Техас мужид хэдхэн цагийн дотор орсон ширүүн борооны улмаас 24 хүн амаа алджээ. Мөн олон хүн сураггүй болсон тул эрлийн баг завь, нисдэг тэрэгтэй ажиллаж байна. Одоогоор 234 хүний амь аварснаас 167-г нь нисдэг тэргээр аварчээ.
Хур тунадасны хэмжээ 25 см хүрснээр Гвадалупе гол үерлэжээ.
Сураггүй болсон 20 гаруй хүүхэд Хант хэмээх жижиг хотод Гвадалупе голын дагуу "Camp Mystic" зусланд явсан байжээ. Тус зусланд 750 орчим охин ирснээс дор хаяж 23 нь сураггүй болсон хүмүүсийн дунд байгаа гэв.
Олон хүн сураггүй байгаа тул нас барагсдын тоо цаашид нэмэгдэж магдагүй гэж үзэж байна. Мөн ойр дотны хүмүүсийнхээ зургийг цахим сүлжээндээ нийтэлж, эрэн хайх ажиллагаанд тус болохыг хүмүүсээс хүсчээ.
Аврах ажиллагааны есөн баг 14 нисдэг тэрэг, 12 нисгэгчгүй онгоцтой ажиллаж байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хур борооны аюулыг анхааруулж байжээ. Гэвч зарим газарт хур тунадасны хэмжээ төсөөлснөөс давсан бололтой. Үерт автсан Хилл каунтри орчим нь үерт өртөмтгий гэдгээрээ алдартай бүс аж.
Нэргүй 7 цагийн өмнө 81.9.119.102
!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 11 цагийн өмнө 185.220.100.249
Ум мани бадмэ хум.