Боршоо боомтод бага сургууль, цэцэрлэг баригдана

Боршоо боомтод бага сургууль, цэцэрлэг баригдана

Боловсролын яам, НҮБ-ын хүүхдийн сан, Хаан Банк хамтран хүүхэд багачуудад боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд Увс аймгийн Боршоо боомтод  багийн бага сургууль, цэцэрлэг байгуулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
 Багийн Бага сургууль, цэцэрлэгийн комплекс нь 2025-2026 оны хичээлийн жилд ашиглалтанд орно.
Хувийн хэвшлийн 4.2 тэрбум төгрөгийн анхдагч хөрөнгө оруулалтаар “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ.
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Хаан Банк болон олон байгууллагууд 8 сарын турш хамтран ажиллаж, төслийн санаа гаргах, баримт бичгийг боловсруулах, санхүүжилт босгох зэрэг олон шат дараалсан ажлын үр дүнд “Багийн бага сургууль” санаачилгын гарын үсэг зурах ёслол зохион байгуулагдлаа.
Алслагдсан хөдөөгийн багт, хүүхдийн гэрт ойр, хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон, тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцтэй бага боловсролын чанартай, хүртээмжтэй, тэгш хамруулсан үйлчилгээг хүргэх нь тус санаачилгын гол зорилго юм.
Санаачилгын дэлгэрэнгүй мэдээллийг https://baghschool.edu.mn хуудсаар авна уу.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас энэхүү санаачилгыг түүчээлэн хөрөнгө оруулж буй “ХААН Банк” ХК, “Монполимет” групп, Номин Холдинг ХХК нарт талархал илэрхийлье. Мөн тус санаачилгад нэгдэхийг бусад хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна.
Энэ удаагийн хөрөнгө оруулалтаар Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 5 багт бага сургууль байгуулж, нийт 370 гаруй хүүхэд жил бүр гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломжтой болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-04 81.9.119.60

))))) Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-04 192.82.66.243

Дайчин Хүчтэй мөртлөө Боловсролтой, Цэцэн мөртлөө Ухаантай Хүмүүс л энэ улсад хэрэгтэй бнадаа. Массын боловсролд анхаарах ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж