"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор, профессор А.Энхбаттай төсвийн тодотгол болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол оруулахаар УИХ-д өргөн барьсан энэ удаагийн төсвийн тодотголыг та юу гэж харж байна?
-Дэлхийн улс орнуудын хоорондын улс төрийн болон эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж байгаа, ялангуяа хөрш орнуудын эдийн засгийн байдал АНУ-ын болон Евро бүсийн зүгээс тавьж байгаа эдийн засаг болон худалдааны хоригоос шалтгаалан эрсдэлтэй, уул уурхайн салбарын уналт нь дотоодын эдийн засагт нөлөөлж агшсан цаг үед шинээр зохион байгуулагдсан Засгийн газраас 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зургадугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын нийт экспорт 2025 оны эхний таван сарын байдлаар 5.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурсан бөгөөд үүнээс нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам. доллараар буурсан.
Нүүрсний үнийн уналтаас шалтгаалан улсын төсвийн орлого буурч, улмаар макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн энэ удаагийн төсвийн тодотгол нь хэд хэдэн онцлогтой байгаа. Нэгдүгээрт; 2025 оны төсвийн тодотгох хуулийн төслийг дагуулан 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлиийн тухай хоёр хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хамт өргөн мэдүүлэгдсэн. Өөрөөр хэлбэл 2025 оны төсвийн тодотголтой хамт Төсвийн хүрээний мэдэгдэл буюу дөрвөн жилийн хугацааны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн 36 тоо өөрчлөгдөхөөр байна. Энэ нь төсвийн тогтвортой байдалд шууд утгаар сөргөөр нөлөөлж байгаа. Урьд өмнө нь аль ч Засгийн газрын үед нэг жилийн төсвийн тодотголыг хийхдээ хоёр Төсвийн хүрээний хүрээний мэдэгдлийг хөндөж байгаагүй. Хоёрдугаарт; 2025 оны төсвийн тодотголын хамт дөнгөж сарын өмнөхөн УИХ-аас баталсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-2028 оны төсөөлөлд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг оруулж ирж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5 дахь заалт буюу “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, түүний нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш гурваас доошгүй сарын хугацаанд жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх, батлахыг хориглоно” гэсэн заалттай зөрчилдөж байгаа.
Гуравдугаарт; 126 гишүүнтэй шинээр бүрэлдсэн парламент жил хүрэхгүй хугацаандаа 2024 болон 2025 оны жилийн батлагдсан төсвүүдэд тодотгол хийж байгаа нь хүндхэн сорилт болж байна.
Дөрөвдүгээрт, мэргэжлийн байгууллагууд, олон улсын банк санхүүгийн байгууллагууд тухайлбал; Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2024 оны аравдугаар сард манай улсын 2025 оны эдийн засгийн өсөлт болон нүүрсний үнийн бууралтыг урьдчилан таамаглаж анхааруулж хэлж байхад үл тоомсорлон Засгийн газар, УИХ-аас 2025 оны төсөв болон Төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Тавдугаарт; 2025 оны эхнээс нүүрсний үнийн уналт бий болох нь тодорхой байсныг үл харгалзан төсөвт тодотгол хийхгүй цаг хугацаа алдсан, Зургаадугаарт; Төсвийн орлогын өөдрөг төсөөллийн алдаанаас үүдэн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлүүдэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн зэрэг асуудлууд байна.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2810865/ линкээр орж унших боломжтой.
"Өдөрт 5 онгоц дүүрэн БНСУ-ын жуулчин Монголд ирж байна"
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Хотын гудамжаар алхахад цөөнгүй гадаад жуулчинтай таарч байна. Иргэдийн зүгээс "Энэ жил Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна" гэдгийг хэлж байна. Салбар дахь мэргэжлийн холбоон дээр ямар тоон статистик байна вэ?
