ТОСК-ийг Барилга хөгжлийн төвтэй нэгтгэх асуудлыг ярьж байна

ТОСК-ийг Барилга хөгжлийн төвтэй нэгтгэх асуудлыг ярьж байна

ТОСК-ийг Барилга хөгжлийн төвтэй нэгтгэх асуудлыг ярьж байна

Төрийн орон сууцны корпораци/ТОСК/ Барилга хөгжлийн төвтэй нэгтгэх боломж байгаа эсэхийг судалж эхэлжээ. Энэ асуудлыг сайдын зөвлөлийн хурлаар ярилцсан гэдгийг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдэгдэж байгаа юм.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын тайлбарлаж байгаагаар өмнөх Засгийн газрууд ТОСК-ийг НОСК-тай нэгтгэх асуудлыг судалсан ч өр төлбөрийн асуудлаас болж, боломжгүй гэж үзсэн байна. Тодруулбал, ТОСК нь Хөгжлийн банкинд өртэй. Тус корпорацийн хувьд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор 2013 онд Хөгжлийн банкнаас зээл авч, “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” зэрэг орон сууцны хорооллыг хувийн хэвшлүүдээр бариулж, ашиглалтад оруулсан.  Орон сууцыг худалдан борлуулж, зээлээ эргүүлэн төлөх зорилготой байсан ч улс төрийн шийдвэрээр түрээслэх шийдвэр гаргаснаар богино хугацаанд зээлээ эргүүлэн төлөх боломжгүй болсон. Иймээс түрээсээр орж ирсэн мөнгөнөөс зээлийн эргэн төлөлт хийдэг гэж хэлж болно.  Мөн одоо тус корпораци “Солонго-1”, “Солонго-2” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Тэгвэл ойрын хугацаанд ТОСК-ийг Барилга хөгжлийн төвтэй нэгтгэх боломж эсэх байгаа дээрээ шийдэл гарах аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 203.91.115.56

Зүгээр л татан буулгачихаач дээ! Хөгжлийн банкны хамгийн том найдваргүй зээлдэгч, өрний уут, хулгайн сүлжээ болсон энэ байгууллагад аудит оруулаад татан буулгаад өгөөч! Гуйя! Ингэж барилгын салбараа аваръя! Барилгын салбарыг Ан-н үед энэ Тоск гэж хүүрэн тонуул, хулгайн сүлжээг байгуулж элгээр нь хэвтүүлсэн юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-07-05 202.179.27.42

МОНГОЛ УЛСАД ЮҮ Л ХЭРЭГГҮЙ . БАРИЛГЫН ЯАМ , ЗАМЫН ЯАМ …. БҮГДИЙГ НЬ ХУВИЙН ХЭВШИЛ ХИЙГЭЭД БОЛООД БАЙГАА ШД.

Avatar

Нэргүй 2025-07-05 202.179.27.42

БАЙТУГАЙ БАРИЛГЫН ЯАМЫГ НЬ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2025-07-05 202.179.27.42

НИЙЛҮҮЛЭХ БУС .. ХОЁУУЛАНГ НЬ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ …..

Avatar

Нэргүй 2025-07-05 202.179.26.196

Шинэ сайд гуайн мэргэн шийдвэрээр болгоно доо.Бусад нь олон юм яриад хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-07-05 47.72.167.147

Barilga hugjlin tuv chin huviin baiguullaga shuu dee. Yaj baigaa um be?

Avatar

Зочин 2025-07-05 66.181.189.197

Барилга хөгжилийн төв бол жинхэн хүнд суртал авилга үүрлэсэн газар шүү. Асуудал шийдвэрлэж өгөхгүй ямар нэг шалтаг хэлээд буцаагаад байдаг. Жишээ нь гаднаас ирсэн барилгын материалын гарал үүсэл үнэ үйлдвэрийнхэн тодорхойлолтыг нэхээд гарын үсэг зурдаггүй аргагүйн эрхэнд гарын хүндрүүлж байж ажилаа бүтээдэг гэдгийг бүгд хэлээд өгнө. Төрийн нэр барьж хувийн хэвшилийг сорж байдаг хувалзнууд байдаг татан буулгавал таарна.

Avatar

Нэргүй 2025-07-05 103.212.118.111

Хурдлаа МАНгуунуудаа.

Avatar

Нэргүй 2025-07-05 81.9.119.102

!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Zochin 2025-07-05 59.153.115.135

ene chin chig uurgeeree bolohgui shte barilga hugjiliin tuvuu soliod arai mergejiliin huneer udirduulaachee

Avatar

Нэргүй 2025-07-05 59.153.114.113

энэ уулаасаа төрөлхийн тэнэг хүүхэд байсан тэр чигтээ үлдэж ээ. Хяналт хийж, шалгадаг нь үйлдвэрлэлтэйгээ нйлгээх сөнөн гэсэн үг. Тэрний орон Барилгын хөгжлийн төвөө захиалагч хийдгийн болиулаад яамны доороо аваа

Avatar

Зөв зөв 2025-07-05 103.57.92.119

Барилга хөгжлийн төв бүтэхгүй газар.
Барилгыг удаан хугацаанд дуусгах сонирхолтой төв.
Магадлах нэрээр 11 тэрбумд багтах барилгыг 47 тэрбум хүртэл өсгөж дүгэлт гаргадаг төв.
Маш олон барилга хугацаандаа оролгүй балгас болсон.
Хүнд суртал,уур хилэн хуримтлагдсан хөгийн төв.
Бүр татан буулга.

Avatar

уншигч 2025-07-05 202.126.88.125

барилга баридаг аж ахуй эрхэлдэг компани, норм нормативийг мөрдүүлэх, бодлого боловсруулах, хяналт тавих үүрэгтэй байгууллага хоёр нэгдэж болох юм байхдаа. ёстой нэг холион бантан болох юм байна л даа

Avatar

Нэргүй 2025-07-05 66.181.187.82

Барилга хөгжлийг төв гэж Авилгын уурхай байсан

Avatar

Нэргүй 2025-07-05 66.181.190.70

Ёстой нэг бантан зуурах ажил болно доо. Энэ талаар салбарын бопдлогын туршлагатай хүмүүсээ сонсдоггүй юм байдаа. Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ыг яаралтай хувьчлан 51%-ийг МХБ-ээр арилжаалж олон нийтийн компани болгох_эсвэл татан буулгах, төрийн чиг үүрэг дураараа хэрэгжүүлж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох ёстой. Хүнд суртал авилга, ноёрхсон үйлдлийг нь шалгаж цэгцлэх ёстой. ХББОСЯ өөрөө төрийн чиг үүргийг нь авч эсвэл салбарын ТББ, хувийн хэвшилд гэрээгээр гүйцэтгүүлэх бүрэн боломжтой, эс

Avatar

Нэргүй 2025-07-05 66.181.190.70

Эсвэл БХТ-ийг агентлаг болгох хувилбарууд бгаа. НОСК, ТОСК-той нийлүүлж завхруулж болохгүй, Завхрал болно шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж