Бага оврын "Cessna 182" онгоцоор тив дамнан нисэхийг завдсан 19 настай америк хүү Этан Гуог Антарктидын нэгэн арал дээр саатуулжээ. Тэрбээр олон улсын судалгааны хэд хэдэн станц болон ажилтнууд байрладаг Кинг Жорж арал дээр газардаад баривчлагдсан байна.
"Cessna 182" онгоц Чилийн өмнөд хэсгийн Пунта Аренас хотоос хөөрч, Кинг Жорж арал руу ниссэн аж. Тус арал нь Чилийн эзэмшилд байдаг.
Этан Гуо хуурамч нислэгийн төлөвлөгөө ирүүлснийг Чилийн эрх баригчид анх илрүүлжээ. Тодруулбал, нислэгийн төлөвлөгөөнөөсөө зөрж нислэг үйлдсэн нь агаарын аюулгүй байдлын протоколуудыг идэвхжүүлсэн аж. Этан Гуо нислэгийн төлөвлөгөөндөө зөвхөн Пунта Аренас хотын дээгүүр ниснэ гэсэн байсан ч цаашлаад Антарктид хүрчээ.
Чилийн эрх баригчид түүнийг нисэхийн хоёр хууль зөрчсөн гэж буруутгаж байна. Үүнээсээ болоод Этан Гуо хорих ял авч ч магадгүй юм. Цаашилбал, тэрбээр хүн амгүй тивтэй холбоотой олон улсын харилцааг зохицуулдаг Антарктидын гэрээг зөрчсөн байна.
Дашрамд дурдахад, цахим ертөнцөд сая гаруй хүн түүнийг дагаж, аяллын явцтай нь хамт байжээ. Тэрбээр "Х" цахим хуудсандаа "Би амьд мэнд байна, удахгүй шинэ мэдээлэл хүргэнэ" гэж Лхагва гаригт нийтэлсэн байна. Цахим сүлжээн дэх зураг, бичлэгээс нь харахад Этан Гуо 140 гаруй хоног зарцуулж, зургаан тивээр нисчээ.
Тэрбээр "Cessna 182" онгоцоор долоон тив дамнан бие даан ниссэн анхны нисгэгч болно гэж найдаж байжээ.






Зочин 16 минутын өмнө 103.229.123.40
оюуны өндөр чадвартай л хүү байна мундаг2 гайхамшиг юм даа
ҮГЛЭЭ.ӨВГӨН 3 цагийн өмнө 103.212.118.95
Дэлхийг тойрох хэрэгтэй!?
Бид юу ч чадахгүй.?
Зочин 1 минутын өмнө 66.181.179.60
Яагаад юу ч чадахгүй гэж? Чадна шүү. Хэрэлдэж чадна. Наадамлаж чадна. Попорч чадна. Хүн доош нь хийж чадна. За ингээд жагсаагаад байвал олон юм чадах нь шүү. Худлаа ярьж, хулгай хийж чадах уу? чадна.
ҮГЛЭЭ.ӨВГӨН 3 цагийн өмнө 103.212.118.95
эрх чөлөө!бодсон зүйл хийх сайхан шүү!
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.177.134
Дур зоргоороо авирладаг давлиун залуусын нэг байна амьдралыг мөнгөөр хардаг нэгэн
Нэргүй 5 цагийн өмнө 103.212.118.248
ЭНЭ НИСЛЭГ НЬ ТЕХНИКИЙН МЭДЛЭГЭЭС ГАДНА ГАЗАР ЗУЙ ЦАГ АГААР ХУУЛЬ ДУРЭМ ГЭЭД МАШ ОЛОН МЭДЛЭГ ШААРДСАН ЗОВХОН ОЮУНЫ МАШ ОНДОР ЧАДАВХТАЙ ХУНИЙ ХИЙЖ ЧАДАХ УЙЛДЭЛ. ГАЙХАМШИГТАЙ ХУУХЭД БАЙНА АНТРАКТИД ХУРТЭЛ НИСЭЭД УЗНЭ ГЭДЭГ УНЭХЭЭР ГАЙХАМШИГ
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.183.236
Давруу баян айлын дураараа залууд даруулга хэрэгтэй
Дут 6 цагийн өмнө 202.126.90.26
мундаг л бээшд, өөрсдөө чадахгүй болохоороо барьж бгаму чааваас 😆
byyraig +Negtei shaalzyyljblklj XULGAY xlgxozbandiy kto eje yWrt NazibaemPKN 6 цагийн өмнө 169.133.250.254
Nuutuin, xybuinozm # # #;
Jpboung, copydood bsn# # OAN XXLaNrk_+iZZ;ngl
– textnlochanjuP; + ANo uurtuus zoriylj bsn.ktoejeNZ
@bapaag wl@mjyylj,vitmng sprout,em xylgailj nogod
J.Erka 7 цагийн өмнө 66.181.160.24
Улс хооронд нисэхдээ зөвшөөрөл өвч ниссэн баймаар юм. Хашир Чилид маршрутаа зөрчөөд баригдаж дээ … харамсалтай юм. Ер нь 6 тив дамнан ниссэн түүх байдаг юм уу ?
Г 7 цагийн өмнө 59.153.115.173
яасан монголжуу царайтай юм бэ.
Нэргүй 8 цагийн өмнө 103.168.34.154
ene met tenegleliig dagan baysaad suuj baidag ajilgui archaagui 1 say hun baina geheer l
нефть 8 цагийн өмнө 66.181.166.134
Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэн бас ингэсэн бил үү? яалаа?
Нэргүй 9 цагийн өмнө 202.55.188.101
Хачин сонирхолтой үйл явдал болж….Үнэхээр үү!!!!
Нэргүй 9 цагийн өмнө 103.57.94.115
овоо муу гаруу??? үгүй юу???
иргэн 9 цагийн өмнө 192.82.66.11
Мундаг чадвартай хүү байна.
ИРГЭН 9 цагийн өмнө 66.181.191.143
Долоон тивтэй болчихсон юм уу..?
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.180.96
Европ, Ази, Африк, Хойд Америк, Өмнөд Америк, Антарктид
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.180.96
Австрали
Танхайрагч 10 цагийн өмнө 202.9.47.44
Хулгайгаар танхайрсан байна, манай орост
пуужиндаж устгах ёстой байлаа. Харин ч амь хэлтрүүлжээ.
Нэргүй 6 цагийн өмнө 103.229.123.241
manai orsod edr 😄