“Эрдэнэс Тавантолгой" ХК өчигдөр /2025.07.04/ Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалжээ. Арилжаанд нийт гурван оролцогч оролцож 33.2 ам.доллар болон 32.9 ам.долларт тус тус хэлцэл хийгдсэн байна.
Зах зээлд нүүрсний үнэ унасан энэ үед тус компани борлуулалтын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа аж.
Сануулахад, 2025 оны долдугаар сар гарснаас хойш гурван удаагийн арилжаагаар нийт 352 мянган тонн нүүрс борлуулжээ.
БНХАУ-д гангийн үйлдвэрлэл буурснаар нүүрсний үнэ унах болсон. Өнгөрсөн жилийн хавраас эхэлсэн нүүрсний үнийн уналт тасралтгүй үргэлжилсээр 40 гаруй хувиар унаад байгаа юм.
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.219
Нүүосээ зарж л байвал сайнсандаа. Гэтэл зарах нь буруу гэж зарим хүмүүс сэтгэгдэл дээр саналаа өгсөн байна. Монголд дайснууд их болжээ