Наадам хүртэл бороотой, 34 градус хүрч хална

Наадам хүртэл бороотой, 34 градус хүрч хална

Наадам хүртэл бороотой, 34 градус хүрч хална

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр наадам хүртэл нийт нутгаар дуу цахилгаантай бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэх төлөв гарчээ.

Тодруулбал, долдугаар сарын 7-нд нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-05 81.9.119.102

Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж