"Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн барьсан"

"Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн барьсан"

"Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн барьсан"

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 13 дугаар тогтоолоор Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийх, монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэгээр ахлуулан байгуулсан юм. Тус ажлын хэсэг омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэгээс тодрууллаа.


-Тэрбээр "тун удахгүй Үндэсний баяр наадам болох гэж байна. 2017 онд малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар бүх төрлийн малыг бүртгэж, мэдээлж, хамгаалах тухай асуудлыг хуульчлан оруулсан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой Хүнс, хөдөө, аж ахуй, байгаль орчны байнгын хорооноос ажлын хэсгийг миний бие ахлан ажилласан. Энэ утгаараа бид бүхэн байнгын хороогоороо тодорхой бас агуулга бүхий засгийн газарт чиглэл өгөх тогтоолыг УИХ-д танилцууллаа. Үндсэндээ 2017 онд батлагдсан хуулийн хэрэгжилтийг нэн түрүүнд тогтоолд оруулсан байгаа. Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй таван төрлийн малыг өсгөж үржүүлээд олон зуун жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд бид бүхэн өөрийн мал сүргийг бүртгэж, малын гений төлөв байдлын нөхцөл байдлыг шинжлэх ухааны үндэслэлээр судлах ажил сүүлийн жилүүдэд удаашралтай байгаа. Мөн 2017 онд батлагдсан хуулиар гурван жил тутамд нийт мал сүргээ ашиг шим, гений хувьд ямар байна гэдгийг нь тодорхойлж байх ёстой. Гэтэл хамгийн сүүлийн мэдээллийг 2019 онд гаргаж Нэгдсэн Үндэсний Байгуулагат хүргүүлсэн. Тэгэхээр гурван жил тутам явах ёстой энэхүү судалгаа сүүлийн зургаан жил хийгдээгүй. Малын ашиг шим, үржил селекци олон суурь асуудлуудыг хэрхэн хийх вэ гэдэг шинжлэх ухааны нарийн тооцоололтой болох шаардлагатай. Тэгэхээр төслийн гол агуулга нь уралдаан түүнтэй холбогдолтой асуудал гэхээсээ илүүтэй малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх, мөн төлөв байдлын үнэлгээг гурван жил тутам гаргахтай холбоотой асуудлыг хөндсөн байгаа. Ялангуяа мал сүргийн хувьд адуу бусад төрлөөсөө онцлогтой. Тийм учраас бид сүүлийн 10 жилийн хугацаанд импортоор орж ирж байгаа эрлийз адуутай холбогдолтой асуудлууд үүсч байна. Бид үндсэндээ 4.8 сая адуугаа дотор нь ангилаад үзэх юм бол уналгын чиглэлийн, мах сүүний чиглэлийн тодорхой ашиг шимийн чиглэлээр нь Улсын хэмжээнд гурван үйлдвэр, гурван омгийг үндсэндээ чиглүүлж байгаа. Үүнийг олон улсад баталгаажуулж чадаагүй. Гэтэл Монгол адууны өөрийн онцдог шинж, үүнтэй холбогдолтой асуудлыг бид бүхэн судлан тогтоогоод Дэлхийн мал эмнэлгийн байгуулагат байнгын мэдээллээ өгөөд өөрсдийн онцлогоор нь бүртгэх зайлшгүй шаардлага байна. Бүртгэл мэдээллийг хийхийн тулд жил болгон 500,600-аараа орж ирж байгаа импортыг түр хугацаагаар хориглож байж гол асуудлыг шийдэх бүрэн боломжтой.

Хамгийн эхнийх нь адуун сүргээ гений хувьд ашиг шимтэй, яаж цаашдаа үржлийн асуудлыг зохион байгуулахыг тодорхойлж чадна. Хоёрдугаарт, малын өвчлөлтэй холбоотой асуудлыг анхаарахгүй бол болохгүй нөхцөл байдал үүсч байна. Нийт адуун сүргийнхээ 30 гаруй хувийнх нь ашиг шимийг тогтоож чадахгүй байгаа. Зөвхөн баяр наадам уралдаан гэх энэ агуулгаар нь биш мал сүргээ цаашдаа яаж хөгжүүлэх вэ, хамгаалах вэ гэдэг суурь асуудлыг хөндсөн. Мөн байгалийн эрс тэрс уур амьсгалд монгол адуу өөрөө нүүдлийн онцлогтоо дасан зохицсон байдалтай байдаг. Бусад улсын хувьд бол үндсэндээ илүү хурдны чиглэлээр тодорхой энэ төрлүүдээр хөгжүүлдэг. Монгол Улсын хувьд хурд, ашиг шим, олон зүйлүүд нь нэг дор байж чаддаг давуу талтай. Монгол Улсаас мах худалдаж авах хүсэлтэй хүмүүс цэвэр монгол органик адууны мах авах сонирхолтой байдаг тэр ч утгаараа дэлхийн чиг хандлагыг нутагтаа бий болгохын тулд зайлшгүй гарал үүсэл, үржил селекцийн бүх зүйлд нь олон улсын стандартын дагуу явах ёстой. Тиймээс үржил, экспорт, малын өвчин, уралдаантай холбоотой олон асуудлуудыг шийдсэн Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн барьсан байна" гэв.

С.УЧРАЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-04 203.91.115.47

Олон улсын мэдээний тоймч Гантулгын шавь нь юм шиг байна.

Avatar

Нэргүй 2025-07-04 203.91.115.47

Энэ зүгээр л мөнгө идэх суваг.

Avatar

Нэргүй 2025-07-04 202.126.90.127

Бас бас гэсэн үгнээс нь өөр юу ч ойлгосонгүй.Зүүн аймгийн гишүүд бүтэхгүй ээ.

Avatar

Мөнхжаргал 2025-07-04 66.181.185.73

Түр хугацаагааримпортыг зогсоох нь зөв шүү

Avatar

Нэргүй 2025-07-04 103.212.119.189

Ямар ч байсан, өөр хаана ч байхгүй монгол малынхаа удамын санг хамгаалах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-07-04 81.9.119.60

!!! Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom

Avatar

Зочин 2025-07-04 66.181.178.58

Галшар омгийн адуу нутгийн монгол адууг араб адуугаар сайжруулснаар гарсан гэдэг Тэгвэл Пүэвжэв бээс монгол адууныхаа чанарыг сайжруулахдаа УИХ-ын эрхэм гишүүн М. илүү сэтгэдэг ухаантай хүн байж.Харин 200 жилийн дараа нутгийн нь нэг залуу Пүрэвжав гуайн эхлүүлсэн сайн үйлсийн эсрэг санал гаргаж байгааг юу гэмээр ч юм. Бас болоогүй тэр залуу нь ХАА-н сайд шахуу алба хашиж байсан гэж байгаа….Нэг үгээр тогтоолын төслийг дэмжихгүй байна.

Avatar

Нэргүй 2025-07-04 202.126.90.110

Пүрэвжав бэйсийн бий болгосон Галшар адууг тэр нутгий хан нь 100 жил зарж идээд дуусгажээ. Одоо Монголын төвийн бүсэд Шинэ Монгол гэдэг хурдны хэвшлийн адуу гарч ирж байгааг Зүүн бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гиш үүд эсэргүүцэж хууль тогтоол санаачилж бнаа !
Эдгээр ноход бол Монгол адууг хайралсандаа бус 2028 онд дахин сонгогдоо л бодож бгаа хэрэг ш дээ !!!

Avatar

Нэргүй 2025-07-04 202.126.90.217

Малын тоо толгой өсөлт. Байгаль Орчин Цөлжилт, Усгүйжилтэнд нөлөөлж бга. Малын тоо толгойд Төрөөс бодлого хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж