Их гүрнүүдийн геополитик Төв Азийн бүс нутагт эрчимтэй идэвхжиж байна

Их гүрнүүдийн геополитик Төв Азийн бүс нутагт эрчимтэй идэвхжиж байна

Их гүрнүүдийн геополитик Төв Азийн бүс нутагт эрчимтэй идэвхжиж байна

Цаг үеийн асуудалтай холбогдуулан олон улс судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаярын нийтлэлийг хүргэж байна.


 Монгол Улс ардчилсан улс мөнийн хувьд иргэд өөрсдийн үзэл бодлоо чөлөө илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй билээ.  Гэхдээ  сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгч, дипломат алба, олон улсын нэр хүндэд илт харш үйлдлүүдийг зохион байгуулалттайгаар явуулах боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төв Азийн орнуудалд хийсэн төрийн айлчлалуудыг “дэлхийн шившиг” болсон мэтээр  бодит байдлыг илтэд мушгин гуйвуулсан, бусармаг, өдөөн турхирсан шинжтэй нийтлэлүүдийг санаатайгаар гаргах болов. Энэхүү бусармаг үйлдэлдээ төрийн институцүүдийг хооронд нь хагаралдуулах, захиалгаар гадаадын нэр нэр хүндтэй хэвлэлүүдийн индэр ашиглан гүтгэлэгийн шинжтэй хийх болсон байна. Тэдгээр нь бодит үнэнтэй огтхон ч нийцэхгүй байгаа тул мэргэжлийн судлаач хүний хувьд дээрхийг албан ёсоор няцааж байгаа болно.

Монгол Улсын газарзүйн байршил  нь Зүүн хойд Ази, Төв Азийн солбилцол дээр оршдог онцлогтой. Төв Азийн чиглэл Монгол Улсын гадаад бодлогод мэдэгдэхүйц орхигдож ирсэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Тиймээс Монгол Улс гадаад харилцааны шинэ сэргэлт,  гадаад бодлогын тэнвэрийг хадгалах хүрээнд дурьдсан чиглэлд дипломат ажиллагаагаа идэвхжүүлснээр гадаад харилцааны орон зайгаа шинээр тэлж байна  гэж үзэж болно.

Энэ бол үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой асуудал юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1-д “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна”, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын 14.3-т “Азийн бусад улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох”, 14.5-т “Хөгжиж буй улсуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийн зэрэгцээ НҮБ, “77”-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон талын хүрээнд хамтран ажиллах”-аар тус тус заасан.

Шууд хэлэхэд хамгийн том аюул гадна талдаа биш, харин дотооддоо байгааг өгүүлэх юун. Бидний хамгийн их ярьж хэлэх дуртай АНУ-ын Нью-Йоркийн улсын их сургуулийн профессор Алвин Мажид (Alvin Majid) , Айова  улсын их сургуулийн профессор Ричард В.Мэнсбах (Richard W. Mansbuch) нарын бичсэн “ХХI зууны Монгол Улсын аюулгүй байдал: Холбоотон биш нөхөр ба түншийн эрэлд” өгүүлэлд чухал санааг цохон тэмдэглэсэн байдаг. Тухайлбал,  Монгол Улсын аюулгүй байдалд зөвхөн хоёр хөршийн зүгээс аюул учирна гэхээсээ илүүтэй Монголчуудын олонхийн хувьд улс төрийн талцал, эв нэгдэлгүй байдал, ядуурал, эрүүл мэнд, боловсролын байгууллагын доройтолт, хүрээлэн буй орчны бохирдолт илүү аюултай байж болох юм.  Угтаа ирэх жилүүдэд гадаадын албадлага, цэргийн түрэмгийлэлээс илүү том байж болох аюулыг дээрх байдал бий болгох магадлал өндөр байна” гэсэнтэй бие санал нэг  байгаа болно.

Өнөөдөр Монгол Улс Зүүн хойд Ази, Төв Азийн бүс нутагт газар нутагийн аливаа маргаан байхгүй  байгаа нь үндэсний аюулгүй байдлын чухал ололт мөн.

  Яагаад Төв Азийн бүс нутагт анхаарал хандуулах ёстой вэ?

Сүүлийн жилүүдэд ардчилсан их гүрнүүдийн геополитик ч Төв Азийн бүс нутагт маш эрчимтэй идэвхжиж эхэлсэн. Хүйтэн дайн дууссаны дараа ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан исламын шашинт таван улс улс төрийн тусгаар тогтнолоо олсноор Төв Ази гэсэн геополитикийн бие даасан шинэ бүс нутаг буй болсон юм.   ХХI зууны эхний 25 жилд Төв Ази төр-хувийн хэвшил хосолсон нийгэм-эдийн засгийн онцлог бүтэцтэй, эрчим хүчний үлэмж баялагтай бүс нутаг болж гарч ирсэн. 2001/09/11-ний үйл явдал, Арабын хавар, Сирийн иргэний дайн, Иламыг улс бүлэглэл гарч ирсний дараа олон улсын терроризм, экстремизм, сепаратизм нутагших хамгийн боломжтой бүс нутаг гэж үзэх болсон.

Төв Азийн геополитикийн шинэ нөхцөл байдал нь Монгол Улстай ижил статустай ШХАБ-ын ажиглагч гишүүн орны нэг Афганистанаас АНУ цэргээ гаргасны дараа радикал талибан хөдөлгөөн 2021 оны наймдугаар сард хяналтаа бүрэн тогтоож эхэлсэн нь тус бүс нутгийн ойрын ирээдүйн төлөв байдлыг ихээхэн ээдрээтэй болгож эхэлсэн билээ.

Өнөөдөр Төв Азийн бүс нутагт явуулж буй ОХУ-ын геополитикийн тэргүүн шугамд таван улсад оршин амьдарч буй 4.8 сая орос иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд төвлөрч байгаа нь мэдээж. Тухайлбал, Казакстанд 3. 4 сая буюу нийт хүн амын 15.5 хувь, Узбекистанд 720.3 мянга буюу хүн амын 2.1 хувь, Киргизстанд 364.5 мянга буюу хүн амын 6.2 хувь, Тажикстанд 34.8 мянга буюу хүн амын 0.5 хувь, Tуркменистанд 297.9 мянга буюу хүн амын 4  хувийг орос угсаатнууд эзэлж байна.

Төв Азийн таван улс ОХУ-той тогтоосон шинэ харилцаагаа сэвтүүлэхгүйгээр Турк, Арабын баян орнуудын санхүү-эдийн засгийн тусламжид түшиглэх бодлого явуулж буй   нэг учир шалтгаан нь тэдгээр улсуудыг лалын шашин шүтлэг нягт холбож байгаа явдал юм.

Нөгөө нэг чухал хүчин зүйл нь Төв Азийн цээжинд орших Каспийн тэнгисийн сав нутгийн гео-эдийн засаг онцгой анхаарал татдаг нь дурьдсан бүс нутаг нь үлэмж их нөөцтэй байгалийн хий, газрын тосны баялаг ордууд юм.  АНУ Эрчим хүчний мэдээллийн газрын (U.S. EIA) нарийвчилсан тооцооллоор Каспийн тэнгисийн сав газарт 48 тэрбум баррель газрын тос, 292 их наяд шоо метр байгалийн хийн нөөц байгаагаас Туркменистанд 45 их наяд шоо метр хий ногдож байна.

Өөр  нэг хүчин зүйл бол Хятадын “бүс,  зам” суурь бүтэц (infrastructure), ложистикийн мега санаачилгын хүрээнд асар их хэмжээний  юанийн зээлд суурилсан гео-эдийн засгийн бодлого, концессын дипломаси, бүс нутгийн эрчим хүчний эх сурвалжийг үлэмж хямд үнээр авах зөөлөн хүчний бодлого идэвхжсэн явдал юм.

2023 оны тавдугаар сард  Шиань хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад-Төв Азийн анхны дээд түвшний уулзалтыг зохион байгуулав. Энэ уулзалт нь 2015 онд АНУ болон бүс нутгийн таван улсын хооронд байгуулагдсан С5+1 дипломатын платформтой ижил загвартай боловч төрийн тэргүүнүүд оролцсоноороо ялгаатай байв. Ши Жиньпин оролцсон таван улсын төрийн тэргүүнд дотоод аюулгүй байдал, үндэсний батлан хамгаалалтын чиглэлээр туслалцаа үзүүлэх санал тавьсан нь эдгээр улс орнууд уламжлал ёсоор ОХУ-аас дэмжлэг хүсдэг байсан салбар юм. Энэ нь Бээжингийн өмнө нь голчлон “Бүс ба Зам” санаачилгаараа дамжуулан эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарч ирсэн бодлогоосоо өөрчлөгдөж буйг харуулдаг. Хятад болон бүс нутгийн орнуудын харилцаа худалдаа, хөрөнгө оруулалт дээр төвлөрсөн хэвээр байгаа ч эдгээр салбарын хөгжил нь аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахтай шууд холбогддог.

Төв Азийн орнуудын хувьд ОХУ-ын Украинд хийж буй цэрэг дайны ажиллагааны  зарим амжилтгүй байдал хийгээд анхаарал  суларсан зэрэг нь тус улсын бүс нутгийн аюулгүй байдлыг баталгаажуулагч гэсэн байр суурийг нь ганхуулахад хүргэсэн.

2022 онд Киргизстан,  Тажикистаны хооронд гарсан хилийн мөргөлдөөний үеэр ОХУ-ын оролцоо бараг байгаагүй бөгөөд Каспийн тэнгисийн цаана Оросын Армянуудыг дэмждэг бодлого Азербайжаны 2023 оны есдүгээр сарын цэргийн ажиллагааг зогсоож чадалгүй, Нагорный Карабах дахь Армяний хяналтыг эцэслэсэн. Үүний өмнө Армяний Ерөнхий сайд Никол Пашинян хэлэхдээ: «ОХУ хүссэн ч Армений аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна… Энэ жишээ бидэнд аюулгүй байдлын асуудлаар зөвхөн нэг түншээс хамааралтай байх нь стратегийн алдаа болохыг харуулж байна» гэжээ. Армени нь Казакстан, Киргизстан, Тажикистантай адил ОХУ-ын голлох рольтой “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага” (ОДКБ)-ын гишүүн юм.

Ши  Жиньпин дээд түвшний уулзалтын гол илтгэлдээ “Хятад улс Төв Азийн орнуудыг хууль сахиулах, аюулгүй байдал, батлан хамгаалахын чадавхыг нь бэхжүүлэхэд туслахад бэлэн байна. Мөн бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах, терроризмтой тэмцэхэд бие даасан хүчин чармайлтыг нь дэмжинэ” хэмээн мэдэгдсэн байдаг. Уулзалтын үр дүнд батлагдсан “Шианийн Тунхаглал”-д  “Хятад улс Төв Азийн орнуудын хөгжлийн зам, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, бие даасан гадаад болон дотоод бодлогыг нь бүрэн дэмжинэ” хэмээн тусгасан байна.

2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн урилгаар С5+1 форматын хүрээнд АНУ, Төв Азийн Гадаад хэргийн сайд нарын анхдугаар уулзалт амжилттай зохион байгуулагдаж Афганистаны дайн, Сирийн иргэний дайн, олон улсын терроризмын эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны асуудлыг хөндсөн. 2016 оны Вашингтон хотноо зохиогдсон хоёрдахь уулзалтаар олон улсын терроризмын эсрэг Бүс нутгийн яриа хэлэлцээний форум, Төв Азийн бизнесийн өрсөлдөх чадавх, Төв Азийн тээврийн коридорийн хөгжилт зэрэг өргөн хүрээтэй асуудлууд хэлэлцэгдсэн  байдаг.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2023 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр Казакстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан болон Узбекистаны удирдагчдын дээд түвшний  уулзалтыг  анхудаа зохион байгуулсан нь түүхэн үйл явдал байв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Төв Азийн орнуудын удирдлагатай хил хамгаалалт болон хууль сахиулах байгууллагуудын чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэж,  90 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ хүрээнд терроризм, хар тамхи, зэвсгийн хууль бус наймааг зогсоох зорилгоор сургалт, тээврийн хэрэгсэл болон тоног төхөөрөмж нийлүүлсэн байдаг.

Сайхь дээд түвшний уулзалтын  дараа Төв Азийн удирдагчид  тун удалгүй аравдугаар сард Германы канцлер Олаф Шольцын зохион байгуулсан дээд түвшний уулзалтад оролцохоор Берлинд хүрэлцэн ирсэн юм. Украинд болж буй дайн (мөн Афганистаны дайны төгсгөл) нь зөвхөн АНУ ба Төв Ази төдийгүй Европ ба тус бүс нутгийн хоорондын харилцааг өргөн хүрээнд дахин тооцоолоход хүргэж байгааг онцолсон билээ. ЕХ-ны орнуудын дотроос Герман нь Төв Азийн орнуудын хамгийн чухал түншүүдийн нэг бөгөөд энэ нь дээд түвшний уулзалтын ач холбогдлыг улам нэмэгдүүлжээ.      Уулзалтаас гаргасан Хамтарсан Мэдэгдэл өргөн хүрээтэй байсан бөгөөд Герман болон Төв Азийн хооронд “Стратегийн бүс нутгийн түншлэл” тогтоох тохиролцоогоор өндөрлөсөн. Энэ хүрээнд талууд дараах дөрвөн чиглэлээр одоо байгаа хамтын ажиллагаагаа “бэхжүүлж, шинэ шатанд гаргана” гэжээ. Үүнд: эдийн засаг, эрчим хүч, байгалийн нөөц; бүс нутгийн хамтын ажиллагаа ба сөрөн тэсвэрлэх чадавх; уур амьсгал ба хүрээлэн буй орчин; хүн хоорондын харилцаа багтсан байна.

Хамтарсан Мэдэгдэлд онцгойлон дурдсан нэг зүйл бол “Дундад коридор”-ыг дэмжиж буй явдал байв. Энэ нь Евразийн эх газрын дундуур тээвэр, худалдааны сүлжээ байгуулах санаачилга бөгөөд сүүлийн жилүүдэд Транс-Каспийн олон улсын тээврийн зам (TITR) гэх зэрэг нэрээр нэрлэгдэж иржээ. Украинд болж буй дайн болон Европ, Оросын хоорондох геополитик, эдийн засаг, эрчим хүчний харилцааны дахин өөрчлөлт нь Дундад коридорыг бодит ажил хэрэг болгох хэрэгцээ, хөшүүргийг бий болгосон. ЕХ-ны захиалгаар 2019 оны ЕХ-ны Төв Азийн стратеги болон 2021 оны “Дэлхийн гарц” стратегийг хэрэгжүүлэх зорилгоор Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD)-аар хийлгэсэн судалгаанд Төв-Каспийн тээврийн сүлжээ (CTCN), ялангуяа Казакстаны өмнөд нутгаар дайран өнгөрөх зам нь Европ ба Төв Азийг холбох хамгийн тогтвортой тээврийн зам гэж дүгнэжээ. Энэхүү судалгаа 2021 оны арваннэгдүгээр сараас 2023 оны зургадугаар сар хүртэл үргэлжилсэн байна. Герман-Төв Азийн Хамтарсан Мэдэгдэлд уг судалгааг тодорхой дурьдсан бөгөөд Герман улс “эдгээр санаачилгыг үндэсний болон ЕХ-ны түвшинд дэмжихээ амлалаа” гэж хэвлэлүүд тэмдэглэж байв.

Европын Холбоо-Төв Азийн тав орны удирдагчдын анхны дээд түвшний уулзалт 2025 оны дөрөвдүгээр сард Узбекистаны Самарканд хотноо болов. ЕХ-ыг Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар төлөөлөн оролцсон. Уулзалтыг Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев зохион байгуулсан юм. Манай харилцаа одоогоор бүрэн чадавхидаа хүрээгүй байна. Манай түншлэл бол зорилго биш, аялал юм. Энэ дээд түвшний уулзалт нь харилцааны шинэ хэмжээсийн эхлэл бөгөөд нэг удаагийн үйл явдал биш байх болно.” гэж Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта мэдэгдсэн.

Тэрбээр цааш нь хэлэхдээ: Геополитикийн дэлхий болон бүс нутгийн орчин хувьсан өөрчлөгдөж буй энэ үед удирдагчид ЕХ болон Төв Азийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үүрэг амлалтаа дахин нотолж, харилцаагаа стратегийн түншлэл болгон шинэ түвшинд хүргэхээр шийдвэрлэсэн.

Уулзалтын төгсгөлд удирдагчид Хамтарсан Тунхаглал гаргасан. Түүнд: Бид энх тайван, аюулгүй байдал, ардчиллын төлөө хамтран ажиллах, НҮБ-ын Дүрэм болон бүх улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарт нь хүндэтгэх үндсэн зарчмуудыг бүрэн дэмжихээ амлаж байна” гэсэн байна. Түүнчлэн хориг арга хэмжээг тойрон гарах явдлыг урьдчилан сэргийлэх нь ЕХ-Төв Азийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг удирдагчид онцлов.

Бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн хүрээнд удирдагчид 2025 оны гуравдугаар сард Киргизстан, Тажикистаны хооронд байгуулсан улсын хил тогтоох гэрээг сайшаан хүлээн зөвшөөрсөн.

2015 оны аравдугаар сард Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Төв Азийн таван орон ба Монгол Улсад дараалсан айлчлал хийсэн нь бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны хөгжилд шинэ үе шат болов. 2024 оны наймдугаар сард Японы Ерөнхий сайд Фумио Кишида Узбекстанд С5+Японы саммитыг зохион байгуулж, Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан боловч газар хөдлөлтийн улмаас дээрхийг хэрэгжүүлж чадаагүй “Phone Summit” хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулсан Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидатай хоёр талын уулзалт хийсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаасан бол Ерөнхий сайд Фумио Кишида “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ачаалал нэмэгдэж буйтай холбогдуулан нисэх буудлыг өргөтгөх чиглэлд Японы тал үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, Тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй хэмээн мэдэгдлээ.

Мөн Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа Япон Улсад болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хойшлуулах шийдвэр гаргасныг Монгол Улс ойлгож, хүлээн авсанд талархал илэрхийлэв.

2009 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Мён-Пак Казакстан, Узбекстанд, 2014 онд ерөнхийлөгч Пак Гынь-Хе Узбекстан, Казакстан, Туркменистан, 2019 онд ерөнхийлөгч Мүүн Жэ-Ин Туркменистан, Узбекстан, Казакстан, 2024 онд ерөнхийлөгч Юүнь Сог-Ёл Туркменистан, Узбекстан, Казакстанд тус тус айлчилал хийсэн нь тус бүс нутгийн өсөн нэмэгдэж буй ач холбогдлыг эрхгүй харуулав.

Туркменистан  1995 онд шинэ Үндсэн хуулиндаа тусгаж, НҮБ-аар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн “байнгын төвийг сахих” статусаа зарласан Төв Азийн анхны орон болсон билээ.   Туркменистан нь АНУ болон Турктэй худалдаа хийх, бараа экспортлохыг дэмждэг ч хамгийн том худалдааны түнш нь БНХАУ бөгөөд Хятад  Төв Ази–Хятадын хийн хоолойгоор Туркменистаны байгалийн хийн ихэнхийг худалдан авч байна. Туркменистан Орос, Иран улстай чухал худалдааны харилцаатай ба Афганистантай хийж буй хил дамнасан худалдаа мэдэгдэхүйц өсөн нэмэгдэж байна.

Туркменистан 2008 онд Бухарест хотноо зохиогдсон НАТО-гийн дээд түвшний уулзалтад оролцож, Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буштай уулзсанаар 2010 оноос 5 жилийн хугацаатай Туркменистаны армийг шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлж дууссан. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 2015 оны аравдугаар сарын сүүлчээр Туркменистанд айлчилж, эрчим хүчний салбарт 18 тэрбум ам. долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн. 2015 оны арваннэгдүгээр сарын 3-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ашхабадад ажлын айлчлал хийж Афганистаны зүгээс учирч болзошгүй терроризмын аюулыг бууруулахад ЕАБХАБ-ын хүрээнд Туркменистаны мэргэжилтнүүдийг сургах асуудлаар тохиролцож байв. Ерөнхиййлөгч Гурбангулы Бердымухамедов Жон Керритэй уулзахдаа хоёр орны харилцааг «new dynamic relationship» гэж нэрлэсэн юм.

2014 оны тавдугаар сард Туркменистаны төрийн тэргүүний  БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр “Стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосон. 2015 оны арваннэгдүгээр сард Ерөнхиййлөгч Гурбангулы Бердымухамедов Бээжинд дахин айлчилж, стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж “бүс, зам” санаачилгын хүрээнд Хятад-Төв Ази-Баруун Азийн эдийн засгийн коридор байгуулах,  хий дамжуулах транзит хоолой тавих, “гурван аюул” терроризм, сепаратизм, экстремизм болон олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцсэн юм. Эдгээр нь Үндсэн хуулиндаа заасан “байнга төвийг сахих” статустай нь зөрчилддөг хэмээн шүүмжлэх нь буй.

2006 оны есдүгээр сарын 8-нд Казахстаны Семипалатинскийн цөмийн туршилтын талбайд гарын үсэг зурсан «Төв Азийн цөмийн зэвсэггүй бүсийн тухай гэрээ» 2009 оны гуравдугаар сарын 21-нд хүчин төгөлдөр болж, 2012 оны тавдугаар сарын 3-нд Вена дахь Олон улсын атомын эрчим хүчний агентлаг дээрх гэрээг бүртгэж,  Цөмийн зэвсэггүй бүсийн бусад гэрээнүүдийн нэгэн адил уг гэрээний хавсралт Протоколд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн P5 2014 оны тавдугаар сарын 6-нд Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан нь  бүс нутгийн болон Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой байв.

Монгол Улс ба Төв Азийн бүс нутгийн орнууд далайн гарцгүй хөгжиж буй орнууд гэдэг утгаараа суурь бүтцийн нийтлэг сорилт бэрхшээлтэй тулгардаг нь дурьдсан чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зүй ёсоор нөхцөлдүүлдэг бөгөөд  НҮБ-д  Ажиглагч статустай Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны Тинк-Танк төвийнн хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломж шинээр гарч ирж байгаа болно.

Монгол Улс Төв Азийн гурван улс Казакстан, Киргизстан, Узбекстанд ДТГ-тай болсон. Өнгөрсөн болон энэ жилийн үйл ажиллагаанаас тэмдэглэхэд л Монголын бизнесийн байгууллагууд Узбекстан, Туркменистанд томоохон бизнесийн үйл ажиллагаа явуулж буй нь бизнес форумын үеэр тодорхой харагдаж байсан.

Ялангуяа Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг олон эх сурвалжаар ханган баталгаажуулах, тэрбум мод хөтөлбөр, цөлжилттэй тэмцэх чиглэлд Төв Азийн бүс нутаг нэн чухал ач холбогдолтой болж байна.

Монгол Улс Төв Азийн хамгийн том нутаг дэвсгэр, байгалийн баялаг, эдийн засгийн чадавхтай Казакстантай “Стратегийн түншлэл”, хамгийн олон хүн амтай, худалдаа-эдийн засгийн чадавхтй Узбекстантай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааны эрхзүйн үндсийг баттай тавьсан.

Геополитикийн шинэ орчинд Монгол Улс үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй, бие даасан тэнцвэртэй гадаад бодлого явуулсан нь сүүлийн 35 жилд Монгол Улсын гадаад харилцаанд гарсан хамгийн том ололт мөн.

Олон улсын харилцаанд туйлшрах хандлага гүнзгийрч, геополитикийн орчинд урьдчилан таамаглах боломж хязгаарлагдаж, тодорхойгүй нөхцөл байдал өсөн нэмэгдэж буй энэ үе шатанд гадаад харилцаагаа эрсдэлгүй хөгжүүлэх явдал маш чухал болсоор байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн сайн арга хэрэгсэл нь “тэнцвэртэй” гадаад бодлого мөн.

Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах тухайд ерөнхийлөгчийн институц, хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал гадаад харилцааны асуудлаар нэгдсэн бодлого явуулж, гадаад ертөнцтэй “нэг цонх”-оор харьцах,  өөрөөр хэлбэл, гадаад бодлогын асуудлаар нэг дуу хоолойтой байгаа нь  нэн чухал ач холбогдолтой.

Монгол Улс хоёр хөрш  болон Төв Азийн таван оронтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж буй нь “гуравдагч хөрш”-ийн бодлогод том гарз, том эрсдэл учирсан зүйл огт байхгүй болохыг мөн онцлон тэмдэглэх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарухито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад  төрийн айлчлал хийх гэж буй нь дээрхийн хариу болно.

Доналд Трампын шинэ Засаг захиргаа гадаад орнуудад үзүүлж буй Мянганы сорилтын сангаас 29 оронд хэрэгжүүлж байсан  13 тэрбум ам. долларын 37 компакт гэрээний тусламжийн хөтөлбөрийг зогсоож, түүнд үнэлгээ хийж буй бөгөөд харин өнгөрсөн тавдугаар сарын сарын 26-нд ганцхан  Монгол Улсад хэрэгжүүлж буй Мянганы сорилтын корпорацийн (MCC) 350 сая ам. долларын Улаанбаатар хотыг ундны усаар хангах тусламжийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Үүний дараахан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой  утсаар ярилцаж, Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн үзэл санааны дагуу баяжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлж, Гадаад харилцааны сайдын АНУ-д 2024 онд хийсэн айлчлалын мөрөөр Англи хэлийг заах ба сурах төгөлдөршил төвийг нээх зэрэг ажил эхнээсээ бодит ажил хэрэг болж буйг онцолж,  АНУ-ын “United Airlines” компани Токио-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэлснээр хоёр улсын хооронд зорчих урсгал, аялал жуулчлал, бизнесийн харилцаа нэмэгдэх ач холбогдолтойг тэмдэглэж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад өргөжүүлэх, тухайлан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангахаар тохиролцсон билээ.

2023 оны арваннэгдүгээр сард ЕХ-ноос “Сайн засаглал, тогтвортой хөгжил”-ийн болзлыг хангасан хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг худалдааны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн дагуу Монгол Улсад олгодог тарифын хөнгөлөлтийг  2027 он хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Тус хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Европын зах зээл дээр гаалийн “Тэг” тариф эдэлдэг тул дээрх шийдвэр нь Монголын бизнес эрхлэгчид ЕХ-ны 450 сая хэрэглэгчтэй зах зээлд нэвтрэх, экспортын барааны төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

2022 оны арваннэгдүгээр сард Египетийн Шарм Эль-Шейх хотноо зохиогдсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс нь ЕХ-ны ногоон санаачилгын нэг болох “Ойн түншлэл”-ийн яриа хэлэлцээнд оролцож байгаа Азийн анхдагч орон болж,   2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газар, ЕХ хамтран Тогтвортой ногоон хөгжлийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Дурдсан зөвлөгөөн  нийт 14 сая еврогийн буцалтгүй тусламжийн хүрээнд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, техник, мэргэжлийн боловсрол, сургалтын (МСҮТ) салбарт хэрэгжих төслүүдийн бэлтгэл арга хэмжээ болов.

Ковид цар тахлын үр дагавар, Орос, Украины дайн, Д.Трампын гадаад, дотоод бодлого олон зүйлийг шинээр эргэцүүлэх боломжийг олгож  байна.

Монгол Улс гадаад харилцаанд шинэ сэргэлтийн хүрээнд идэвхтэй, тэнцвэртэй гадаад бодлого явуулж буй нь дэлхий нийтийн дэмжлэгийг хүлээж байгаа билээ. Идэвхтэй гадаад бодлого нь  өөрөө батлан хамгаалах хүч чадавх болдог ажгуу.

Монгол Улсын “гуравдагч хөрш” гүрнүүдээс хэн нь ч Монгол Улсыг гадаад харилцаандаа “дэлхийн шившиг” болж буй тухай албан ёсоор мэдэгдээгүй байхад монголчууд өөрсдөө өөрсдийгөө унагаж буй нь л “дэлхийн шившиг” болж байгаа билээ.

Өнөөдөр бид Үндсэн хуульт байгуулалыг бататган бэхжүүлэх, Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх, Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, Нийгмийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал болой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.102

🙂 Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.219

Бүх улс оронтой найрсаг харилцаатай байх нь монгол улсын гадаад бодлогын гол асуудал мөн. Төв азийн орнууд бол эдийн засгийн хувьд хүчирхэг улсууд бөгөөд Монголтой газар зүйн хувьд ойр оршдог. Ерөнхийлөгч африк, Америк тивийн жижихэн улсад очсон бишдээ. Шүүмжилж байгаа улсууд нь сөрөг хүчнийхэн л байж таарна. Үнэн тэнэглэх юмаа. Аль улсад айлчлахаа бусдаар заалгах болж байна уу

Avatar

Зочин 9 цагийн өмнө 66.181.184.187

Энэ бас хэн бэ.

Avatar

Уланбаяр 8 цагийн өмнө 202.9.47.44

Энэ бүдүүн авгай шиг өвгөн чинь Уланбаяр хэмээх улааны үлдэгдэл биз дээ.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.185.188

ЭНЭ ТУРАНХАЙ ӨВГӨН ЗОХИОГЧИЙНХ НЬ НЭРИЙГ ЗӨВ БИЧИЖ СУРМААР ЮМ БАЙНА. МОНГОЛ ХЭЛНИЙ ЭНГИЙН ДҮРЭМ МЭДДЭГГҮЙ НӨХДҮҮД ВАГОН ВАГОНААРАА Л БАЙНА ДАА. ТЭГЭЭД ИХ МЭДЭГДЭГЧИЙН ТОГЛОХЫГ ОРОЛДОХЫГ НЬ ЯАНАА ТА МИНЬ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.126.89.158

буурна бурна

Avatar

Гуцөө 11 цагийн өмнө 202.9.47.44

Энэ бүдүүн эмгэнээр заалгалаа юу!

Avatar

Иргэн 11 цагийн өмнө 49.0.139.91

ГЕО Үндсэн зураг ийм байгааг хэлсэнд талархав. Үүдний адсага байдаг л гэдэг үү. 5 орны чиглэл чухал л юм байна. Хоёр хөршөөс ойр байж ч мэдэх үүд ч юм билүү.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.55.188.99

шившиг ба пялдага

Avatar

Зочин 12 цагийн өмнө 66.181.183.36

Төрөө хүндэтгэж байх ёстой.

Avatar

** 2025-07-05 202.9.47.44

Худлаа юм зохиогоод л шаааж явахаас өөр хийсэн юмгүй, энэ балай юм тархи угаагаад өөрийгөө мундаг гол дүр гээд бодцон нарцист.

Avatar

зочин 2025-07-05 66.181.182.118

Хоёр хөршдөө дайсагнавал монгол ,Украинаас дор сүйрнэ

Avatar

Т1 11 цагийн өмнө 202.9.47.44

Чи тэгвэл ээлжлээд л гөхөөд амандаа талбиулаад л залгилаад л бай даа.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.185.188

ХООСОН ТОЛГОЙ

Avatar

oogii 2025-07-05 66.181.184.180

МИНИЙ НЭГ ТАНИЛ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ БАЙНГА ҮГҮЙСГЭЖ, ХЭЗЭЭ МӨДГҮЙ ХЯТАДЫН ХАРЪЯАНД ОРОХ ЁСТОЙ ГЭЖ ӨӨРИЙН ХЭМЖЭЭНДЭЭ СУРТАЛЧИЛЖ, ЗАЛУУ ХҮҮХДҮҮДИЙН ТАРХИЙГ БАЙНГА БОХИРЛОЖ ЯВДАГ ЮМ. ЭНЭ ЯМАР БОЛ?

Avatar

зочин 2025-07-05 66.181.182.118

Ямар ч нөхцөлд манай орон бусад оронтой найрсаг нөхөрсөг ,харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх ёстой, Ялангуяа мөнхийн хөрш хоёр гүрэнтэй аль болохоор ойр, хамтран ажиллахаас өөр зам байхгүй, Зарим орон шиг хоёр хөршдөө дайсагнах хандлага гаргаж хэрхэвч болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж