УИХ 117 багшийн тэтгэвэртээ гарахад авах тэтгэмжийг хасав

УИХ 117 багшийн тэтгэвэртээ гарахад авах тэтгэмжийг хасав

УИХ 117 багшийн тэтгэвэртээ гарахад авах тэтгэмжийг хасав

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.07.04/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Боловсролын сайдын багц дахь 2.6 тэрбум төгрөгийг  хасаж, Цахим хөгжил инноваци харилцаа холбооны сайдын багц руу шилжүүлснээр нийслэлийн 117 багшийг тэтгэмжгүй болгоод байна.

Учир нь, энэ жил 117 багш тэтгэвэртээ гарч байгаа бөгөөд 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг авах ёстой.  Гэтэл хуульд заасан энэхүү тэтгэлгийнх нь мөнгийг сайд Э.Батшугарын багцад шилжүүлснээр дээрх багш нар тэтгэмжгүй болоод байна.

Төсвийн тодотгол гуравдугаар хэлэлцүүлгийг давсан тул санал хурааж, өөрчлөх боломжгүй болсон.

Багш нарыг тэтгэмжгүй болгосон энэ үйл явдлыг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Ардын намын сайд нар л нэгнийхээ төсвийг нөгөө рүү шилжүүлсэн байна лээ шүү” гэж мэдэгдсэн юм.

Харин Цахим хөгжил инноваци харилцаа холбооны сайд Э.Батшугар "Надад хэлэхгүйгээр 2.6 тэрбум төгрөгийг сайдын багц руу шилжүүлсэн байна лээ. Би яагаад ингэснийг ойлгоогүй.

Ганбаатар гишүүн санал гаргахад Төсвийн байнгын хороо дэмжээгүй гэсэн, гэтэл УИХ-ын чуулган дээр санал хураахад дэмжиж босгосон. Миний хувьд юу болсныг мэдээгүй" гэдэг тайлбар хийгээд буй.

Боловсролын сайдыг бөөрөлхөх гээд төсвөөс нь танасан Ардын намынхны зарчимгүй үйлдэл нь эргээд цаг наргүй, өндөр ачаалалтай ажилладаг багш нарыг тэтгэмжгүй болгож хохироосонд олон нийт бухимдаж байна.

Хэдхэн хоногийн өмнө УИХ дахь МАН-ын бүлэг 2025 оны төсвийн тодотголыг дагаж өргөн баригдсан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар буцаан татаж авахыг мэдэгдсэн байдаг. Учир нь, дээрх хуулийн зохицуулалтаар төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, тэтгэвэр тэтгэмжийг нь бууруулах заалт орж ирснийг дэмжих боломжгүй гэж мэдэгдсэн ч хэлсэн үгэндээ хүрсэнгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дорж 2025-07-04 202.131.251.130

Наранбаяр малыг үтэр түргэн халаачээ. энэ хүн юу ч шийдэж чадахгүй.

Avatar

Би бн 2025-07-04 103.168.34.32

өгөөчээ тэнэг юмуу хаашаа юм бэ

Avatar

Нэргүй 2025-07-04 178.174.229.45

ARDIIN NAMIIN MUU BUZARIIN HULGAICHUUD IIG ZOOSNII NUHEER OGTCHIN ALSAN CH NUGEL BARAGDAHGUI HUUUS DEE

Avatar

Иргэн 2025-07-04 66.181.191.143

МАН- мафиууд Монгол улсыг цөлмөж гадагш нь гаргасан доллараасаа энэ хүнд үед хэдэн тэрбум доллар хандивалчих хоншоор байна уу??? МАН-АН-Н мафиуудын гадаад хулгайлаж зөөсөн хэдэн их наяд доллар байгаа нь үнэн!!!

Avatar

Нэргүй 2025-07-04 202.126.88.72

их хуроын гишүүдэн цөөлөөч 126 юугаа хийх юм хуучин 76 болоод байсанэд нарын цалин бараг350 сая төг бна үүнийгээ багш нарт өгөөч хэмнэлтээ хийж байж өгөөч төрд олон жил ажилаад эцэст нь тэтгэмж байхгүй тэтгэвэрт гараад яах болж бна зхсаг төр хэмнээчээ хуралдаа суудгүй нөхдүүдийг эргүүлэн татаж чөлөөлөөч олон хэрэггүй орон тоог хасаж мөрөөрөө ажиллаж бсан багш нарт тэтгэмжийг олгооч арай юу ёсайд өөрөөр хандах байлгүй дэ

Avatar

Зочин 2025-07-04 202.126.90.161

Энэ асуудал гарвал багш нар босох байх. Арай үгүй байлгүй дээ

Avatar

Нэргүй 2025-07-04 59.153.115.10

үгүй байлгүй дээ. Хэрэв үнэн бол бослого л гарах байх.

Avatar

Нэргүй 2025-07-04 66.181.185.12

Арай,,,,,,үгүй байлгүйдээ,,,,

Avatar

Нэргүй 2025-07-04 66.181.160.114

МАН тэтгэврийн зээлээр шантаж хийсэн хэдэн хөгшчүүдээс айж чацга алдаад шаардлагыг нь хүлээж авдаг атлаа хамгийн бага цалинтай, хамгийн нөр их ажилтай багш нарыг дийлдэгээрээ ингээд жийчихлээ дээ?!! Тэр Батшугар нь би мэдээгүй гэж байхад хэн мэдээд ийм балмад юм хийдэг байнаа??!! Сурвалжлагч нар ийм нэр усгүй, нүцгэн мэдээ тавьдагаа больцгоо, та нар учрыг сураглан мэдээд мэдээлэх албан үүрэгтэй шүү!!!

Avatar

Ө 2025-07-04 103.212.116.117

яаж байгаа хулгайч нар вэ өөрсдөө төсвөөс хэдэн зуун тэрбумаар хулгай хийдэг байж хэдэн багшийн 2 тэрбумыг хулгай хийж аваад гудрах гэж байдаг Боловсролын сайд та энд яагад таг бна вэ эсвэл бас хулгай хийгэд барьцаалагдсан юм уу

Avatar

Нэргүй 2025-07-04 66.181.184.44

36 сараар нь өгөхөөр боллоо гэж хуурсан юм байх даа.

Avatar

Авилгагүй ард 2025-07-04 203.169.48.150

117 багш ордоны гадаа ирж суулт хийнэ байх. Хмнэх, хасах зардалаа олж ядах юмаа

Avatar

Багш 2025-07-04 98.204.5.211

Төрийн сургуулийн хэдэн багш нар түүний төлөө ажиллаж бөйгаа.Тэтгэвэхрт гараад зээлээ хаагаад байрны урьдчмлгаанд өгнө гээд их л хүлээлт төлөвлөлтэй өайдаг юм✅ Хувийн сургууль руу багш нхрйн урсгал хөврөх нь дээ.

Avatar

Нэргүй 2025-07-04 81.9.119.60

!! Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom

Avatar

Монгол 2025-07-04 202.126.89.200

Энэ хасалт чинь 2019 оноос эхэлсэн шүү дээ. Их, дээд сургуулийг хассан, одоо ЕБС-руу орлоо, Дүлий, тэнэг төр.
Ахмадуудаараа оролдоно, бүүр боловсролоороо оролдоно. Энэ хэдийг яая даа байз.

Avatar

Нэргүй 2025-07-04 103.212.119.189

Тэр 35 сарын тэтгэмж гэдэг чинь цаасан дээр байдаг юм. Тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авсан хүн хэд байна? Арай гэж 5 сая төгрөг хэл эм болж байж авсан хүн байдаг л даа.

Avatar

сонгогч 2025-07-04 202.9.47.31

УИХ-н гишүүдэд өгдөг энэ их мөнгө юунд зарцуулагддаг вэ? 1 сард 126 х 23,000,000.00=2,898,000,000.00 1 жилд 34,776,000,000.00 Гэтэл иргэдээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлж чадахгүй болтол нь квотоо хасчихжээ….??? !!! Энэ мөнгөөр хичнээн иргэнийг эмчилж болох бол ???

Avatar

Нэргүй 2025-07-04 59.153.115.157

Насаараа ажилсан хэдэн ахмад багш нарынхаа мөнгийн өгөөд тэтгэвэрт гаргуулаачээ.Энэ бол арай биш байх аа.

Avatar

Нэргүй 2025-07-04 103.57.92.200

Боловсролын сайд нь хаана явна вэ? Шал дэмий юманд явж байгаад ийм болж байгаа юм биш биз. Энэ сайд үндсэн гол ажлаа хийхгүй, дэмий юманд их явдаг юм билээ шүү.

Avatar

Жагхх 2025-07-04 103.57.93.94

Данхайсан төрийн түшээд, тэдний зөвлөл, туслах нэртэнгүүдээс цомхтгох. бас мөнгийг нь цахим хөгжилд биш, зам тээвэр,, боловсролдоо үлдээ

Avatar

Б 2025-07-04 103.212.116.117

энэ лалрын шийдвэрээ нэн даруй цуцлахгүй бол уих зг огцорсон дээр шүү муу хулгайч нар 117 багшийн тэтгэмжийг хаслаа гээд инээд чинь хүрч байна уу эцсээ хүртэл тэмцэх бноо монголын төр хулгайч нараар дүүрсэн бна Занданшатар гэж ямарч зангараггүй ийм Е С тун удахгүй огцроно до

Avatar

Нэргүй 2025-07-04 84.225.86.73

Насаараа ажилсан багш нар ч гэсэн адилхан хүн шдээ яагаад ингэж муухай ялгаварлаж байгаа юм. Тэгээд яагаад 117 хүн сонгочдог юм бэ. Энэ арай хэтэрнээ. Тэтгэвэрт гарах нас нь болоод л гарч байгаа. Өгөх ёстой мөнгийн өгөөчээ өөрсдийнхөө л мөнгөө авч байгаа, Та нар хүний мөнгийг үрчээд буцааж өгч чадахгүй болхоор хасчиж байгаа юмуу. Ийм заваан Их хурлын гишүүдтэй хөгийн юмаа. Сайндаа ч та нар гараагүй, хахуулаар бүгд гарсан пппппп…………………даааааааааааааааааааа

Avatar

Нэргүй 2025-07-04 59.153.114.104

паа багш нарыг яагаад ингэд байгаа юм вэ багшийг дэмжих хэрэгтэй шүүдээ хүүхдэд хичээл заадаг ар түмэний хүүхдийн төлөө яваж бна их хуралд сууж байгаа бүх хүн багш нараас А үсэгийг залгаж амьдарлын гарагаа эхлсэн шүүдээ тэнгрээс бусан хүмүүс биш яагаад хатуу хандаж байгаа юм вэ? Тэрний оронд сонгуулын шоуны манаач үйчлэгийг багасгаж бологүй юм уу багшаас илүү үйчилгээний ажилтантай сургууль цэцэрлэг бна тэд нарыг багасгаж тэрний оронд нэг багшийн цалинг нэмэх хэрэгтэй шүүдээ

Avatar

Бат-Очир 2025-07-04 122.201.19.4

ажилаа хийдэггүй гишүүнээ тансан нь дээр 76 байгаад болоод л байсан одоо 126 г хасах хэрэгтэй гэдэг санал оруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-07-04 66.181.182.9

хасах нь зөв бусад халамж тэтгэмжүүдээч зогсоо улсаа дампууруулуух гээгүй л бол ганц мөнгө олдог нүүрс нь зарагдахаа байсан одоо яахав

Avatar

Нэргүй 2025-07-04 59.153.114.104

хаха тэрний оронд төрийн албан хагчийг багсгах хэргтэй багшийг дэмждэгүй орон хэзээ ч хөгжөхгүй тэрний оронд төрийн үйчилгэний ажилтануудыг багсгах хэрэгтэй шүүдээ

Avatar

Нэргүй 2025-07-04 84.225.86.73

битгий х**

Avatar

Нэргүй 2025-07-04 103.212.119.34

уих өөрсдөө ийм Бүтэлгүй ЗГ бий болгочхоод одоо араас нь Гоншгонох хэрэг байна уу

Avatar

Багш 2025-07-04 202.55.188.123

энэ төрд эрүүл хүн байна уу.УИХ гишүүдээ та нар өөрсдийнхөө тансаглалаас хасчихаад дараа нь боловсрол руу ороорой.Яасан дураараа,яасан хурдан шуурхай юм бэ.Давраад байгаарай та нарыг сонгож болсон юм чинь татан буулгаж чадна шүү.

Avatar

Нэргүй 2025-07-04 66.181.182.233

Одоо бүр ч багшгүй болох юм байна даа

Avatar

Нэргүй 2025-07-04 103.212.119.34

хэ хэ угаасаа Бүтэхгүй буруу ЗГ байгуулсан юм чинь хөгийн ичмээр зүйлүүд их гаоах байхоо

Avatar

Нэргүй 2025-07-04 103.229.122.39

Эрхэлж байгаа ажил хөдөлмөрөөр нь ялгварлаж үл болно гэдэг Үндсэн хуулийн заалтаа зөрчилгүй 36 сарын цалингаа болих хэрэгтэй

Avatar

Багш 2025-07-04 202.55.188.43

Эрүүл ухаантай хүмүүс ийм юм хийхгүй байлгүй дээ юу гэсэн үгүү энэ тэтгэмжийг авах гэж насаараа аэиллаад тэтгэвэртээ гарар гэж байхад одоо бөөн үээлтэй ахмад багш нар яах болж бнаа

Avatar

Нэргүй 2025-07-04 142.126.123.77

Медалаа өгөөд мөнгөө xасаад … ккк засаг

Avatar

Нэргүй 2025-07-04 103.212.118.248

ТЭР БУУРАЛ БАГШ НАРААСАА ХАСАЖ БАЙХААР ООРСДООСОО ХАСАХ ХЭРЭГТЭЙ МАНАЙ ИХ ХУРЛЫНХАН ГЭЖ ИЙМЭРХУУ АРЧААГУЙ ХОГИЙН НОВШНУУДДАА

Avatar

Нэргүй 2025-07-04 66.181.185.134

Муусайн хүүхдийг зоддог ялгаварлан харьцдаг яргачин юмнууд юм өгөөд хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж