Их Британийн "F-35B" онгоцонд Энэтхэгийн иргэншил олгох хэрэгтэй

Их Британийн "F-35B" онгоцонд Энэтхэгийн иргэншил олгох хэрэгтэй

Их Британийн "F-35B" онгоцонд Энэтхэгийн иргэншил олгох хэрэгтэй

Их Британийн хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоц "F-35B" Энэтхэгийн нисэх онгоцны буудалд бараг гурван долоо хоног гацсан нь сониуч нэгний анхаарлыг татах болов. Тодруулбал, тус онгоц зургадугаар сарын 14-д өмнөд Керала мужийн Тируванантапурам нисэх онгоцны буудалд газарджээ. Энэтхэгийн далайд нислэг үйлдэж байгаад цаг агаарын тааламжгүй байдлын улмаас Их Британийн нисэх онгоц тээгч хөлөг рүү буцалгүй чиглэлээ өөрчилсөн нь энэ юм.

Онгоц аюулгүй газардсан ч гэлээ техникийн саатал үүссэн аж. Хатан хааны тэнгисийн цэргийн инженерүүд онгоцны гэмтлийг үнэлсэн боловч одоог хүртэл засч чадаагүй байна. Долдугаар сарын 5-нд Их Британиас мэргэжлийн хүмүүс ирнэ гэж нисэх буудлын албаныхан хэлжээ.

110 сая ам.долларын үнэтэй тийрэлтэт онгоцыг Хатан хааны тэнгисийн цэргийн зургаан офицер өдөр шөнөгүй хамгаалж байна.

Хатан хааны тэнгисийн цэргийн хүчин нэг бол онгоцоо яаралтай засах, эс бол "C-17 Globemaster" гэх том ачааны онгоц ашиглан онгоцоо авч явах гэсэн хоёр арга байна.

Гацсан тийрэлтэт онгоцны хэргийг парламентын танхимд хэлэлцсэнээс гадна иргэд олон нийт ч цахим сүлжээнд ам хуурай байсангүй. Олонх сэтгэгдэл нь хошигносон, егөөдсөн утгатай байсныг онцлууштай. Тухайлбал, "Онгоцыг зах зээлийн өрсөлдөхүйц үнээр цахим худалдааны платформд байршуулсан", "Энэ онгоцонд Энэтхэгийн иргэншил олгох хэрэгтэй", "Онгоцыг удаан хугацаагаар байршуулж байгаа учраас Энэтхэг улс Их Британиас төлбөр авах хэрэгтэй. Төлбөрөө Британийн колоничлолын үед Энэтхэгээс авсан кохинор очир эрдэнээр хийвэл зүгээр", "Керала мужид нэг ирсэн бол хэн ч байсан явахыг хүсэхгүй" гэх зэргээр олон нийт хөгжилтэй сэтгэгдлүүд бичжээ.

Гэвч бодит байдал дээр "F-35B" онгоц Энэтхэгт хэдий чинээ удна төдий чинээ муу. Элдэв хошигнол, цуу яриа гаарах тусам Хатан хааны тэнгисийн цэргийн флотын нэр хүнд, олны итгэл үнэмшилд нөлөөлнө. Мөн ташаа мэдээллүүдийг ч хянах аргагүй болох юм.

Өөр улсын нутаг дэвсгэрт онгоц нь гацсан тохиолдолд авах арга хэмжээний тухай удирдамж, журам аливаа улсын тэнгисийн цэргийн хүчинд байдаг. Гэтэл Их Британи ийм журамгүй гэж үү, хэрвээ дайсны нутаг дэвсгэрт гацсан бол ийм удаан хугацаанд онгоцоо орхих байсан уу гэсэн асуултууд эндээс үүсч байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-04 202.180.219.59

1000 dollar ogchihvol ene ongotsiig chini manai mashin achdag nohdyyd dor ni zoogood ognodoo.

Avatar

Нэргүй 2025-07-04 66.181.160.97

Х*раал ид гэж хаха

Avatar

Нэргүй 2025-07-04 81.9.119.60

))) Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom

Avatar

з 2025-07-04 202.126.91.156

чадавхи муутай бололтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж