АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны Үр ашгийн хэлтсийг удирдаж байсан тэрбумтан Элон Маск Бямба гаригт (2025.07.05) өөрийн намаа байгуулсан болохоо мэдэгджээ. Тэрбээр мэдэгдэл гаргахаас нэг хоногийн өмнө "Тусгаар тогтнолын өдөр бол хоёр намын (зарим нь нэг намын гэх) системээс тусгаар тогтнох хүсэлтэй эсэхээ асуухад хамгийн тохиромжтой цаг! Бид Америк намыг байгуулах ёстой юу?" гэх санал асуулгыг өөрийн цахим хуудаснаа явуулсан байна.
Энэхүү санал асуулгад 1.2 сая гаруй хүн саналаа өгсөн бөгөөд тэдний 65.4 хувь нь "тийм" гэж санал өгсөн байна.
Элон Маск Бямба гаригт Америк намыг эхлүүлж байгаагаа зарласан бичлэгийг "Х" хуудаснаа нийтэлжээ. Үүнд "2-оос 1 дахин их, та шинэ улс төрийн намыг хүссэн, тэгвэл биеллээ оллоо! Хог хаягдал, булхайгаар улс орноо дампууруулах тухай ярих юм бол бид ардчилсан оронд биш, нэг намын тогтолцоонд амьдарч байна. Өнөөдөр та бүхний эрх чөлөөг буцааж өгөхийн тулд Америк нам байгуулагдаж байна" гэжээ.
Мөн тэрбээр хоёр толгойтой могойн дүрс бүхий "Нэг намыг зогсоо" гэсэн гарчигтай шог зургийг нийтэлсэн байна.
Хувиараа Эрхлэх Аж Ахуй нам 2025-07-06 202.9.46.136
Эрэл Хурд хамтлаг, Эрэл Сумьяабазар заан, Эх орон нам гэж байлаа шүү дээ. Хамгийн ичмээр дамшиг нь Эрэл Сумьяабазар бөх үү, ха ха ха ха, одоо тэгэхэд дампуурсан банкны эзэн, огцорсон хотын дарга, МАН-ын авилгалч гэжугаа!
Монгол ВАНГА 2025-07-06 103.212.119.207
Дээр үед Эрэлийн эрдэнэбат гэж нөхөр байлаа. Тэрний түүхийг давтлаа… Хэдэн жилийн дараа Маск дампуурчихсан гэхэд гайхах хүн бхгүй….
Далай лам 2025-07-06 59.153.113.194
Манайд хоёр толгойтой, сайнтай олон хөлтэй нэг том хүчин байна. – МУИХ….Одоо Монгол гэдэг нам гарч ирээд тэр том амьтны эрхтнээс хэрэгцээтэйг нь шилжүүлэн суулгамар Бүр намначихаж бас болохгүй….