ирээдүйг өнөөдөр 1990-ээд онд төрсөн ид барилдаж байгаа дунд үеийнхэн тодорхойлж байгаа ч тун удахгүй энэ өнгө өөрчлөгдөх нь тодорхой боллоо. Учир нь 2000-аад онд төрсөн залуу бөхчүүд ид хүчээ авч, улсын цол хүртэж, нэрээ дуурсгаж эхэлсэн нь Монгол бөхийн шинэ үеийн эхлэл гэдгийг харуулж байна.

Өнөө цагийн хүчтэй бөхчүүдийн тоонд зүй ёсоор бичигдэх болсон улсын заан Сүхбаатарын Сүхбат 2000 онд төрсөн бөгөөд үндэсний бөхийн төдийгүй чөлөөт бөхийн суурьтай, техник сайтай, өндөр нуруу, онцгой барилдаантай хэмээн олны анхаарлыг татаж байна. Тэрбээр 2023 онд улсын наадамд гайхалтай барилдаж, өнгөрсөн жил заан цолоо нөхөн хүртсэн нь түүнийг энэ үеийнхний манлайд зогсож байгааг харуулсан үйл явдал болсон юм. Ерөнхийлөгчийн нэрэмжит болон цомын барилдаануудад ч тогтмол амжилт үзүүлж, чансаагаар тэргүүлж байна.

Түүнээс гадна 2001 онд төрсөн Баянхонгор аймгийн Жинст сумын Э.Батмагнай бий. 2022 оны улсын баяр наадмаар тав даван улсын начин цол хүртэж, тухайн үеийн хамгийн залуу улсын цолтон болж байв. Түүнийг энэ жилийн наадмаар цолоо ахиулах өндөр боломжтой бөхчүүдийн нэг гэгдэж байна.

Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, улсын начин Г.Дармаажанцан мөн 2000 онд төрсөн. Тэрбээр 2024 оны наадамд тав давж улсын начин цол хүртсэн бөгөөд цэргийн арслан Г.Жамбалдоржийг тавын даваанд давж, өөрийн чадвар, зоригийг тод харуулсан. Хүчтэй барилдаантай, сэтгэл зүй сайтай, жин нэмэгдэж, техник боловсорч байгаа гэдгээрээ ирэх жилүүдэд монгол бөхийн том амжилтын эзэн болох магадлалтай бөхчүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэж байна.

Мөн аймаг, цэргийн арслан цолтой 2000-аад онд төрсөн олон залуу бөхчүүд энэ жилийн баяр наадмаар улсын цолны болзол хангах тун ойрхон яваа. Тэд бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж, туршлага хуримтлуулж, өмнөх үеийн аваргуудтай эн тэнцүү барилдах түвшинд хүрч эхэлжээ. Залуу насны хурд хүч, эрмэлзэл, өөрийгөө батлан харуулах хүсэл тэмүүлэл нь тэднийг улам хурцалж, улам зоригжуулж байгаа нь барилдаан бүрээс мэдрэгддэг гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ 2000-аад оны залуусын түрэлт дунд 1990-ээд оны сүүлчээр төрсөн, амжилтаа тогтвортой хадгалж буй шилдэг бөхчүүдийг дурсахгүй өнгөрч боломгүй. Ялангуяа 1998 оны бар жилтнүүд. Улсын арслан Б.Орхонбаяр бол энэ үеийн хамгийн тогтвор суурьтай, тууштай амжилт үзүүлж яваа бөх. Түүнийг  “дараагийн аварга” хэмээн ард түмэн, бөх сонирхогчид үздэг. Мөн чөлөөт бөхийн ДАШТ-ий медальт, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл ч үндэсний бөхөөрөө дагнан хичээллэвэл түрүүлэхэд ойрхон ирсэн. Спортын хоёр төрөлд зэрэг амжилт гаргаж буй цөөн бөхийн нэг болох түүнийг ч мөн ирээдүйн өндөр цолтны нэг хэмээн олон хүн үнэлж байна.

Монгол бөхийн шинэ эрин үе ийнхүү эхэлж байна. 1980-аад онд төрсөн аваргуудын хувьд сүүлчийн сумаа тавих мөч ирсэн бол 1990-ээд оны хүчтэнүүд өнөө цагийн өнгийг тодорхойлж байна. Харин 2000-аад оны залуус ирээдүйн гол тоглогчид болж, эхний алхмаа амжилттай хийжээ. Энэ жилийн наадамд тэд цахиур хагалж, олон жилийн дараа эргэн дурсагдах он жилүүдийн эхлэлийг тавьж магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylcuin 2025-07-06 169.133.250.254

opasnix

Avatar

- y ; 2025-07-06 169.133.250.254

much

Avatar

$ 2025-07-06 169.133.250.254

– ### ; # –

Avatar

xtztg_ gov5cjocy 2025-07-06 169.133.250.254

Xotb ; xuduu xolildson tejleet? tanxai zerlegee, onpx
-ylcuin, kapitlzm nuxtsulgyi , zasaglalaasaan xamaaraltai bi chadnyyd xereggyi yum nobshuin,
servisui ni abchaad, delgyyrt CJN zarj bgaa ni, XOT gni Nyraaj, gajigtaigaa medgyi baingacjnr shyrshij,
xylgaich alyyrchini zz zeregtsen ayultai bnyfchlnety.

Avatar

ysnipiavr sabcj gistfan 2025-07-06 169.133.250.254

indx + myyxai xyyxed irj boloxgyi tuuopyylelt.

Avatar

ozgl 2025-07-06 169.133.250.254

###

Avatar

T 2025-07-06 169.133.250.254

NNZM

Avatar

Нэргүй 2025-07-06 202.126.89.171

Хүчирхийлэгч Монгол Эрчүүд …

Avatar

Пигүүрний катаан 2025-07-06 202.9.46.136

хиймэл зүлэг осолтой, халтирч хэмх унана шүү

Avatar

Зочин 2025-07-06 202.126.91.210

Хүссэн ч эс хүссэн ч залуусын цаг ирнэ ш дээ, хулхи хөдөлмөрийн баатар Өсөхбаяр мэтийн үедээ өнгөрөөсөн юмнууд наадмаар барилдаж, ам авч, найраа хийж, хор хутгадгаа одоо больмоор юм, цагийн юм цагтаа л гэдэгсэн

Avatar

Гүнбишрэлт гүн 2025-07-06 202.9.40.219

Наадмаар Сүхбаатар аймгийн арслан Өсөхбаяр болон Дундговь аймгийн арслан Амгаланбаатар нар харцага, аймгийн арслан Алтанцоож, Мөнхбаатар, Төмөрцоож болон Булган аймгийн начин Бат-Эрдэнэ нар начин цолны болзол хангана гэж миний төлөгт бууж байна. Түрүүлэх бөх нь Ховд аймгийн бөх гэж бууж байна.Сүхбат, Мөнх-Эрдэнэ, Батмагнай нар цолоо ахиулна.

Avatar

MGL 2025-07-06 66.181.189.159

Энхтүвшин Батмагнай

Avatar

Нэргүй 2025-07-06 43.242.242.59

Энэ жилийн наадмын бөхийн барилдаан онц сонирхолтой болно. Учир нь хүч, бяр мэх нь багтаж ядсан аймгийн арслан цолтой 10-аад бөх байна. Мөн аймаг, сумын цолтой эвгүй бөхчүүд байна. Тэр өдөр ёндоон гүйчихсэн бөхийг тогтооход маш хэцүү. Мөн улсын цолтой олон бөх цолоо ахиулах боломжтой байна. Эцэст нь хэн наадмын түрүү болох вэ гэдэг л оньсого байна даа. Үнэхээр тэр түлүүлнэ гэж хэлж чадахгүй ойрхон барилдах 4-5 бөх байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж