Эрүүл мэндийн сайдын 2025 оны зургадугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилсон байна. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд нь 1997 онд Анагаах ухааны их сургууль төгссөн бөгөөд 2007 онд Япон улсын Нагояагийн их сургуульд Эрүүл мэндийн удирдлагын мастер, 2020 онд Япон улсын Нагояагийн их сургуульд “Монгол Улсад 2015-2016 онд бүртгэгдсэн улаан бурханы дэгдэлтийн тархвар зүйн шинж чанар, хандлага, вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амын дэгдэлтэд үзүүлсэн нөлөө” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Түүний эрүүл мэндийн салбарт ажилласан байдал:
- 2000-2001 онд Анагаах ухааны дээд сургууль, багш
- 2001-2005 онд ЭМЯ, мэргэжилтэн
- 2005-2008 онд ЭМЯ, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга
- 2008-2011 онд ЭМЯ, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
- 2011-2013 онд ЭМЯ, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга
- 2014-2015 онд ХӨСҮТ, дэд захирал
- 2015-2016 онд НЭМХ, албаны дарга
- 2016-2017 онд ЭМЯ, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
- 2017-2021 онд Дэлхийн банкны санхүүжилттэй Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч
- 2021-2025 онд Дэлхийн банкны санхүүжилттэй Монгол улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар тус тус ажиллаж байжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар өмнө нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Э.Анхбаярыг томилж байв. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан 2021 онд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлснөөс хойш энэ төвийг удирдах захирал тогтоогүй гэж хэлж болно. ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү 2007 онд тус төвийн захирлаар томилогдож байсан бөгөөд 13 жил тус төвийн захирлаар ажиллах хугацаандаа дөрвөн ч удаа халагдсан байдаг. Түүнээс хойш Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Л.Баттөр, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд дарга асан Ц.Билэгтсайхан нар томилогдон ажилласан ч удаагүй юм.
Нэргүй 4 цагийн өмнө 81.9.119.60
!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Т1 2025-07-04 202.9.47.44
Хулгайч байх шив, хуучин нь дээр байж зүгээр, тэртэй тэргүй олонд танигдсан хулгайч байлаа шүү дээ, хэмхэрхий MRI ажилдаа шахаад л…
Зочин 2025-07-04 59.153.112.175
саад солигдлоо бүх эмнэлгүүдийн захирлууд солигдоно монгол ийм хуультай