АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп татварыг хөнгөлөх, төрийн зардлыг бууруулах тухай "Том бөгөөд гайхалтай" хуулийн төслийг санаачилсан. Тус хуулийн төслийг Сенат долдугаар сарын 1-ний өдөр баталсан бол Төлөөлөгчдийн танхим Пүрэв гаригт /2025.07.03/ баталлаа. Гишүүдийн 218 нь хуулийн төслийг зөвшөөрсөн бол 214 нь татгалзжээ. Ердөө дөрвөн саналын давуу байдлаар "Том бөгөөд гайхалтай" хуулийн төсөл ийнхүү батлагдав.
Энэхүү хуулийн төсөл нь ирэх 10 жилийн хугацаанд холбооны алдагдлыг 3.3 тэрбум ам.доллар хүргэнэ, олон сая хүний эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийг үгүй хийнэ гэж Конгрессын Төсвийн алба үзсэн. Гэвч Цагаан ордон энэ таамагтай санал нийлэхгүй байна.
Трамп Пүрэв гаригийн орой ярилцлага өгөхдөө "Энэхүү хуулийн төсөл нь АНУ-ыг пуужин болгоно. Манай улсын хувьд маш сайн хуулийн төсөл" гэсэн юм. Өнөөдөр Тусгаар тогтнолын өдөртэй давхцуулан Трамп хуулийн төсөлд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Санал хураалтын өмнө нэгэн сонирхолтой зүйл болсон нь Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын тэргүүн Хаким Жеффрис санал хураалтыг хойшлуулахын тулд "шидэт минут" гэх дүрмийг ашиглажээ. Энэ нь цөөнхийн удирдагчдад хязгааргүй хугацаагаар үг хэлэх боломж олгодог дүрэм юм. Тэрбээр бүтэн найман цаг 45 минут үг хэлжээ. Үүнийгээ тэр "Америкийн ард түмний нэрийн өмнөөс, ялангуяа хуулийн төслөөс болж хохирч болзошгүй ядуу америкчуудын төлөө хийж буй үйлдэл" гэж тайлбарласан юм. Өмнө нь "шидэт минут"-ыг ийм удаан хугацаагаар ашиглаж байсан тохиолдол байдаггүй ажээ.
Трампын санаачилсан хуулийн төсөлд татварын хөнгөлөлтийг сунгах, цагаачлалын алба болон батлан хамгаалах салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх тухай тусгажээ. Хүнсний хангамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг танах, цэвэр эрчим хүчний төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх замаар хэмнэлт гаргах энэ ажлыг Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа эхлүүлж байсан. Гэвч эсэргүүцэгчид уг хуулийн төслийг сая сая америкчуудаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүнсний хангамжийг нь салгаж, эсрэгээрээ баячуудад татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж үзжээ.
Нэргүй 2025-07-04 81.9.119.60
)))))) Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom