Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц зургаадугаар сарын эцэст өмнөх сараас 0.24 хувиар өсөж, 5.2 тэрбум ам.долларт хүрснээр валютын төлбөртэй импортын 6 орчим сарын хэрэгцээг хангахуйц түвшинд байна. Ингэснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.59 хувиар өссөн бол оны эхэн үетэй харьцуулахад 5.51 хувиар буураад байна.

Эхний зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 470 орчим сая ам.долларт хүрсэн нь оны эхнээс гадаад валютын албан нөөц буурахад нөлөөлөв. Цаашид түүхий эдийн үнийн уналттай холбоотойгоор экспортын орлого буурсаар байх тохиолдолд төлбөрийн тэнцэлд ирэх сөрөг нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд алт тушаалтыг нэмэгдүүлэх нь тус дарамтыг бууруулах нэг хүчин зүйл болно. Монголбанк одоогоор валютын нөөцийнхөө 15 орчим хувийг алтаар байршуулж байна.

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар зургаадугаар сард 480 сая ам.долларыг банкнуудад нэг болон ялгаатай ханшаар нийлүүлсэн бөгөөд ингэснээр аж ахуйн нэгжүүдийн валютын төлбөртэй бараа, үйлчилгээний төлбөрийг саадгүй гүйцэтгэх нөхцөлийг хангаж ажиллав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2025-07-04 103.80.211.247

БНХАУ-д өгөх өрнөөсөө эртхэн өгч байсан нь дээр байхаа

Avatar

Нэргүй 2025-07-04 81.9.119.60

)) Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж