УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногийн Пүрэв гариг/2025.07.09/-т хаана. УИХ-ын хаврын чуулганыг өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд нээсэн бөгөөд гурван сар гаруйн хугацаанд хуралдаад ийн өндөрлүүлэх болж байна.
Энэ жилийн хаврын чуулганаар олон чухал хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталсны дотор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар 17 жилийн турш гацаатай байсан асуудал хөдөлж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байв. Гашуунсухайт–Ганцмод боомтынтөмөр зам нь нийт 32.6 км урттай, I зэрэглэлийн, 1520 мм өргөн болон 1435 мм нарийн царигийн хос замтай, жилд 40 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий тээврийн сүлжээ болохоор төлөвлөгдсөн. Үүнээс 19.5 км нь гол төмөр зам, үлдсэн хэсэгт 8–31 метрийн өндөртэй дан болон хос гүүрэн байгууламж, хил орчмын хяналтын цогцолбор, технологийн барилга байгууламж, дэд бүтцийн иж бүрэн шийдэл багтаж буй.
Барилгын ажлыг 24 сарын хугацаанд гүйцэтгэх бөгөөд үүнд хил дамнасан төмөр замын гүүр, өргөн болон нарийн царигийн өртөө, нэвтрэх цэгийн зохион байгуулалт, хилийн хяналтын дэд бүтцийн байгууламжууд бүрэн багтсан.
Төслийн санхүүжилтийг УИХ-ын тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэнэ. Нийт 900 гаруй тэрбум төгрөгийг гаргах юм.
Хил холболтын төмөр замын төсөл нь зөвхөн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээг 83 сая тонноос 165 сая тоннд хүргэх зорилготой. Зөвхөн Гашуунсухайт–Ганцмодын чиглэлд жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэж, нэг тонн нүүрсийг 100 ам.доллараар тооцвол нийт 3 тэрбум ам.долларын экспортын орлого олох боломжтой. Төмөр замын тээврээс жилд 250–300 сая ам.долларын орлого төвлөрнө гэж тооцсон бөгөөд ДНБ-д-ийг 1000 ам.доллараар нэмэгдүүлэх эдийн засгийн томоохон ач холбогдолтой төсөл гэж үзэж байгаа.
Мөн Гашуунсухайт-Ганцмод боомт төмөр замаар холбогдох ажил эхэлснээр бусад боомтууд болох Шивээхүрэн, Ханги, Бичигтийг төмөр замаар холбох боломж бүрдэнэ.
Төслийн гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулсан бөгөөд дэлхийд тэргүүлэгч “China Railway Construction Corporation” (CRCC)-ийн охин компани болох Хятадын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК энэхүү барилгын ажлыг хэрэгжүүлж байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам бөгөөд Монгол Улс 70 жилийн дараа ийнхүү Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг холбож байгаа юм.
Мөн УИХ энэ хаврын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд олонхийн дэмжлэг аваагүйгээс Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон.
Иймээс Ерөнхий сайдыг шинээр томилж, шинэ танхим бүрдсэн. Гэхдээ танхимын гишүүдийн 60 орчим хувь нь өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нар.
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа байгуулсан даруйдаа Монгол Улсын 2025 оны төсвийг тодотгохоо мэдэгдэж, хэмнэлтийн горимд шилжсэн төсвийг УИХ-аар хэлэлцүүлж буй. Нүүрсний үнэ төсөвт суулгасан үнээс 40 гаруй хувиар унаснаар төсвийн орлого дутаж, зарлагыг бууруулахаас аргагүйд хүрсэн. Гадаад дотоодын эрсдэлт хүчин зүйлүүд ч төсөв тодотгохоос аргагүйд хүрсэн.
Иймээс Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсөвт тодотголыг боловсруулахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг гурван их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэг их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай байхаар тооцож өргөн мэдүүлсэн юм.
УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлээд байгаа бөгөөд хаврын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө батлахаар төлөвлөжээ.
УИХ хаврын чуулган өндөрлөх өдөр ойртохтой зэрэгцэн цаг сунган шөнө дөл болтол хуралдах болсон нь “Баяр наадам, харуй бүрийгээр далимдуулж хуулийн хулгай хийх вий” гэдэг анхааруулгыг олон нийтээс авч эхэлсэн.
Харин УИХ-ын гишүүдийн хувьд “Засгийн газар яаралтай горимоор хэлэлцэн батлах хуулийн төсөл өргөн мэдүүлснээс болж, гишүүд шөнө дөлөөр хуралддаг гэх муу нэр зүүхийн зэрэгцээ Засгийн газрын өмнөөс гал үүрч, ажиллаж байна гэж мэдэгдэх болсон юм.
Г.ХОРОЛ
y 4 цагийн өмнө 169.133.250.254
negrs ;
Нэргүй 7 цагийн өмнө 81.9.119.102
!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
ЯАНАДААА... 9 цагийн өмнө 202.126.89.171
ай Монголчууд гэж зуны 3 сар Ажил хйисэн ч биш хийгээгүй ч биш тэгэс ингэсгээл зунгааралдаал, тгэл хүйтний 3 сартайгаа золгодог. 3.5 саяулаа ам хэлээ билүүдэн өөрөөсөө бусдыг өөчилж муучилсаар Өсөлтгүй Эдийн засагтай, Ажилгүй Залхуу иргэдтэй, Ноохойрсон Хог, Утаа, Бохирдоо дарагдсан муухай Хот Суурингуудтай улс Монгол аж.