Шинэ эмнэлэг барих асуудлыг олон жил ярьсан ч ажил болгож чадалгүй өдийг хүрсэн. УИХ-ын зарим гишүүд 2025 оны улсын төсөвт шинэ эмнэлгийн дэд бүтцийг хийх 7.9 тэрбум төгрөг төсөвлөх саналыг гаргаж, батлуулсан байдаг.
Өмнө нь Хавдрын шинэ эмнэлгийг нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Чулуутын аманд барихаар төлөвлөж байсан ч дэд бүтэцгүй гэдэг шалтгаанаар газрыг өөрчилж, Сонгинохайрхан дүүргийн 34 дугээр хороонд 12 га газарт барихаар болсон юм. Тодруулбал, "Найрамдал" олон улсын хүүхдийн зуслангийн наана буюу "Буман-Өлзий" хорооллын орчимд тус эмнэлгийг барина.

Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга нь 1981 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.
Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн амбулаторийн үзлэгийн тоо жил бүр өсч байгаа харамсалтай статистик бий. Гэвч хавдраар өвдөж байгаа олон мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх улсад ганц байдаг эмнэлгийн тоног төхөөрөмж хүртээмжгүй байгаа талаар өвдсөн иргэд хэлж буй. Мөн оочер дараалал их байгааг шүүмжилдэг.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэл хийж, ирэх арванхоёрдугаар сарын 1-н гэхэд тус эмнэлгийг оочергүй болгоно гэсэн юм.
Тэрбээр "ХСҮТ-ийг ирэх арванхоёрдугаар сар гэхэд ямар нэгэн оочергүй болгоно гэдэг төлөвлөлт гаргасан ажиллаж байгаа. Тэгэхийн тулд төвийн зургаан дүүрэг туламж үйлчилгээнийхээ нэг хувьд хавдрын тусламж үйлчилгээ авах ёстой. Хавдрын эмнэлэгт жилд 28 мянга гаруй хүн оношлогдож, эмчлүүлж явдаг. Үүний 28 мянгыг нь дүүргүүдийн эмнэлэг авна гэсэн үг" гэдгийг онцолж байв.
-BuildingtryshiLpy;? 3 цагийн өмнө 169.133.250.255
yamzr
Cjnrsyrshij ozsavlsn 4 цагийн өмнө 169.133.250.255
yj_###@ftnstrwcjnr#;?
T?; 3 цагийн өмнө 169.133.250.255
srzhit@@
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.178.151
Бүгдээрээ эмнэлэгт амьдарцгааж дээ
Нэргүй 4 цагийн өмнө 45.117.35.23
elegnii havdraar ovchlood emneleg guih uedee gertee uheerei ho 10 hun tutmiin 1n elegnii havdraar mongold yvdiishdee