ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Тооцооны танхимын дарга Пегасов Евгений Владимирович тэргүүтэй тус танхимын төлөөлөгчид Монгол Улсын Төрийн аудитын байгууллагатай харилцан туршлага солилцох ажлын айлчлал хийлээ. Үндэсний аудитын газрын удирдлагууд өнөөдөр (2025.07.04)төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд Тамгын дарга, тэргүүлэх аудитор Б.Бундхорол зочид, төлөөлөгчдөд хандан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн мэндчилгээг уламжлахын сацуу, манай оронд хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүссэн юм.
Ноён Пегасов Евгений Владимирович Монгол Улсын Төрийн аудитын байгууллага, ОХУ-ын Тооцооны танхимын хамтын ажиллагаа 20 жилийн түүхтэй бөгөөд төмөр зам, байгаль орчин, хил орчмын бүтээн байгуулалт зэрэгт хийсэн хамтарсан аудитын үр дүнг онцлов.
Уулзалтын үеэр Монгол Улсын Төрийн аудитын байгууллагын бодлого, үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөө болон аудитын үйл ажиллагаанд нэвтрүүлэн ашиглаж буй мэдээлэл, технологийн шийдэл, албан хаагчдын сургалт хөгжлийн сэдвээр танилцуулга мэдээллийг Үндэсний аудитын газраас өгөв. Бүгд Найрамдах Буриад Улсын Тооцооны танхим үйл ажиллагаандаа мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч байгаа тул Үндэсний аудитын газрын сайн туршлагаас суралцах хүсэлтээ илэрхийлэв. Уулзалтад Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд болон холбогдох албан хаагчид оролцож, мэдээлэл өглөө.
Эх сурвалж: Үндэсний аудитын газар
Нэргүй 9 цагийн өмнө 81.9.119.60
!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom
Нэргүй 2025-07-04 66.181.179.44
Монгол тохой илүү хөгжсөн дөө Буриадууд маань мэдэх эрх мэдэл бхгүй дээ
аудитор 2025-07-04 103.212.116.249
ТУСГААР УЛС БИШ МОНГОЛООС ЮУНЫ СУДЛАХ ВЭ ! ОРОСУУД САЛААВЧ ӨГНӨ !