УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы долдугаар сарын 07-ноос 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна. Эдгээр асуудлын дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд багтжээ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн нэгэн гол заалт нь "12 1 .1.Монгол улсын нутаг дэвсгэрт цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй" гэж заасан аж. Хэрэв хуулийг хэлэлцэхийг дэмжиж, улмаар хэлэлцээд баталвал 16-аас дээш насныхан л цахилгаан дугуй, скүүтер унана.
ДАВАА ГАРАГ /2025.07.07/ | ||||
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I) | ||||
1 | Эдийн засгийн байнгын хороо | “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 09.00 | “Үндсэн хууль” |
2 | Эдийн засгийн байнгын хороо | Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 11.00 | “Үндсэн хууль” |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II) | ||||
1 | УИХ-ын даргын 2025 оны 290 дүгээр захирамжаар байгуулагдсан | Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 11.00 | 334 тоот |
2 | УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан | Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Хууль зүйн байнгын хороо | · Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2025.07.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ · Бусад | 12.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Эдийн засгийн байнгын хороо | · Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Монголбанкны бүтцийн талаар Монголбанкны мэдээллийг сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Монголбанкны бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ · Эдийн засагт тулгамдаж буй асуудлууд болон холбогдох байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн мэдээллийг сонсох · Хадгаламжийн даатгалын корпорацын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар болон хадгаламжийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн талаар Монголбанкны мэдээллийг сонсох · Бусад | 13.30 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Улсын Их Хурлын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны тайлан | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо | · Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2025.07.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ · Кибер аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн талаарх Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны мэдээллийг сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ | 14.30 | “Их засаг” |
5 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан | · Байнгын хороодын хамтарсан тогтоолын төсөл /Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/ | 15.00 | “Их Эзэн Чингис хаан” |
6 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ. | · Байгаль орчин болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт · Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ · Бусад | – | “Их Эзэн Чингис хаан” |
| МЯГМАР ГАРАГ /2025.07.08/ |
|
| |
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I) | ||||
1 | Төсвийн байнгын хороо | Үндэсний аудитын газрын Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан, аудитын шалгалтад хамрагдсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтэц, зохион байгуулалт, геологийн судалгааны ажлын төлөвлөлт, төсөв, санхүүжилтийн асуудлыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан оновчтой болгох болон геологийн салбарын дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг боловсруулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 09.00 | “Их засаг” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Төсвийн байнгын хороо | · Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал | 12.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Төсвийн байнгын хороо | · Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
3 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан · Улсын Их Хурлын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт | 15.00 | “Их засаг” |
4 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан | · Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын талаарх Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох | 16.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
5 | Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ. | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ | – | “Жанжин Д.Сүхбаатар” |
ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||
1 | · Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ · Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ · Бусад · Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ · Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 90 минут/ · Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ · “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл | 10.00 | “Их хуралдай” | |
| ЛХАГВА ГАРАГ /2025.07.09/ |
|
| |
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||
1 | · Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ · Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ · Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ · Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт хариулт 60 минут/ · Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/ · “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хаалт | 10.00 |
Нэргүй 2025-07-06 45.117.35.13
дэлхийн жишиг гээд байдаг гишүүд попорогчид дэлхийн жишгийн дагуу хааж хоригло.
Зочин 2025-07-06 202.9.40.50
Энэ мэт хууль монголд хэрэгжвэл энэ хорвоо дэлхий сөнөнө. 8-12 настай хүүхдүүд Ерөнхий Хүрэлсүх ба цагдаагийн дарга генерал нарын нүдэн унаад орилоод уралдаад явж байвал тэр хоёр сохор дүлий мэт нүдээ аниад инээгээд явж байх л жишээтэй болсон шүүдээ.
Зочин 2025-07-06 202.9.40.50
Шууд нэгмөсөн бүрэн хориглож мотортой дугуйг хурааж устгавал 3 сая хүний амь нас эрүүл мэндийг хамгаалсан улс орноо бодсон зөв шийдвэр болно.
Нэргүй 2025-07-06 103.229.121.180
тийшдээ.ер нь хүүхдүүд автобусандаа суугаад явж байх хэрэгтэй ямар албатай юм бэ.тоглож нааддаг зүйл биш .гэрийнхэн ойролцоо дугуйгаа унаад зугаалж байхад л хангалттайшд
Иргэн 2025-07-06 192.82.92.42
Унасан, алхсан бугд аюул, айдаст бна!!! Дуу ихтэй мотоцикл, элдэв темруудийг яаралтай хорихгуй иргэдийн аюулгуй байдлыг ноцтой зерчиж байгаа МАН -ыг татан буулгавал таарна!!!!
Зочин 2025-07-06 103.57.94.127
Явган хүний зам дээрх бүх төрлийн, унадаг дугуйнаас бусдыг хориглох хэрэгтэй. Шаардаж байна. 18 наснаас зөвшөөрөх хэрэгтэй. Эртээд явган хүний зам дээр бага насны хүүхэд мопед унаж яваад урдаа байсан настай эмэгтэйг чанга хашгирч цочоосны улмаас даралт ньихсэж, бие нь өвдсөн энэ мэт асуудлууд маш их гарч байна. Ямар хүн хог нь хотын замыг ийм хогоор дүүргэж иргэдийн аюулгүй байдплыг алдагдуулж байна вэ. Бид хятад биш шүүвэнэ байдлыг харсан хүн би
Т2 2025-07-06 202.9.46.136
Нас 16, 18 нь ч яах вэ.ямар хяналт тавьж чадах биш. хамгийн гол нь явган хүний зам дээр зөвхөн явган хүн, хөлгүй тэргэнцэртэй хүн, хүүхдийн түрдэг тэрэг 3 явна, бусдыг нь хориод өг л гээд байна шдээ усан тэнэг малнууд юундаа нялцаганаад байгаа юм…
Т1 2025-07-06 202.9.46.136
энэ мэдээний хүснэгтээ болиочээ, ямар тэнэг форматанд лайтай том текст тавьцан хог вэ, вебмастер нь энэ тэнэг юмаа гүйлгээд нэг харчаасай
Нэргүй 2025-07-06 66.181.178.11
Хориглох хэрэгтэй!Амь нас эрүүл мэндэд ээлгүй ёстой хэрэггүй эд.Унадаг дугуй унацгааж эрүүл мэнддээ ядаж хөрөнгө оруулцгаая
Зочин 2025-07-06 103.168.34.81
Тахир дутуу хүний тэргэнцрээс бусад бүх төрлийн хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр явахыг хориглох хэрэгтэй ! Явган зорчигчийн аюулгүй байдал бол 1 номерийн асуудал. Хүмүүсийг явган хүний зам дээр аюулгүй тайван алхах нөхцлийг төр засаг хангаж өгөх үүрэгтэй ! Янз бүрийн юм унаж давхих дуртай улсууд машин зам дээрээ сүлжилдээд давхицгаана биз.Тэдний аюлгүй байдал бол дараагийн асуудал.
Нэргүй 2025-07-06 66.181.190.132
Зөв зөв