Имарт дижитал шилжилт хийн байгаль орчноо хамгаалж байна.

Имарт дижитал шилжилт хийн байгаль орчноо хамгаалж байна.

Имарт дижитал шилжилт хийн байгаль орчноо хамгаалж байна.

Имарт буюу Скай Хайпермаркет ХХК нь уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн хийг бууруулах тогтвортой хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй барилга, тээвэр, хог хаягдлаас ялгарах хүлэмжийн хийг багасгах байгаль орчин, нийгэмд ээлтэй шийдэл, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай  хэрэгжүүлсээр ирсэн.

‘‘Цаасгүй Имарт’’ болох зорилгынхоо хүрээнд Имартын хамт олон Emart app-ийг нэвтрүүлсэн цагаасаа эхлэн гишүүнчлэлийн цаасан анкет, хуванцар картны хэрэглээг бууруулж дижитал бүртгэлийн системд бүрэн шилжээд байна.

Харин энэ удаад Имарт хайпермаркет нь хэрэглэгчдийнхээ ухаалаг хэрэглээг дэмжих зорилгоор худалдан авалтын цаасан төлбөрийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлж эхэллээ.  Ингэснээр жилд дунджаар 5,2 сая ширхэг хэвлэгдэн гарч буй цаасан баримтын тоог 50 орчим хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү санаачилга нь  байгаль орчны нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой төдийгүй хэрэглэгчдэд илүү хурдан, хялбар үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Хэрэглэгч та Emart Mongolia апп-ийн “И-баримт хялбар бүртгэл” хэсэгт хэрэглэгчийн кодоо холбож, төлбөрийн баримтаа автоматаар бүртгүүлэн илүү ухаалаг худалдан авалтыг сонгоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-04 81.9.119.60

!!!!! Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж