Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2025.07.05/ болж, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд салбарын хэмжээнд болзошгүй эрсдэл осол гэмтлээс урьдчилан сэргийлж, бүх байгууллагууд, газар хэлтсийн мэргэжилтнүүд, ажилтан алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд хариуцлагатай ажиллахыг анхааруулжээ.
Наадмын өдрүүдэд гадаад дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэнэ. Амарч зугаалах иргэдийн тоо өснө. Орон нутгийн замын хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Иймд иргэдийн аюулгүй байдал, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд онцгой анхаарал хандуулах, цаг агаарын эрсдэл, бороо үер уснаас үүдэлтэй автозамын эвдрэл гэмтэл нэмэгдэх, авто зам, төмөр зам дээр халтиргаа гулгаа үүсэх, онгоцны нислэгийн цаг хоцрох саатах, гэнэтийн болзошгүй эрсдлээс сэргийлж ажиллахыг газрын дарга нарт онцгойлон анхааруулсан байна.
Бүх нийтийн амралтын өдрүүдэд салбар тус бүрийн дотоод зохион байгуулалт, хяналт шалгалтын ажлуудын талаарх мэдээллийг шуурхай хүлээн авах, зохион байгуулалтад анхаарч ажиллах үүднээс ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газар, Бодлоготөлөвлөлтийн газар, Авто зам, Агаарын тээвэр хариуцсан бүх газрын дарга нар гар утсаа 24 цаг нээлттэй байлгахыг сануулжээ.
Мөн салбарын сайдын зүгээс зам тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаатай холбогдуулан "Багахангай Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замбарих” төслийн ажилд гар бие оролцож буй компанийн ажилтнууд энэ өдрүүдэд амрахгүй ажиллана. Мөн “Монголын төмөр зам” ТӨК-ийн нүүрс тээврийн ажил хариуцан гүйцэтгэж буй хүмүүс амралтгүй ажиллаж, дотоод зохион байгуулалтдаа анхаарч ажиллах хэрэгтэй. Бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй компаниуд, инженер техникийн ажилтнууд ажилчдынхаа эрүүл аюулгүй байдалд анхаарч ажиллах хэрэгтэй. Амарч зугаалах, архидан согтуурах, ажил цалгардуулахгүй байхыг холбогдох газруудад нэмэлтээр сануулах нь чухал гэсэн байна.
Мөн Үндэсний их баяр наадам болж буйтай холбогдуулан хилийн боомтууд 4-5 хоног түр хаах хуваарь гарсан. Иймд автозам болон төмөр замын ачаа тээврийн зохицуулалтыгхэрхэн хийх талаар холбогдох газрын дарга нарыг анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгов.
Шинэ Засгийн газраас төрийн байгууллагуудын цомхотгол, бүтэц өөрчлөлтийн талаар баримталж буй бодлогын дагуу яамдын бүтцийн нэгжүүдийг 31 хувиар бууруулах чиг үүрэгтэй ажиллаж байна. Энэ хүрээнд Иргэний Нисэхийн Үндэсний Төв, Төрийн өмчит компаниуд дээр бүтэц орон тооны өөрчлөлт, цомхотгол хийгдэнэ. Байгууллагын дарга удирдлагууд бүтэц орон тоог жигдлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.
Мөн дараагийн анхаарах гол асуудлын нэг нь Монгол Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн албан ёсны үйл ажиллагаа 2025 оны долдугаар сарын 18-нд зохион байгуулагдана. Хол ойроос зочид төлөөлөгчид, ахмад настнууд олноор ирэх тул бэлтгэл ажлыг маш сайн зохион байгуулж ажиллахыг ЗТЯ ны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийнгазрын удирдлагуудад үүрэг болгов.
Зам, тээврийн сайдын зүгээс автотээврийн салбарын гавьяа шагналууд, “Онц тээвэрчин” цол тэмдэг энэ удаа ширээний ард суугаа дарга нарт бус эх орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцож, олон жил нар салхинд гандаж, тээвэрт явсан аймаг орон нутгийн ахмад жолооч тээвэрчдэд олгогдож байгааг хэлжээ.
Шуурхай хуралдаанаар ЗТЯ-ны Салбарын хяналтын газрын дарга М. Энхболдод баярын өдрүүдэд хяналт шалгалтын байцаагч нараа дайчлан ажиллаж, автозамын эвдрэл гэмтэл аюулгүй байдалд анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө. Нэн тэргүүнд, баяр наадмын өдрүүд гэлтгүй урин дулаан цагт бага насны хүүхдүүд осолдох, бэртэж гэмтэх амь насаа алдах харамсалтай хэрэг цөөнгүй гардаг. Энэ нь ихэвчлэн эцэг эхийн хараа хяналт сулрах, хариуцлагагүй байдлаас үүдэлтэй байдаг. Иймд орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, машин гүйцэт түрүүлэхгүй байх, бага насны хүүхдэд суудлын бүс зүүлгэж хэвших, цонхоор гар толгой цухуйлгах, аялж зугаалахдаа хүүхэд залуусыг машины лүүкээр гарахгүй байх, унах шидэгдэх тохиолдлоос сэргийлэх зэрэг Тээврийн Цагдаагийн Алба, холбогдох газруудтай хамтран сэрэмжүүлэг зөвлөмж гаргаж, иргэдийн гар утсанд мэдээлэл илгээхийг үүрэг болгов.
ргэн 1 минутын өмнө 202.126.88.72
зарлиг гараагүй байхад сошиолд баахан гавьяат ардын жүжигчин хөдөлмөрийн баатарууд төрөх юм үнэн бодит мэдээлэл гаргаачээ залуу дуучид одоо ичээч дэ судалж юу хийж бүтээсэн олон түмэнд хүндлэгдсэн насны зааг хүртэл гаргаж шагнаач үнэ цэнэгүй болгож бна ш тэ хараад байхад урлагынхан спортыхон авч бгаа харагдах юм яагаад эмч багш илүү шагнал өгмөөр юм цалин багатай өдөр шөнөгүй хагалгаа хүнд өвчтэй хүнийг амьдруулах гэж зүтгэнэ нойргүй хоолгүй зүтгэж бгаа мэс засал төрөхийн хүүхэдийн гээ
Нэргүй 1 цагийн өмнө 14.1.81.132
Туйлшраад л тэнэгтдэг юм. Хэн нэгэн хийх л ёстой ажил үүрэг байгаа. Бүгд л хариуцсан хариуцсан ажлаа сайн хийцгээж байвал суудаг босдогоор нь ялгаварлах нь Үндсэн хууль зөрчинө
зочин 1 цагийн өмнө 59.153.113.234
Хүн хэлэхээс наашгүй, цаас чичэхээс цаашгүй гэж өвөг дээдэс маань сургаж иржээ. Санамж, анхааруулга хэзээ ч илүүддэггүй юмаа. Танд бол илүүц байх.
Иргэн 2 цагийн өмнө 14.1.81.18
үнэн ш дээ
ИРГЭН 2 цагийн өмнө 66.181.191.143
Сүржигнэж хэрэггүй ямар ч баяраар төмөр замын ажил зогсдоггүй!!! Хэзээ ч зогсдоггүй ажилаж байдаг үйлдвэр олон байдаг юм шүү дээ МАН-АН-Н мафиууд минь!