Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны байранд өнөөдөр /2025.07.04/ "БНХАУ-ын Консул" цахим аппликейшны визний мэдүүлэг олгох нээлтийн ёслол боллоо.
Нээлтийн ёслолын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань үг хэлсэн юм. Тэрбээр "Монгол Улсын иргэд БНХАУ руу визгүй зорчдог. Бид энэ удаа БНХАУ-д суралцаж байгаа оюутан залуус, бизнес эрхлэгчдэд зориулан цахим визний системийг хэрэгжүүлж байна. Цахим системээр виз мэдүүлж эхэлснээр иргэдийн цаг хугацааг хэмнэж, онлайнаар холбогдох материалаа бүрдүүлж өгөх юм. Одоогийн байдлаар дэлхийн 121 улс цахим визний системийг ашиглан, визээ мэдүүлж байна. Үүнээс гадна БНХАУ нь дэлхийн 47 улс оронд нэг талаасаа визгүй зорчих эрхийг өгсөн. Мөн дэлхийн 55 улс орон Хятад улсаар 10 хоног визгүй дамжин өнгөрөх боломжийг олгосон байдаг. Энэ ажлын хүрээнд БНХАУ-ыг зорин очиход хялбар болж байгаа юм. Бидний хувьд виз мэдүүлсэн иргэдийн бүрдүүлсэн материалтай нэг бүрчлэн танилцаж, шалгадаг. Харин виз мэдүүлж байгаа иргэдийн хувьд цаг хугацаагаа хэмнэсэн цахим системийг нэвтрүүлж байгаадаа таатай байна" гэдгийг яриандаа онцолсон юм.








Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 2025-07-04 81.9.119.60
! Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom
Нэргүй 2025-07-04 202.9.40.103
Ашгүй дээ. Визний материал хүлээн авдаг муухай ааштай 2 хүүхэн байдаг юм. Тэр 2 байхгүй болох нь.
зочин 10 цагийн өмнө 66.181.182.118
Шалгаж л таарна, Зөв, Үл бүтэх этгээдүүдийг улс орондоо нэвтрүүлэхийг хэн хүсэх юм