-Энэ оны зургадугаар сарын 26-ны байдлаар Монгол Улсад 329, 042 гадаад жуулчин ирсэн байна. Энэ тоон үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 24 хувийн өсөлтийг харуулж байна. Анх удаа өнгөрсөн зургадугаар сард 87 мянган жуулчин хүлээн авлаа. Өдөрт дунджаар 2700-3500 орчим гадаад жуулчин Монгол Улсын хилээр орж ирж байна. Бид энэ тоон статистикийг Хил хамгаалах ерөнхий газраас өдөр бүр авдаг. Хил хамгаалах ерөнхий газар нь гадаад жуулчдын зорилгыг ангилж, Монгол Улсад байнгын оршин суух, албан хэргээр ирэх, суралцах гэсэн гурван төрлийн визний мэдүүлгээс бусдыг нь аялал жуулчлалын зорилгоор ирж байна гэж авч үздэг. Учир нь Монголд бизнес уулзалтад оролцсон ч гэсэн зочид буудалд байрлаж, үйлчилгээ авдаг. Тиймээс энэ тоо гадаад жуулчдын тоон дээр баттай ордог. Мөн хилийн боомтуудын мэдээллийг маш дэлгэрэнгүй авдаг. Өмнө нь бид долоо хоногт 12 нислэг авдаг байсан бол 2024 оноос эхлэн өдөрт 12-15 нислэг хүлээн авдаг болсон. Энэ бол гадаад жуулчдын тоог нотолж байгаа нэг үзүүлэлт.
Жишээлбэл, нэг өдөрт 1000 гаруй жуулчин Өмнөд Солонгос улсаас ирж байна.
Монгол Улс нь ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг учраас авто замын боомтоор жуулчид бас орж ирдэг бол БНСУ-ын жуулчид зөвхөн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын хилийн бүсээр орж ирдэг. Ойролцоогоор таван онгоц дүүрэн Өмнөд Солонгосын жуулчин Монголыг зорин ирж байна. Үүний дараагаар БНХАУ, ОХУ орж байга бол дараагаар нь Япон, АНУ, Герман, Франц, Австрали, Их Британи, Беларусь, Турк улсын жуулчид олноор ирэх хандлагатай байна. Энэ оны бүтцийг харахад, Монгол Улс зөвхөн Азийн орны жуулчин гэлтгүй Европын орнуудад маркетингийн үйл ажиллагаагаа жигд, идэвхтэй явуулсны үр дүн юм.
-Эдгээр орнуудаас гадна өмнө нь Монгол Улсад огт ирж байгаагүй дэлхийн бусад орны гадаад жуулчин хэр бүртгэгддэг вэ?
-Дэлхийн бусад орноос нэг жуулчин ирэх тохиолдол ч бий. Монгол Улс эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дэлхий дахинаа танигдаж байгаагийн илрэл. Зарим жуулчид олон улсын байгууллагын шугамаар анх удаа Монголыг зорин ирэх магадлалтай. Монгол Улс тухайн улс оронд гадаад харилцааны хамтын үйл ажиллагааны янз бүрийн хурал зөвлөгөөн зохион байгуулах, төрийн өндөр дээд айлчлал, уулзалтыг зохион байгуулж байгаатай холбоотойгоор Арабын улс, Африкын орнуудаас жуулчин ирдэг.
-Монгол Улс 2024 онд анх удаа 808 мянган жуулчин хүлээн авсан. Харин энэ жил нэг сая жуулчин хүлээн авах зорилгыг тавиад буй. Энэ зорилтод хүрэх боломжтой гэж харж байна уу?
-Бид өнгөрсөн жил нэг сая гадаад жуулчин хүлээн авах үйл ажиллагаанаас нэг хэсэг хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй. Тэр нь хил орчмын аялал жуулчлал юм. Учир нь өнгөрсөн жил Монголд УИХ-ын ээлжит сонгууль болж, энэ чиглэлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх гэрээ хэлцлүүдийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргахад улстөржүүлж эхэлсэн. Нэр бүхий УИХ-ын гишүүн "Монгол Улсад олон тооны хятад иргэдийг оруулж ирэх гэж байна" гэдэг шуумыг тараасан. Бид хоёр улсын хил хооронд зорчих үнэмлэх гэж байдаг. Монголчууд ч гэсэн цагаан хуудсаар Алтанбулаг хилийн боомтоор гардаг шүү дээ. Заавал гадаад паспорт шаардахгүй гэсэн үг.
Хятадын хил орчимд байгаа иргэдийг Монголд 1-7 өдөр худалдан авалт хийж, үндэсний бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор үйл ажиллагаа зохион байгуулахаар ярьсан юм.
БНХАУ-ын Хянган аймаг дээр гэхэд, хил орчмын аялал жуулчлалд оролцвол 500 юанийн ваучер олгодог. Бид энэ мөнгөнд нь таарсан аяллын хөтөлбөрийг боловсруулж, хилийн бүс нутгуудад наадам, эвент зохион байгуулахаар төлөвлөж байсан. Энэ талаар хоёр улсын Засгийн газар нэг жил гаруй хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Байгаль орчин, уур амьсгалын яам гээд тал талын оролцогчид ярилцаж тохирсон. Гэтэл говийн бүсэд нэр дэвшсэн улстөрчдөөс болоод энэ төлөвлөгөө зогссон. Хэрвээ энэ зогсоогүй байсан бол өнгөрсөн жил нэг сая жуулчин хүлээж авах байсан. Хил орчмын 6-7 боомтоор гадаад жуулчин хүлээн авах бүрэн боломжтой. Салбарын шинэ сайдтай энэ асуудлаар хандаж "Эхний ээлжид хил орчмын аялал жуулчлалыг долоо, найм, ес, 10 дугаар сард явуулмаар байна" гэдэг хүсэлтийг тавьсан.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2810570/ энэ линкээр орж унших боломжтой.
"Боловсролын ерөнхий газартай чиг үүрэг давхацдаг агентлагуудыг цөөлнө"
Боловсролын сайд П.Наранбаяраас төсвийн тодотгол болон бусад цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Төсөвт тодотгол хийснээр Боловсролын салбараас нийт хэчнээн төгрөгийн санхүүжилт хасагдаж байна?
-Боловсролын салбарт урсгал зардалтай нийлээд 204 тэрбум төгрөгийг өнгөрсөн жилийнхээ төсвөөс танах шаардлагатай гэж тооцсон байсан. Үүн дээр тоног төхөөрөмжийн 17 тэрбум төгрөг байгаа. Түүнчлэн царцсан барилгуудыг оруулаад нийт 33 тэрбум төгрөг болж байгаа юм. Хөрөнгө оруулалт талдаа 17 тэрбум төгрөг, цаана нь дандаа шинээр баригдсан сургууль цэцэрлэгийн самбар, сандал, ширээ, компьютер, хүүхдийн хичээлийн хэрэгслүүд, дотуур байрны зөөлөн эдлэл, цэцэрлэгийн тоглоом гэх мэт хүүхдийн сурах орчнийг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай ажлууд байгаа. Хамгийн харамсалтай нь энэ тавдугаар сарын 31-ний өдөр, хагас сайн өдөр таарсан. Хэрэгжилтийн үе тавдугаар сарын 31-ний өдрөөр шууд зогсох буюу танах ёстой болсон. Бид бас албан ёсоор хүсэлтээ өгсөн. Гэхдээ Төрийн худалдан авах газар гэж тусдаа өөр газар зохион байгуулдаг учраас цаг алдсаны улмаас энэ хоёр төсөл орж чадсангүй.
-Хуулийн хугацаандаа худалдан авалтаа хийж чалаагүй, хариуцлагагүй байдал хэнтэй холбоотой вэ? Сайд таньтай холбоотой юу? Эсвэл Худалдан авах ажиллагааны газартай холбоотой гэж та дүгнэж байна уу?
-Манайд амжилттай дүгнүүлсэн төслүүд олон бий. Гэхдээ хариуцлагагүй явдал мөн үү гэвэл мөн. Зохион байгуулалтыг ч бас зөвхөн нэг яам хийхээ больсон. Бүгдийг нь Төрийн худалдан авах газар луу татаж хийж байгаа. Тэгэхээр, энэ процессийг төрийн байгууллага хоорондын цаг алдсан явдал гэж дүгнэж болно.
-2025 оны төсвийн тодотгол хэлэлцэхтэй зэрэгцээд, 2024 оны төсөвийн гүйцэтгэлийн асуудлыг бас хэлэлцэж байгаа. 2024 онд танай яам гүйцэтгэлээ хэр амжилттай дүгнүүлсэн бэ?
-Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ гэдэгт ихэвчлэн сургуулийн харуул, цэцэрлэгийн манаа, цэвэрлэгээ үйлчилгээ ордог. Төрийн албан хаагчдыг шууд ажилд аваад төрийн үйлчилгээний алба болгоод яваад байхаар төсөвт өгч байгаа дарамт маш их байдаг. Шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн харуул, үйлчилгээ, цэвэрлэгээ гэсэн зүйлүүдийг хувийн аж ахуй нэгжээр гүйцэтгүүлээч гэсний дагуу энэ ажлууд явсан. Нөгөө талдаа дотуур байрны засвар үйлчилгээ, дотуур байранд байх бүх үйлчилгээнүүдийг бусдаар гүйцэтгүүлэх рүү оруулсантай холбоотой.
-Энэ жил улсын хэмжээнд хэчнээн багш дутагдалтай байгаа вэ? Боловсролын салбарын удирдах албан тушаалтнуудыг цомхотгох байдлаар төсвөөс хэчнээн төгрөг хэмнэх боломжтой гэж үзэж байна вэ?
-Есөн хувь тодотгоно гээд бүгдийг нь тэгшитгэнэ гэдэг боломжгүй зүйл. Хоёрдугаарт, үүнд багш, эмчийг хамруулахгүй гэдгийг мөн заасан байгаа. Харин боловсролын орчныг бүрдүүлэхэд үүрэг гүйцэтгэдэг албан хаагчид үүнд яригдах юм шиг байна. Бидний барьж байгаа бодлого бол эхлээд салбар дотор байгаа хэлтсүүдээ цөөлнө. Дээр нь нэмээд Боловсролын ерөнхий газартай чиг үүрэг давхацдаг агентлагуудыг цөөлнө. Тэгээд аймаг, нийслэл, дүүргийнхээ чиг үүргүүдийг эргэн харна. Үүнтэй уялдаж цомхотгол явах ёстой.
-ЭШ-тай холбоотой маргаанд цэг тавьж чадсан уу?
-Энэ тал дээр гэвэл ямар нэгэн блюпринт, хичээлийн хөтөлбөрөө зөрчсөн асуудал тогтоогдоогүй. Энэ талаар өнөөдөр мөн Ардчилсан намын бүлэгт тайлбар өгсөн. Мэргэжлийн байгууллагынх нь тайлан гарсан байгаа. Мэргэжлийн ажлыг хамаагүй улс төржүүлж болохгүй байх. Бүх шалгалтын материал ил болсон.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2810614/ линкээр нэвтэрч унших боломжтой.
Нэргүй 7 цагийн өмнө 81.9.119.102
😉 Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 9 цагийн өмнө 202.126.89.171
Монголчууд бид Хот сууриндаа ЯМАР Ч ХОГГҮЙ. УТААГҮЙ, НУС ЦЭРЭЭ ХАЯДАГГҮЙ, ТҮГЖРЭЛГҮЙ , ЦЭВЭРХЭН САЙХАН хот сууринд аж төрж үзэх болох уу ? үзэхийн тулд нийтээр яах ёстой вэ
сө 2025-07-05 122.201.31.97
энэ судлаач Ууганбаатарын дэргэд жинхэнэ эдийн засагч, санхүүч байгаа юм даа
зочин 2025-07-05 66.181.182.118
Сангийн яамны бодлого зөв, Төсвөө аль болохоор бага танаж, харин зардлаа аль болохоор хэмнэж, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлын ихэнхийг хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа нь буруу юм уу, Манайд боломж багагүй байна, Нүүрсний үнэ эрс унасан ч саяханы мэдээгээр манай валютын нөөц өссөн байна лээ Энэ бол гадаад худалдааны хэмжээг нэмэгдүүлсэний л үр дүн биз, Хушуу дүрж гай болохоор,хэрэгтэй зүйл хийхэд гараа дүрж нэмэр болж бай,
Гуцөө, хулгайчдаа өмөөрцөн щаажээнэ nu3даа чинь 2025-07-05 202.9.47.44
Битгий худлаа щаа, вальют чинь 2.5 болсон гэж байна, юуны чинь өсөх. Танай жавхлан чинь 10 тэрбум долларын нүүрсний хулгайгаараа удахгүй баригдаж цаазлуулах болно!