Senzu өнгөрсөн сарын дэлхийн шилдэг тоглогч боллоо

Senzu өнгөрсөн сарын дэлхийн шилдэг тоглогч боллоо

Senzu өнгөрсөн сарын дэлхийн шилдэг тоглогч боллоо

"CS"-ийн хамгийн том вебсайт болох "HLTV" болон "Thunderpick"-ийн нэрэмжит сарын шилдэг тоглогч тодорлоо. Өнгөрсөн сарын шилдэг тоглогчийн шагналд "Vitality"-ийн ZywOo, "Spirit"-ийн donk, "The MongolZ"-ийн Senzu, "Vitality"-ийн ropz зэрэг дөрвөн тамирчин өрсөлдөж, улмаар М.Азбаяр буюу "Senzu" шилдгээр шалгарчээ.

Сарын шилдгийг тодруулахдаа "HLTV"-ийн Х болон Instagram платформуудаар дамжуулан үзэгчдээс санал авчээ.

"Senzu" болон "The MongolZ" баг өнгөрсөн сард гайхалтай амжилт үзүүлэн Остин Мэйжорын финалд шалгарсан билээ. Харамсалтай нь "Vitality"-д тахим буулгасан. Гэхдээ "Senzu" хувь тоглогчийн үзүүлэлтээрээ цойлж, Остин Мэйжорын "EVP"-ээр тодорсон. Түүний хувьд "G2" багийн эсрэг "Dust2" мап дээр нэмэлт цагийг оролцуулан 56 "kill" хийсэн нь Мэйжорын рекорд болсон түүхтэй. Түүнчлэн үндсэн цагт 36 "kill" хийсэн нь ч рекорд болон үлдсэн.

"The MongolZ" багийн дараагийн тэмцээн нь долдугаар сарын 23-нд эхлэх "IEM Cologne 2025" тэмцээн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-04 81.9.119.60

))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-04 104.28.218.151

Minii duu nar ene chigeeree 3-5 jil yavahad, dollariin saytnuud bolno. Tuugeeree, uursdiin bolovsrol medlegt hurungu oruulaad, baga saga aar n ireeduin business dee hurungu oruulaarai. Demii goy model huuhen ene terd money urj hereggui baih odoohondoo.

Avatar

Нэргүй 2025-07-04 202.55.191.130

үнэхээр сайн байсан. хэлэх үг алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж